​ Д.Бумдарь: Парламентын гишүүдийн тоог нэмснээр мэргэжлийн улстөрчийг төрүүлнэ


Социал демократ Монголын залуучуудын холбооноос Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлаар “Яагаад 152” сэдвийн хүрээнд залуусын нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав. Анх удаа зохион байгуулж буй тус хэлэлцүүлэг эрүүл мэнд, хууль, бизнес зэрэг салбарын залуус оролцож, санал бодлоо солилцов. Хэлэлцүүлгийг нээж СДМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Галсан үг хэлсэн бол улс төр судлаач Д.Бумдарь “Яагаад 152” гэсэн асуултын хариуг илтгэлээрээ дамжуулан тайлбарлалаа. Уг хэлэлцүүлгийг зохион байгуулах болсон талаараа Б.Галсан ярихдаа “Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой 76+76=152 тогтолцооны асуудлыг ярьж байна. Үүнд олон нийт, тэр тусмаа залуучууд ямар байр суурьтай байгааг сонсохыг хүссэн. Зөвхөн МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага гэлтгүй нийгмийн салбар бүрээс өргөн хүрээтэй оролцуулахыг зорьж байгаа юм. Залуусын дуу хоолойг Ажлын хэсэгт хүргэх шаардлага байна. ҮХНӨ-ийг дэмжсэн болон дэмжихгүй байгаа шалтгааныг ажлын хэсгийн гишүүдэд уламжлахыг хүссэн. 

Залуусын оролцоог нэмэгдүүлэхэд цаашид анхаарал хандуулна. Бид дараагийн хэлэлцүүлгээ “Тогтолцоо” сэдвээр явуулахаар төлөвлөсөн. Үүнд залуусыг олноороо идэвхтэй оролцож, санал хүсэлтээ өгөөсэй гэж хүсэх байна” гэв. Хэлэлцүүлэгт оролцсон залуус УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухайд эсрэг байр суурьтай байсан бол  Д.Бумдарь судлаачийн лекцийн дараа бодол нь өөрчлөгдсөн бөгөөд энэ асуудлыг аль нэг танхим түрээслээд цөөхүүлээ яриад өнгөрч болохгүй. Салбар салбараар нь байгууллагуудад танилцуулах хэрэгтэйг оролцогчид хэлж байв. Тухайлбал, эрүүл мэндийн салбарынхан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ямар ч ойлголтгүй байгааг төлөөлөл болж ирэгсэд хэлж байв. 

Эмч нар ийм хэлэлцүүлэгт оролцоод явах цаг зав хомс учраас байгууллага тус бүрээр нь явж таниулах хэрэгтэйг онцолсон юм. Түүнчлэн хэрвээ гишүүдийн тоог хоёр дахин нэмэхэд одоогийнхоос дээрдэхгүй байвал яах вэ гэсэн болгоомжлол ч байна. Хуулийн төсөлд сонгуулийн холимог тогтолцоог бий болгох, парламентын гишүүдийн тоог нэмэх агуулгыг тусгаж байгаа нь нийгэм, улс төрийн хүрээнд ямар өөрчлөлтүүдийг авчрах талаар судлаач Д.Бумдарьтай ярилцлаа.

-Юун түрүүнд 152 гэдэг тооны талаар асуумаар байна. Яагаад заавал 152 гэж?

-Иргэд 76+76, 76х2 гэж ойлгоод байгаа юм. Гэтэл манай улс төрийн шинжлэх ухаанд парламентын хэмжээ гэдэг ойлголт байна. Уг ойлголт нь тухайн парламент хүртээмжтэй ажиллах тоо хэд байх вэ гэдгийг тооцоолдог гэсэн үг. Энэ дагуу л гарч ирсэн тоо. Хамгийн гол нь яагаад 152 гэдэг тоо гарч ирэв гэдгийг л харах ёстой. Математик аргачлалаараа 150.1 байгаа. Гэтэл өнөөдөр өөр нэг судлаач хэлж байна. Улс төрийн эрх зүйн эрх мэдлийн онол талаас харахад тоо их байх нь өөрөө бага тоонд төвлөрсөн эрх мэдлийг салгахад бодит ач тустай гэж үзсэн. Учир нь тоо бага байх тусам хуйвалдаан гардаг гэдгийг бүгд мэднэ. УИХ-ын нэг гишүүн 2-3 байнгын хороонд ажиллаж, хэдхэн гишүүний саналаар чухал хуулийн төслүүдийг дэмжиж, эсвэл унаж байгаа нь хамгийн наад захын жишээ. 

