Орон нутагт багш хомстолтой байна


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Боловсролын багц  хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм. 

Хуулийн төсөлд англи хэлийг үндсэн гадаад хэл байхаар заахаар тусгасан.  Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ талаар “Англи хэлийг гуравдугаар ангиас эхлэн заахаар төлөвлөөд байна. Гэхдээ бидэнд бэлтгэл хэрэгтэй. Хөтөлбөрөө бэлдэнэ, сурах бичгээ бэлдэнэ, багшаа бэлдэнэ" гэдэг байр сууриа илэрхийлсэн. 

Мөн өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт олгож буй хувьсах зардлыг суралцаж байгаа хүүхдийнх нь тоонд түшиглэн хуваарилж ирсэн. Харин дээрх төсөлд алслагдсан бүс нутагт суралцаж байгаа хүүхдэд ногдох хувьсах зардал, төвийн бүсийн сургуульд суралцаж байгаа хүүхдийн хувьсах зардал хоёр ялгаатай. Тодруулбал, алслагдсан бүс нутагт суралцаж байгаа суралцагчдад олгох хувьсах зардал илүү өндөр байхаар тогтоосон аж.

Боловсролын чанарыг сайжруулах хамгийн зөв арга бол сайн багш бэлтгэх. Тиймээс магадлан итгэмжлэгдсэн сургуульд багш бэлтгэх эрхийг өгөх. Ерөнхий боловсролын сургуулийн хамгийн сайн төгсөгч багш болохын тулд эдийн засгийн баталгаа өгөх ёстой гэж үзсэн аж. Иймээс цалинг нь нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг нь хангах заалтууд тусгасан. 

Мөн алслагдсан аймаг, сумдад багшилж байгаа сургууль, цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч нарт эхний таван жилд зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгоно. Боловсролын салбарт 15-аас дээш жил тасралтгүй ажиллаж байгаа багш, ажиллах хүчний нэг хүүхдийг төрийн өмчийн их, дээд сургуульд үнэ төлбөргүй сургана. Одоогийн байдлаар 27 мянган хүн 15-аад дээш жил ажиллаж байна.

Хөдөө орон нутагт багш дутагдалтай байгаа. Тиймээс багш нарын нийгмин асуудалд анхаарах талаар гишүүд санал хэлж байгаа юм. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

Н.Энх



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт 8 цагийн өмнө
​ Зүрх асна 8 цагийн өмнө
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” 9 цагийн өмнө
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… 9 цагийн өмнө
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна 9 цагийн өмнө
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн 10 цагийн өмнө
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… 10 цагийн өмнө
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа 10 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа 11 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллэ… 11 цагийн өмнө
“Монгол генералуудын өдөр” тохиож байна 12 цагийн өмнө
“АМЬ ТАРИА” буюу ТАТМЫН ОЙЖУУЛАЛТ 13 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Ш… 13 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон … 14 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж ба… 14 цагийн өмнө
Шинэ хамбыг сонгох их хуралдаан болно 14 цагийн өмнө
Н.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүрэг улс төрийн бодлогын залгамж халаа, шин… 15 цагийн өмнө
АНУ, Ираны хэлэлцээр боллоо 15 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 16 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 2025/04/25