Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Унгарын Үндэсний ассамблейн дарга Көвер Ласлод бараалхлаа


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлод Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр бараалхав.

Хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой эрхэмсэг ноён Көвер Ласлогийн энэ удаагийн айлчлалд Монгол Улсын Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд тэмдэглэлээ.
Монгол, Унгар Улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг. Тиймээс хоёр орны хооронд эдийн засаг, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд хэллээ.


 
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх худалдаа, эдийн засгийн болон хоёр орны Засгийн газар  хоорондын бүх талын хамтын ажиллагааг Унгар Улсын Үндэсний Ассамблейн зүгээс дэмжиж ажиллахаа эрхэмсэг ноён Көвер Ласло хэлсэн үгэндээ онцоллоо.
 
Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Унгар Улсын Үндэсний ассамблейн дарга Көвер Ласло нарын уулзалт, яриа, хэлэлцээг үр дүнтэй, бодит ажил болгохын төлөө Монгол Улсын Засгийн газар бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв.
 
Ялангуяа, боловсрол, соёлын салбарт хамтран ажиллаж буй уламжлалт харилцааг эдийн засаг, нийгэм, аялал жуулчлал болон бусад салбарт өргөжүүлэх бүрэн боломжтой гэдэгт талууд санал нэгдэв.
 
Унгар Улс нь манай улстай уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай, Европын Холбооны гишүүний хувьд гуравдагч хөрш орон юм. Хоёр орны боловсролын салбарт хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд 2017 оноос Монголын талаас жил бүр 200 оюутан Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцаж байна.

Эх сурвалж: mongolia.gov.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт 8 цагийн өмнө
​ Зүрх асна 8 цагийн өмнө
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” 8 цагийн өмнө
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… 9 цагийн өмнө
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна 9 цагийн өмнө
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн 10 цагийн өмнө
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… 10 цагийн өмнө
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа 10 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа 10 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллэ… 11 цагийн өмнө
“Монгол генералуудын өдөр” тохиож байна 11 цагийн өмнө
“АМЬ ТАРИА” буюу ТАТМЫН ОЙЖУУЛАЛТ 13 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Ш… 13 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон … 14 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж ба… 14 цагийн өмнө
Шинэ хамбыг сонгох их хуралдаан болно 14 цагийн өмнө
Н.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүрэг улс төрийн бодлогын залгамж халаа, шин… 14 цагийн өмнө
АНУ, Ираны хэлэлцээр боллоо 15 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 16 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 2025/04/25