Шинэ трэнд Барбикор


Загварын ертөнцийг тодорхойлдог “The Lyst Index”-ийн стилистүүд ирэх жилийн үндсэн чиг хандлагаар барбикорыг нэрлэжээ. Ягаан өнгө гайхамшиг бүтээж байна. Барби хүүхэлдэйн дуртай өнгийг “Валентино” загварын ордон сэргээж, намрын цуглуулгаас гадна шоуныхаа танхим, тайз чимэглэлийг ягааруулжээ. Блумарин, Наим Хан, Оскар де ла Рента нарын дизайнер ягаан өнгөнд автсан ч “Валентино”-ийн амжилт, цар хүрээнд хүрсэнгүй. Трэнд тодорхойлогч, загварын шүтээнүүд “Барби” киноны Маргот Роббийг дуурайх болсон. Алдарт Анна Винтур “Барбикорын чиг хандлага хэв маягаа өөрчилж, хувцасны шүүгээндээ тод өнгө нэмэхийг хүссэн бүсгүйчүүдэд урам зориг өглөө” гэжээ. Барби хүүхэлдэйний хувцасны үндсэн элемент бол урт, нарийхан хөлтэй харагдуулдаг ягаан өнгийн богино даашинз. Энэ хэв маягийг амжилттай хуулсан оддын жагсаалтыг Энн Хэтэуэй, Жижи Хадид нар тэргүүлж байна. Меган Фокс спортлог дэгжин загварт ягаан өнгө нэмсэн бол Белла Хадид Барби хүүхэлдэйний борооны цувыг сонгодог трэнд болголоо. Ким Кардашиан, Ванесса Хадженс тэргүүтэй олны анхаарлын төвд байж, чиг хандлагыг тогтоох дуртай од бүсгүйчүүд ч барбикорын давлагаанаас хоцорсонгүй. 

Тэд богино даашинз биш, гадуур хувцас сонгожээ. Тэгвэл Эльза Хоск, Кайли Женнер нар барбины жийнсэн хувцсыг шинэчилжээ. Феминизмийн хүчийг нэмсэн барби хүүхэлдэй 1959 оны гуравдугаар сарын 9-нд “мэндэлжээ”. Харин барбикор хэв маягийг Парис Хилтон олон нийтийн загварт нэвтрүүлсэн байна. “Шаргал үст” киноны баатар Риз Уизерспун мөн барбикорыг сонгосноор оддын стиль алдарт хүүхэлдэйний дүр төрх, минималист чиг хандлагатай болжээ. 

 

ЯГААН БОЛ ШИНЭ ХАР 

 

Барбикор загварын ертөнцөд эргэн ирснээр барууны шоу бизнес ягаан өнгөөр амьсгалж байна. энэ нь Маргот Роббигийн тоглосон "Барби" киноны ягаан дөл дээр тос нэмсэн. Гэхдээ Риз Уизерспун, Парис Хилтон нар шиг үсээ шаргал өнгөөр будах шаардлагагүй. Нүүр будалтад гялалзсан, ягаан уруулын будаг  зонхилох боллоо. 

Нүүр будалтын хэв маягийг төгс арьс, өтгөн сормуустай нүд, булбарай ягаан уруулын будаг тодорхойлж байна.Хамгийн их хүлээлт үүсгэсэн “Барби” кино эмэгтэйчүүдийн эрх чөлөө, тэдний сэтгэцийн өвчний шалтгаан, дэлхийн дизайнерууд, гоо сайхны мэс засалчдын толгойн өвчин болсон. Алдартнууд улаан хивсэн дээр ч, өдөр тутмын амьдралдаа ч ягаан өнгийн мини юбка өмсөж, өндөр өсгийттэй зогсох “уруу таталтад” автсан. “Тикток”-т #barbie хаштагтай видеог 488.3 сая хэрэглэгч үзэж дээд амжилт тогтоожээ. “Vogue” сэтгүүлд “Барбикор цаашид ч хүчээ авч, энэ жилийн онцлох трэнд болох төлөвтэй. Толгойноос хөл хүртэл ягаан өнгийн шигтгээтэй хувцас, богино банзал, өндөр зузаан гутал, том лого, нейл-арт, шаргал үс зэрэг нь барбикорын үндсэн хэв маяг юм. Ийнхүү тод хувцаслах нь зоригтой алхмуудын нэг бөгөөд амьдралыг өөрөөр харж, аз жаргалыг бэлэглэдэг. Тиймээс өсвөр насны хүүхдээ барби хэв маягаар хувцаслахыг нь битгий хориглоорой" гэжээ. Барбикорын доргионд Азийн топ одууд болох Грейс Чан, Дебора Хун, "Blackpink" хамтлагийн Женни, Лиза, Розе, Жисү, Болливудын Приянка Чопра, Симон Эшли, Шэй Митчелл нар автжээ. K-попын мега хамтлаг “Blackpink”-ийн охид тайзан дээр ихэвчлэн ягаан, хар хувцас өмсдөг нь гайхмаар зүйл биш. Тэд “Coachella”-ийн түүхэн тоглолтын үеэр Кэйси Кадвалладерын урласан барби хувцсаар гангарчээ. 

