Төсвийн орлого, гадаад худалдааны эерэг мэдээтэй долоо хоног


Хаврын тэнгэр хартай гэж үг бий. Гэвч энэ хавар олон жилийн дунджаас илүү хүйтэн, тэнгэр хуйсганаж, зуны эхэн сар хаяанд ирсэн ч зуухаа байнга галлах шаардлагатай сэрүүхэн өдрүүд үргэлжилж байна. Гадаа хүйтэн ч улс төрд жинхэнэ гал гарсан томоохон асуудлууд үүсэв. УИХ-ын чуулганы босго давж орж ирсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль олны анхаарлыг татсаар байна. Энэ долоо хоногийн эхэнд УИХ-ын нэгдсэн чуулганаар Хүний эрхийн Үндэсний комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Зөвхөн сүүлийн хоёр жилийн дотор л гэхэд нийт 2674 сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан гэдэг мэдээллийг Хүний эрхийн Үндэсний комиссоос өгч байна. Тиймээс УИХ-аас "Халдашгүй чөлөөтэй байх эрхийн хүрээнд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын нэгдсэн орсон гэрээ конвенцод нийцүүлэн, хуулийн төслийг өргөн барихыг Засгийн газарт даалгасан тогтоол гарахаар боллоо. 

Сошиал орчинд хамгийн их шуугиан тарьсан мэдээлэл бол УИХ-ын гишүүдийн хүнсний зах, худалдааны төвөөр хийсэн “айлчлал”, Боловсролын багц хуулийн хэлэлцүүлэг байлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдийг зах худалдааны төвүүдээр явж үнийн өсөлтийг судалж холбогдох хуулийн хэрэгжилтийг хянаж танилцуулах үүрэг өгсөн. Үүний дагуу УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир нар бараа бүтээгдэхүүний үнийн судалгаа хийж, иргэдтэй уулзаад иржээ. Гэвч тэдний энэ ажлыг сошиалд янз бүрээр л тайлбарлаж байна. Хүнсний бүтээгдэхүүний өсөж байгаа. Энэ өсөлтийн эсрэг ямар нэг арга хэмжээ авахад тухайн гишүүдийн хийсэн судалгаа үр дүнгээ өгнө гэж зарим хүн найдаж байгаа юм.

Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулснаар улсын болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуульд нэгдүгээр ангиас эхлэн англи хэлний хичээл үзэх эрхзүйн орчин бүрдэнэ гэх мэдээлэл гарсан. Үүнийг дагаад сошиал орчинд иргэд үзэл бодлоо илэрхийлж, хаа сайгүй том маргаан өрнөв. Уг нь Боловсролын тухай багц хуульд “Англи хэлийг нэгдүгээр ангиас заана гэсэн ганц ч үг үсэг, өгүүлбэр байхгүй л юм билээ. Гагцхүү “Англи хэл үндсэн гадаад хэл байна” гэсэн заалт л оржээ. Үүнийг мушгин гуйвуулж янз бүрийн мэдээлэл гарч байгаа учраас Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Шинэ хөтөлбөрөөр гуравдугаар ангиас англи хэл заана гэж төлөвлөсөн. Гэхдээ бидэнд бэлтгэл хэрэгтэй. Хөтөлбөр, сурах бичиг, багшаа бэлтгэнэ” гэсэн тайлбар өгөөд байна. 

Олны анхаарлыг татаж, хамгийн их шуугиан дэгдээж байсан Хөгжлийн банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан “Улаанбаатар” театрын байранд хоёр долоо хоног дамнан үргэлжилж нэг ёсондоо тэнд эмгэнэлт, инээдмийн жүжиг болж, олон хүн гол дүрд нь тоглож байна. Хөгжлийн банкнаас зарласан чанаргүй зээлийн эздийн нэг “Пирамид орд” ХХК 23.13 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй учраас шүүхэд ирээд байгаа. “Пирамид орд” ХХК-ийн барьцаа болох МоАХ-ын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутагт Гадаадын иргэн харьяатын газрын хойд талд байрлах № 000303496 дугаар бүхий улсын гэрчилгээтэй 10 мянган ам метр талбайтай газрыг Хөгжлийн банканд барьцаалах эрхийг Х.Баттулга 2017 оны есдүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зурж байгаад “Пирамид орд” ХХК-д олгожээ.Тэр үед Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч байсан юм. Тэгвэл Х.Баттулгыг төлөөлж БХБ-ын дэд сайд асан, МоАХ-ын нарийн бичгийн дарга Г.Байгалмаа шүүх хуралд иржээ. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан үндэслэлээр шүүгдэж байгаа Г.Байгалмаа “Би “Пирамид Орд”-ын “Буман залуус” хорооллын талаар “чанартай барилга баригдсан шүү. Та нар сонирхоорой, аваарай” гэж бусдад сурталчлан таниулах ажил хийж байсан нь үнэн. Онц шаардлагагүй бичиг баримт нэхээд байхаар нь өмнөөс нь гарын үсэг зурсан гэж ярьж байна. Тэр Ерөнхийлөгч Х.Баттулгын гарын үсгийг хуурамчаар зурсан гээд мэдүүлж байна. Бүр болоогүй авлигын хэргээр шалгагдаж байгаа Хөгжлийн банкны нэг ажилтан бүсгүй “Харанхуй шөнөөр нэг хүн ирээд гарт ууттай юм атгуулсан. Гэртээ ороод үзтэл мөнгө байсан гэж” мэлзэж, Хөгжлийн банкнаас 60 сүүний үйлдвэр барих зориулалтаар 42.6 тэрбум төгрөгийн зээл авчихаад нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй “Алтай групп” ХХК-ийн ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнэ “Ер нь яах гэж Хөгжлийн банкнаас зээл авав даа” гэж бодож байна” хэмээн гомдоллож, янз бүрийн л юм болж байна. Цар тахлаас үүдэн уруудаж байсан эдийн засагт сэргэлт гарч, сүүлийн нэг сар чих баясгасан олон мэдээлэл ар араасаа дуулдаж байна.

Монгол Улсын Засгийн газар “Гэрэгэ” бондын өрийг бүрэн төлж дуусгаснаа Сангийн сайд мэдэгдсэн бол Гаалийн ерөнхий газраас гадаад худалдааны нийт бараа эргэлт 2023 оны эхний дөрвөн сарын гүйцэтгэлээр 7.7 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 50.4 хувиар буюу 2.6 тэрбум ам.доллароор өссөн. Энэ нь экспорт 2.3 тэрбум ам.доллароор, импорт 0.3 тэрбум ам.доллароор өсөхөд нөлөөлжээ. Экспортын дүн импортоос 2.3 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарчээ. 

Үүнийг батлан УИХ-ын дарга Г.Занданшатар нэг аятайхан мэдээ дуулгав. Тэрбээр “УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг батлах зэргээр төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг идэвхтэй авч хэрэгжүүлсний үр дүнд оны эхний улирлын гүйцэтгэлээр Монгол Улсын төсвийн орлого 600 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Энэ онд төсвийн нөхцөл байдал сайн байх төлөвтэй тул төрийн албаны цалингийн ялгааг бууруулж, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх суурь нөхцөл бүрдсэн” хэмээн мэдэгдлээ.

 Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №017/24548/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 18 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 21 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 21 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 21 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 21 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 21 цагийн өмнө
SDY Calling you... 21 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 21 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 22 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 22 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 22 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22