Ц.Мөнхцэцэг: Парламент бол газар нутгаа ч, хүн амаа ч төлөөлж байх ёстой


Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр парламентын төлөөлөх чадварыг хангах хэрэгтэй байна. Тодруулбал, ард иргэдийн төлөөлөх боломжийг нэмэгдүүлэх нь гол зорилт. Парламент хууль батлахаас гадна иргэдээ төлөөлөх ёстой. Манай улс хүн ам цөөтэй, өргөн уудам газар нутагтай. Гэтэл өнөөдөр зах хязгаар нутагт  хүн амын суурьшил сийрэг болсон. Хот руу нүүдэл ихэссэн. Парламент бол газар нутгаа ч, хүн амаа ч  төлөөлж байх ёстой гэсэн үндэслэлээр сонгуулийн холимог системийг нэвтрүүлэх нь чухал байна. Өнгөрсөн 30 жилийн долоон удаагийн УИХ-ын сонгуулийн мажоритар тогтолцоо зөвхөн газар нутгаа төлөөлж байсан. Харин хүн амын төлөөллийг орхигдуулж ирсэн гэдгийг гишүүд хэлж байна.

Хүн амаа төлөөлөхгүй байгаа тохиолдолд УИХ-ын олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх чанар алдагдана. Парламент сонгууль бүрээр нийт сонгогчдын 60 хувийн төлөөллийг хангаад, 40 хувийн төлөөлөл алдагдаж ирсэн. Тиймээс бид энэ алдаагаа засаж, холимог системийг нэвтрүүлэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлага үүссэн. 30 жилийн хугацаанд парламентад нэг  ч удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл орж ирээгүй. Өндөр зардал бүхий, тойргийн сонгууль хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг оруулж ирэх боломжийг өгөөгүй байна.Залуучууд, эмэгтэйчүүдийн төлөөлөл маш бага байна. Зардал өндөртэй сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой. Тийм учраас намын жагсаалтаар эрдэмтэд, эмч, багш, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гээд  нийгмийн төлөөлөл орж ирдэг байх ёстой. Энэ бүхний засах цаг  нь мөн.

Бид зөвхөн гишүүдийн тоог нэмэх нь гэж харж болохгүй. Сонгуулийн тогтолцоо, улс төрийн намуудын шинэчлэлийг хийх нь чухал байна. Сонгуулийн зардлыг бууруулах, мөнгөтэй хүмүүс  жижиг тойрог усалж гарч ирдэг, мөнгөөр дамжуулан улс төр хийдэг байдлыг халах нь намын лист буюу пропорционал системийн гол үр дүн байгаа.

Парламент дахь намын жагсаалт, гишүүдийн тоо гэдэг нь хөгжлийн бодлого ярьдаг, бодлогын улс төр хийх боломжийг олгож байгаа юм. Тийм учраас бид зөвхөн 76 гишүүнээр парламентыг харж болохгүй. Парламентын сонгууль бодлогын улс төр байх ёстой” гэсэн байр сууриа илэрхийлсэн юм. 

Н.Энх


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт 5 цагийн өмнө
​ Зүрх асна 5 цагийн өмнө
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” 5 цагийн өмнө
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… 6 цагийн өмнө
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна 6 цагийн өмнө
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн 7 цагийн өмнө
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… 7 цагийн өмнө
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа 7 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа 7 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллэ… 7 цагийн өмнө
“Монгол генералуудын өдөр” тохиож байна 8 цагийн өмнө
“АМЬ ТАРИА” буюу ТАТМЫН ОЙЖУУЛАЛТ 10 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Ш… 10 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон … 11 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж ба… 11 цагийн өмнө
Шинэ хамбыг сонгох их хуралдаан болно 11 цагийн өмнө
Н.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүрэг улс төрийн бодлогын залгамж халаа, шин… 11 цагийн өмнө
АНУ, Ираны хэлэлцээр боллоо 12 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 13 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 2025/04/25