Энэ чиг хандлагыг дагасан К-попын од бол “Twice” хамтлагийн Nayeon юм. Тэрбээр хөвсгөр, гялалзсан ягаан даашинз өмсөж, амьд барбинуудын эгнээнд орсон. Хонконгийн гоо сайхны хатан хаан Грейс Чан барбикорт элссэнээ инстаграмдаа зарлалаа. 

 

СОЁЛЫН ҮЗЭГДЭЛ 

 

“Барби” киноны амжилтыг ашиг орлогоос гадна урлагийн салбарын ач холбогдлоор нь үнэлж байна. “Elle” сэтгүүлд бичсэнээр ягаан өнгөний хувьсгал соёлын үзэгдэл болжээ. Нээлтээ хийгээд долоо хоногийн дотор 162 сая ам.долларын ашиг олсон нь “Warner Brothers”-ийн хүлээлтийг хоёр дахин нэмэгдүүлсэн билээ. Энэхүү кино нь бүх насны үзэгчдийн төсөөлөл, мөрөөдлийг байлдан дагуулж чадах гайхалтай ид шидтэй гэдэгт шүүмжлэгчид санал нийлсэн. “Барби” амжилтад хүрэх төслийг 2009 онд эхлүүлсэн ч зориглон зөвшөөрөх киноны компани олдоогүй. Маргот Робби барби төрхийг дэлгэцнээ амилуулаад зогсохгүй “Warner Brothers”-ийн удирдлагуудыг ятгаж чадсан. Тэрбээр киногоо продюсерлосны зэрэгцээ энэхүү амбицтай төслөө амжилттай хэрэгжүүлжээ. Маргот Робби мөн чадварлаг найруулагч Грета Гервигийг авчирсан нь “Барби”-г бүтээхэд дөхөм болсон юм. Барбиг бусдаас ялгаруулдаг гол зүйлийн нэг бол түүний феминист үндэс суурь юм. Эмэгтэйчүүдийн бүтээсэн, тэдний санааг өгүүлсэн эмэгтэйчүүдийн киног үзэгчид анх удаа өргөн дэлгэцээр үзэж байна. Феминизмийн үзэл санааг шууд хөндсөн бөгөөд эмэгтэйчүүдийн нүдээр ертөнцийг харуулж, нийгэмд гүйцэтгэх үүргийн тухай сэдэвчилсэн асуултуудыг дэвшүүлсэн байна. Иймээс утга санааны өнгө аясаар дүүрэн “Барби” жинхэнэ соёлын үзэгдэл болжээ. Энэхүү кино нь бүх насны, сонирхолтой үзэгчдийг цуглуулсан. Киноны үзвэрийн үеэр охид харсан зүйлсээ бишрэн, Билли Айлишийн хөгжимд бүжиглэж байна. 

Өвөрмөц, өнгөлөг зургийг дахин үзэхийг хүссэн үзэгчдийн давлагааг бий болгосон нь гайхах зүйл биш юм. Киноны өрнөл, үзэмж, гайхалтай гүйцэтгэл феминист мессежийг өгч байна. Маргот Робби, Грета Гервиг нар уламжлалаа зоригтойгоор эвдэж, бүх насны үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулсан өвөрмөц бүтээл туурвижээ. Мөн кино урлагт олон талт байдал, оролцоог бий болгоход чухал алхам болсон. “Барби” нь үзэгчдийг байлдан дагуулахаас гадна цаг үеийн сэдвүүдийг хөндөж, урам зориг өгч, чухал эргэцүүллийг төрүүлснээрээ соёл, нийгэмд бүхэлдээ чухал мөч болсон юм.