Нөгөө талаасаа нийгмийн хэрэгцээ, шаардлага байна. Судлаачид эрх зүйн социологи талаас нь харж үзэхэд улс төрийн маш олон нам байдаг атлаа бүртгэлтэй хоёр нам л сонгууль болгонд гарч байдаг. Тухайн хоёр намаас л сонголт хийх болдог. Бусад намын нэр дэвшигчийг үл ойшоодог. Тиймээс зарим нэр дэвшигч өөрийнхөө төлөө санал авахуулахын тулд тойрогтоо ажилладаг, өөрийгөө таниулдаг. Хийж байгаа ажил нь ил байдаг тийм гишүүнтэй байх нь нийгмийн шаардлага болчихоод байгаа. Энэ утгаараа парламентын гишүүдийн тоог нэмэх нь чухал гэсэн үг. Улс төрийн намуудын хувьд байр суурь янз бүр байна. Гэхдээ нэгэнт л тоо нэмэх асуудалд нэгдэж л байгаа бол шинжлэх ухааны үндэслэлтэй тоонд санал нэгдэх нь чухал гэж би хувьдаа үзэж байна. Намууд намынхаа рейтингийг доош татах хүнийг жагсааж болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрнө.  

-Одоогийн 76 гишүүн хангалттай ажиллаж чадахгүй байгаа учраас байнга шүүмжлүүлдэг. Тэгвэл гишүүдийн тоог нэмснээр дахиад шүүмжлэлийн бай нэмэгдэх нь, дарга нарын тоог өсгөх нь гэсэн хардалт бий. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-76 гишүүнийг дарга, бидний дээр байдаг хаад гэдэг ойлголт төрнө гэдэг нь тухайн парламент бүтээмжтэй ажиллаж чадахгүй байна л гэсэн үг. Хуулиа баталдаг байж болно. Баталсан хууль нь иргэдэд хүртээмжтэй, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, нийгмийн амьдралыг өөрчилж, дээшлүүлж байна уу гэвэл, үгүй. Намаасаа мандат авч чадвал өөрийн дархлагдсан тойргоосоо 30 жил сонгогдох нөхцөлийг бүрдүүлсэн байгаа юм. Иргэд дургүй байсан ч тоглоомын дүрмийг өөрийн болгосон хүн дахин дахин гарч ирээд байна. Тиймээс үүнийг өөрчлөхөөс өөр аргагүй. Өөрчлөхийн тулд парламентын бодит хэмжээ буюу үр дүнтэй хууль баталдаг, баталсан хууль нь нийгэмд үр өгөөжөө өгдөг, чадвартай ажилладаг парламент хэд байх вэ гэдгийг тооцож үзэсэн байх. Ингээд куб язгуураар гаргаж ирээд 152 гэж үзэж байгаа бол тэр хэмжээнд гишүүнтэй байвал ажиллаж чадах юм байна гэж ойлгож болно. 

-Өнөөдрийн  тогтсон хэв шинж арилах уу?

-Эерэг үр дүн шууд гарахгүй. Цаг хугацааны эрхээр эерэг өөрчлөлтүүд гарч болох юм. 152-оор тоог нь баталлаа гэхэд хэнийг гаргаж ирэх вэ гэдэг өрсөлдөөн бий болно. Энэ утгаараа улс төрийн намд өрсөлдөөн гарна. Намуудын дунд ч ялгаагүй. Жагсаалтаар 76 гэвэл санал авахын тулд хэнийг жагсаах вэ гэдэг ч юмуу. Товчхондоо бол ил тод өрсөлдөөн бий болох учраас энэ нь сайн талтай. Эрүүл тогтолцоотой, аль болох чадамжтай байх парламентыг бүрдүүлэх хэрэгтэй. Уг арга замаа холимогоор хийж чадвал хоёр дахь сонгуулиас сайн эффектүүд гарч ирнэ гэж л хүлээх ёстой. Гишүүн гэдэг нь хэн нэгний гуйлт биелүүлдэг, дээр залраад бууж ирдэггүй, онцгой нэгэн субьект, өөр нийгмийн давхарга биш юм. Биднийг төлөөлөх эрхээ биднээс сонгуулийн замаар олж авч дөрвөн жил түрээсэлж байгаа л нөхөд учраас үндсэн чиг үүргээ биелүүлдэг парламентыг бид хүсэж байна. Тийм парламент байхын тулд тогтолцоо, тооны асуудлыг ярьж байгаа юм. 

-152 гэдэг тоо яаж гарч ирсэн нь сонин байна. Хүмүүс ч гайхаж байгаа байх?

-Хамгийн гол нь яагаад 152 гэдэг тоо гарч ирэв гэдгийг л харах ёстой. Куб язгуурын аргачлалаар 150.5 байгаа. Энэ нь парламентын хэмжээг олдог буюу бодиттой, үр дүнтэй, эдийн засгийн өгөөжтэй, бүтээмж сайтайгаар хууль батлан гаргахад норматив байдлаар ажиллахад  хэдэн гишүүн байж болох вэ гэдгийг  олдог. Зарим судлаачид улс төрийн эрх зүй дэх эрх мэдлийн онолыг авч үзвэл тоо их байх тусмаа цөөхүүлээ эзэмшиж буй эрх мэдлийг хуваах юм бишүү гэж байна. Учир нь тоо бага байх тусам хуйвалдаан гардаг гэдгийг бүгд мэднэ. Хуйвалдаан бага гарах тоон утга нь 120-оос дээш байгаа юм.

