Л.Оюун-Эрдэнэ: Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд нийгмийн төлөөллийг тэгш хангах зарчмыг тусгалаа



УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдаанд үг хэллээ. Тэрбээр: 

-Монголчууд бид ардчилсан Үндсэн хуулиа баталж, зах зээлийн эдийн засагт шилжилж, хүмүүнлэг нийгмийг цогцлоон бүтээх зорилт тавьсанаас хойш 30 жил өнгөрлөө. Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна гэж заасан байдаг. 

Ард түмэн эрхээ бүрэн эдэлж байна уу, эдийн засгийн өсөлт иргэдэд мэдэгдэж байна уу гэсэн асуултыг 30 жилийн заагт асууж байна. Ард түмэн ардчилсан парламентад итгэл алдрах эрсдэл байна. 

Сонгосон төлөөллөөс өөр төлөөлөл нийгмийг удирдан чиглүүлэх шинэ үзэгдэл үүсэж болзошгүй байна. Дэлхий нийтийг хамарсан геополитикийн өөрчлөлт ч асуудал дагуулж байна. 

Эх дэлхийн нөөц хомстож, байна. Дэлхийн улс орнууд үнэт зүйлээрээ хуваагдаж байна. Олон туйлт дэлхий шинэ нөхцөл байдалтай нүүр тулж байна. Геополитикийн энэ өөрчлөлт 10 жил хүртэл үргэлжлэхээр байна. Энэхүү өөрчлөлтөд хөгжиж буй орон эрсдэл амсдгийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэлж байна. Бид энэ асуудлыг улсаараа хэлэлцэн шийдэх хэрэгтэй хэмээв. 

Шинэ Үндсэн хуулийг батлахдаа тухайн үед нэг гишүүнд ногдох хүн амын тоог тооцох 76 гишүүнтэй байхаар тооцсон. Өнөөдөр  30 жилийн дараа нэг гишүүнд 45 сонгогч ногдож байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг  тэгш хангах зарчмыг тусгалаа. 

МАН-ын хувьд бусад улс төрийн намуудыг төрийн бодлогод оролцуулах боломжийг нээж байгаа нь ардчилсан засаглалын хөгжилд оруулж буй эрхэм үүрэг гэж үзэж байна. Монгол Улс хөгжлөөрөө өрсөлдөхийг бид илүүд үзнэ хэмээв. 

Н.Энх



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Сүрэнжав: Нойрмог чимээ аниргүйн дунд бөмбөг дэлбэрэх мэт болсон 2 цагийн өмнө
Өднөөс хөнгөн, сумнаас хурдан дүр дүр дүр... 3 цагийн өмнө
Б.Дэлгэрбаяр: Улсын филармони миний багаасаа мөрөөдсөн тайз 3 цагийн өмнө
Амиа хорлосон дурсамж буюу Чэжүгийн нулимс 3 цагийн өмнө
Ц.Соёлмаа: Хятадын уламжлалт зургийн ертөнцөд хүлээн зөвшөөрөгдөх нь н… 3 цагийн өмнө
​ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Гад… 3 цагийн өмнө
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо үргэлжлэн орно 3 цагийн өмнө
Өнөөдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн 3 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүүхдийн төлөө ажилладаг төр, хувийн хэвшли… 21 цагийн өмнө
Ч.Должинсүрэн: Рафтингийн спортын суурь нь сэтгэл зүй байдаг Өчигдөр
Хемп хэт холын бус ногоон ирээдүй Өчигдөр
А.Шагдарсүрэн: Миний авга ах Э.Шийлэг хоёр дайнд оролцсон улсын баатар… Өчигдөр
Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар салхи, шороон шуург… Өчигдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуубал эрч, хүч ихсэнэ Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Эхлүүлсэн төсөл төсвийн 2-3 жилд дуусдаг б… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёл урлагийн салбарынхантай өглөөний уулза… Өчигдөр
​ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хилчин эмэгтэйчүүдийн сэтгэл х… Өчигдөр
​ Азийн физикийн 23 дугаар олимпиад өндөрлөв 2023/05/29
Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ 2023/05/29
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Шивээхүрэн-Сэхэ боомтыг холбох нь баруун б… 2023/05/29