УИХ-ын дарга Г.Занданшатарт Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ бараалхав


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2023.05.03) Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ бараалхлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широтой дахин уулзсандаа баяртай буйгаа илэрхийлээд Монгол Улсад тавтай морилохыг урив. Тэрбээр, Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Энэ хугацаанд хоёр улсын ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлж, харилцаа хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж байгааг онцлоод Өргөмжит консул Ш.Каваүчийг хоёр орны соёл, урлаг, спортын харилцааг эрчимжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэсэн юм.


Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар Японы Эзэн хааны ордонд хадгалагдаж буй “Юань гүрний цэргийн довтолгооныг дүрсэлсэн хуйлмал гар зургууд” болон Нара мужийн Тэнри  Их сургуулийн номын санд хадгалагдаж буй Чингис хааны “Гэрэгэ”-ний “А” хувилбарыг өөрийн зардлаар хийлгэж, “Чингис хаан” үндэсний музейн үзмэрт хандивласанд Өргөмжит консул Ш.Каваүчид талархал илэрхийлэв.


Ноён Каваүчи Широ цаг гарган хүлээн авч уулзсанд Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд, “Хоёр улсын соёл, спорт, хүмүүнлэгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллаж байна. Хүүхэд залууст зориулсан тийбол спортыг Монголд дэлгэрүүлэх, сургагч багш нарыг бэлтгэх болон бусад орчин нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна” гэлээ. Уг спортоор бүх насныхан хичээллэх боломжтой багийн спорт бөгөөд багийн бүх гишүүн тэгш оролцоотой байдгаараа давуу талтай. Ирэх 7 дугаар сард болох Японы тийболын үндэсний аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг тамирчдыг урилгаар оролцуулахаар болсныг Өргөмжит консул Каваүчи Широ хэлэв. Тэрбээр цаашид хоёр улсын соёл, спорт, иргэд хоорондын харилцааг хөгжүүлж, муж дүүрэг, орон нутгийн хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ.


УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол, Японы ард түмэн хоорондын найрамдал нөхөрлөл хоёр улсын харилцааны чухал суурь болохыг дурдаад Улсын Их Хурлаас бүхий л талаар дэмжин ажиллахаа онцлон тэмдэглэв.

Өргөмжит консул Каваүчи Широ нь 2019 оны 10 дугаар сард Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдсон. Тэрбээр 2017-2020 онд Монгол Улсын соёлын элчээр ажиллажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт 8 цагийн өмнө
​ Зүрх асна 8 цагийн өмнө
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” 8 цагийн өмнө
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… 8 цагийн өмнө
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна 9 цагийн өмнө
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн 10 цагийн өмнө
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… 10 цагийн өмнө
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа 10 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа 10 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллэ… 10 цагийн өмнө
“Монгол генералуудын өдөр” тохиож байна 11 цагийн өмнө
“АМЬ ТАРИА” буюу ТАТМЫН ОЙЖУУЛАЛТ 13 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Ш… 13 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон … 14 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж ба… 14 цагийн өмнө
Шинэ хамбыг сонгох их хуралдаан болно 14 цагийн өмнө
Н.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүрэг улс төрийн бодлогын залгамж халаа, шин… 14 цагийн өмнө
АНУ, Ираны хэлэлцээр боллоо 15 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 16 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 2025/04/25