Д.Бумдарь: УИХ-ын гишүүний тоо 152 байхыг куб язгуураар тооцож гаргасан


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах  өөрчлөлтийн төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Ерөнхий сайд болон Ажлын хэсэг хариуллаа.  УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох хүн амын тоотой харьцуулсан үндэслэлийн талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн асуултад улс төр судлаач Бумдарь:

-Би улс төр судлалын үүднээс тайлбарлая. Математикийн шинжлэх ухааны тооцооллоор хүн амын тоотой харьцуулаад куб язгуураас УИХ-ын гишүүдийн тоог 152 байхаар гаргасан гэж ганцхан үндэслэл яриад байна гэлээ. Энэ нь цаанаа маш олон үндэслэлийг шингээсэн байдаг. Куб язгуурыг анх Английн сонгуулийн үр дүнд суурилж ашигласан байсан. Хоёр том нам сонгуулиар ямар санал авна, парламентад тэр нь хоёр намын куб болдог. 1969 онд үүнийг Декапира ашиглаад, парламентын хэмжээг хүн амд нь суурилж болно гэдэг зүйлийг гаргаж ирсэн.

Гэхдээ куб язгуурт хүн амын тооноос гадна эдийн засгийн, нийгмийн шилжилтийн түвшин, үндэсний бие даасан байдал, тусгаар тогтнол, сонгуулийн арга, парламентын чадамж, чиг үүрэг гээд маш олон зүйл багтдаг. Тухайн төр нь эртний уламжлалт уу, шинэ цагийнх уу, хувь хүний болон үндэсний онцлог нь ямар вэ гэдгийг бүгдийг шингээгээд гурван төрлийн тэгшитгэл гаргаж ирсэн. Бид хамгийн хялбарчилсэн байдлаар куб язгуур гэж яриад байгаа болов эхний тэгшитгэлийг харвал хөдөлмөрийн насны хүн ам, бичиг үсэгт тайлагдсан эсэх гээд бүгдийг тооцоолж гаргаж ирдэг. Гурван тэгшитгэлээр тооцвол 154.4 гишүүн байхаар, куб язгуураар 150.9 гэсэн тооцоо гарсан. Улс  төр судлалын хувьд куб язгуур нь хамгийн ойлгомжтой. Парламентын хэмжээ гэдэг нь бүтээмж юм.

Хүн хоорондын харьцааг яаж ашиглах нь парламентад чухал. Технологийн дэвшлийг энэ тооцоонд ашиглаагүй. Монгол Улсын түвшинд тойргийн сонгогчидтой уулзахаас аргагүй нөхцөлд байна. Тэр бүхнийг куб язгуур шингээдэг хэмээв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ 10 жилийн дараах ахиц ба урьдчилан сэргийлэх нэгдсэн ойлголт 5 цагийн өмнө
​ Зүрх асна 5 цагийн өмнө
Ирээдүй рүү урган тэмүүлэх “Next Generation” 5 цагийн өмнө
​ “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд 80 гаруй аж ахуйн нэгжид 300 тэрбу… 5 цагийн өмнө
​ Номинчууд худалдааны соёлд түүчээлэхийг зорьж байна 5 цагийн өмнө
Гэрэл зураг цаг үеэ гэрчлэхээр бүтээгдсэн 6 цагийн өмнө
​ Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих хөшүүрэг бол үзэсгэлэн худал… 7 цагийн өмнө
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа 7 цагийн өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа 7 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллэ… 7 цагийн өмнө
“Монгол генералуудын өдөр” тохиож байна 8 цагийн өмнө
“АМЬ ТАРИА” буюу ТАТМЫН ОЙЖУУЛАЛТ 9 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Ш… 10 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон … 11 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж ба… 11 цагийн өмнө
Шинэ хамбыг сонгох их хуралдаан болно 11 цагийн өмнө
Н.Батсүмбэрэл: Чингэлтэй дүүрэг улс төрийн бодлогын залгамж халаа, шин… 11 цагийн өмнө
АНУ, Ираны хэлэлцээр боллоо 11 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 12 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 2025/04/25