"Барби" киноны тухай баримт

 

-Райан Гослинг, Маргот Робби нарын хэлснээр лхагва гараг бүр кино багийнхан зураг авалтын үеэр ягаан өнгийн хувцас өмсөх ёстой байв.

 

-Найруулагч Грета Гервиг кинондоо “Маттель” компанийн үйлдвэрлэхээ больсон  хүүхэлдэйнүүдийг харуулдаг. Тухайлбал, хөхний хэмжээ нь өөрчлөгддөг “Growing Up Skipper”, цээжиндээ дүрс бичлэгийн  камертай  барбийг гаргадаг. 

 

-Гол дүрийн барби хүний ертөнцөд ирээд  автобусны буудал дээр өндөр настай эмэгтэйд үзэсгэлэнтэй гэж хэлдэг.  Энэ дүрийг бүтээсэн эмэгтэй бол “Оскар”-ын шагналт  дизайнер Анн Рот юм. Рот 1996 онд “Англи өвчтөн”, 2020 онд “Ma Rainey's Black Bottom” киногоороо  “Оскар”-ын шагнал хүртсэн нэгэн. Тэрбээр энэхүү нэр хүндтэй шагнал хүртсэн хамгийн өндөр настай эмэгтэй юм.

 

-Загвар зохион бүтээгч Сара Гринвуд, засал чимэглэлчин Кэти Спенсер нар Барбийн ертөнцийг ягаан өнгөөр бүрхсэний үр дүнд олон улсад “Роско” будгийн хомстол үүсжээ.

 

 -Зураг авалтын багийнхан хиймэл ертөнц болон бодит байдлын хоорондын тэнцвэрийг  тогтоохын тулд “Улаан гутал”, “Шербургийн шүхэр” зэрэг мюзиклийг ням гараг үздэг байжээ.

 

-Барбиландад ус, гал байдаггүй гэнэ. Харин үс намируулах зориулалттай  салхи сэвэлзэж байдаг.

 

-Трансжендэр Хари Нефийг кинонд тоглуулсан нь дүр сонголтуудын утга учрыг илэрхийлдэг. Неф цахим худастаа “Улс төр, кино урлаг хоёр бол миний дуртай хослол биш. Харин БАРБИ гэдэг нэр америк эмэгтэй хүн бүрийн зүрхэнд байдаг” гэж  бичжээ.

 

-Энэхүү кино төсөл амжилттай болсон нь “Маттель”-ийг мултимедиа франчайз болгон өргөжүүлэхэд түлхэц болсон.  

 

-Кенийн дүрийг жүжигчин Райан Гослингид зориулж тусгайлан бичжээ. Гослинг энэ дүрийг бүтээж чадах эсэхдээ эргэлзэж байжээ.  

 

-“Барби” болон Кристофер Ноланы “Oppenheimer” кино нэг өдөр нээлтээ хийснээр олон нийтийн сүлжээ “Barbenheimer” гэсэн хаштагаар дүүрчээ.  Өгүүллэг, өнгө аяс нь эрс ялгаатайг харуулсан зургууд ч хурдан тархав. Эдгээр киноны уран бүтээлчид ч мөн адил киноныхоо тасалбарыг нийтэлж,  харилцан сурталчилгаа хийсэн байна.

 

-Кино багийнхан “Airbnb”-тэй 

хамтран Малибу хотод сур­тал­чилгааны  байшин барихаар болжээ. Энэ нь Барбиланд дахь Барбийн байшингийн хуулбар аж. Уг байшинд нэг үдшийг өнгөрүүлэхийн тулд 60 ам.доллар төлөх ёстой аж.

Х.ЭРДЭНЭЗАЯА

Эх сурвалж: Монголын үнэн сонин №028/24559/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 3 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 6 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 6 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 7 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 7 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 8 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 8 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 8 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 8 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 8 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 8 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 8 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 8 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 8 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 8 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 9 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 9 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 9 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 9 цагийн өмнө