 Мөн УИХ-ын нэг гишүүн 2-3 Байнгын хороонд харъяалагддаг. Нэг Байнгын хороо нь 11-19 гишүүнтэй байж, тухайн  өдөр хорооны  гишүүдийн тал хувиар  амин чухал хуулийн төслүүдийг дэмжиж, эсвэл унагах бодит эрх мэдлийг эзэмшиж байна. Иймд мэргэшсэн байдлаар ажиллах гишүүдийг бид шаардах цаг нь болсон. Энэ нь олон дотроос өрсөлдөөний замаар шалгарч гарч ирнэ. Нөгөө талаасаа нийгмийн хэрэгцээ шаардлага байна. Судлаачид эрх зүйн социологи талаас нь харж үзэхэд улс төрийн маш олон намууд байдаг хэр нь бүртгэлтэй хоёр нам л сонгууль болгонд гарч байдаг. Тухайн хоёр намаас л сонгогчид сонголт хийх болдог. Бусад намын нэр дэвшигчдийг үл таних, хүлээн зөвшөөрч итгэл өгч чадахгүй байна. Тиймээс гишүүдийн тоо нэмэгдэх нь олон намын тогтолцоог бодит болгохын сацуу парламентад суудалгүй намуудыг улс төр хийх боломжийг нээж өгнө.  Сүүлийн үед хийж байгаа ажил нь ил тод, өгөөжтэй, шударга, мэргэшсэн гишүүнтэй байх нь нийгмийн шаардлага болчихоод байгаа. Энэ утгаараа парламентын гишүүдийн тоог нэмж байж шинэ цагийн мэргэжлийн улс төрчийг төрүүлнэ.  Түүнээс биш одоогийн мэргэшсэн гэгдэх улстөрчдийн үйл ажиллагаа нь парламентын гишүүдийн талаарх төсөөллийг  унагачихаад байна шүү дээ.Улс төрийн намуудын хувьд байр суурь янз бүр байна. Гэхдээ миний хувийн бодол нэгэнт л тоо нэмэх асуудалд намууд нэгдэж байгаа бол шинжлэх ухааны үндэслэлтэй тоонд санал нэгдэж байж дараагийн амин чухал улс төрөө хийх ёстой болов уу. 

-Өнгөрсөн хугацаанд улс төрийн намууд, тэр дундаа парламентад суудалтай гурван намаас ҮХНӨ оруулах замаар сонгуулийн тогтолцоог өөрчлөх агуулгад бүгд санал нэгдсэн шүү дээ. Харин гишүүдийн тоог нэмэх асуудалд байр сууриа нэгтгэж чадаагүй байх шиг?

-Улс төрийн хөгжлийн хувьд дараагийн шатанд гарна гэдэг нь тогтолцооны хүрээнд зүй ёсны шаардлага болоод байгаа юм. Олон улсын жишгийг харсан ч бид хүссэн, хүсээгүй энэ өөрчлөлтийг хийхээс өөр гарцгүй. Сонгуулийн холимог системийг бий болгосноор сонгогчдын санал гээгдэхгүй байх, олон намын систем бодиттой бүрдэх гэх мэт давуу талууд мэдээж олон. Парламентын гишүүдийн тоо хэд байх вэ гэдэг асуудалд хүмүүс шууд субьектив байдлаар хандаж байна. 

Тухайлбал, шууд 152, 76 гишүүн ч гэдэг юм уу. Гэтэл эдгээр тооны үндэслэл нь хаанаас гарч ирж байгаа юм бэ гэдгийг сайн харах ёстой. Хоёрдугаарт, 76 гишүүнийг идэж, ууж ядаж байхад нэмээд 76 гишүүнийг оруулж ирэх нь гэдэг шүүмжлэл их явж байна. Үүнийг дагаад УИХ-ын одоо байгаа 76 гишүүний жилийн зардал 10 тэрбум төгрөг бол тоо хоёр дахин нэмэгдвэл зардал 20 тэрбум төгрөгт хүрнэ гэдэг агуулга их анзаарагдаж байгаа. Гэтэл зардлыг томсгохгүй гэдгийг хуульд нийцүүлж тусгаж байгаа шүү дээ. Жишээ нь, нэг өрөөнд хоёр гишүүн суух боломжтой. Мөн нэг гишүүний зөвлөхүүдийн зардлыг танах  эсвэл тоог бууруулах боломжтой байх.


 Б.Мөнхзул

Эх сурвалж: Монголын үнэн сонин №017/24548/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 18 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 21 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 21 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 21 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 21 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 21 цагийн өмнө
SDY Calling you... 21 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 22 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 22 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 22 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 22 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22