“Монгол-89”-чүүд спортоор гангардаг жишиг тогтоолоо



Өнгөрсөн онд Монгол Улсын түүхэнд тэмдэг­лүүштэй, зон олноор олзуурхууштай нэгэн үйл явдал болсон нь 1987 онд наймдугаар анги, 1989 онд аравдугаар анги төгсөгчид нэгдэн, спортын тэмцээнүүд зохион байгуулах санаачилга байлаа. Сүхбаатар аймгийн төгсөгчид энэхүү уриалгыг орон даяар түгээж, 21 айм­гийнхан дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн юм. Энэ үеэс Улаанбаатар хо­тод аймаг бүрийн баг тамирч­­дын халз тэмцээнүүдийг зо­хион байгуулж, биеийн тамирын заалуудад нэг анги, нэг сургууль, нэг аймаг биш нийт 89-чүүд эвлэлдэн нэгдэж эхэлсэн. Спортоор нөхөрлөж буй анд нөхдийн хувьд биесийнхээ бизнесийг дэмжих, бүжиг, рафтинг, фитнес, алхалтын клубүүдэд сонирхлоороо нэгдэх ажлууд ундрах нь тэр. 

Ийнхүү 2022 оны намар анх удаа “Монгол-89” шилжин явах цомын төлөө улсын анхдугаар нөхөрсөг уулзалт тэмцээнийг Б.Цогтсэргэлэн ахлагчтай “Сүхбаатар-89”-чүүд амжилттай зохион байгууллаа. Тэд тэмцээнд оролцож, хөгжөөн дэмжсэн хүн бүрд арга хэмжээний бэлгэдэл болох чихмэл бамбарууш хүртэл бэлдсэн явдал санаачлагчдын чин сэтгэлийг илтгэнэ. Нийт тамирчид волейбол, сагсан бөмбөг, дартсын тэмцээнд, хөгжөөн дэмжигчид олс таталтын тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа сорив. Гурван өдөр зохион байгуулсан энэхүү тэмцээнээс сагсан бөм­бөгийн төрөлд Дархан хотын эрэгтэй, эмэгтэй тамирчдын баг хос алтан медаль хүртсэн юм. Энэхүү дуулиант тэмцээний дараа 21 аймгийн бусад төгсөлтийнхөн спортоор эвлэлдэн нэгдэж эхэллээ. С.Ганхүү ахлагчтай уулчдын баг “Монгол-89” багаараа Эверест ууланд амжилттай авирсан явдал багийн спортод мөн анхдагч байлаа. 2023 оны зургадугаар сарын 13-19-ний хооронд Казахстан улсын Алма-Ата хотын ойролцоо ширүүн урсгалт Коксуд зохиогдсон Рафтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Ч.Должинсүрэн ахлагчтай тамирчид дөрвөн төрөлтөд багаараа амжилттай орол­цон, мөнгөн медаль хүртсэн юм. “Монгол-89”-чүүд цаашид олон спортын төрөлд нэгдэн, амжилт гаргах биз ээ.

“Монгол 87, 89 үеийн нөхдийн үйлс нэг холбоо” ГҮТББ-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаатар ТУЗ-ийн 2023 зургадугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр хуралдаан, тус өдрийн хоёрдугаар хурал­дааны шийдвэр, 02\23 дугаар тогтоолыг үндэслэн “Архангай аймагт зохион байгуулагдах “Мөнхөд нэгэн зүгт-2023” спортын нөхөрсөг тэмцээний удирдамж, хө­төл­­бөрийг баталж, тэм­­цээ­­нийг зохион бай­гуулах”-ыг Архангай, Бага­нуур, Баян­хонгор, Булганы төгсөгчдөд үүрэг болгосон. 

2023 наймдугаар сарын 1-ний өдрөөс Архангай аймагт “Мөнхөд нэгэн зүгт-2023” нөхөрсөг тэм­цээн амжилттай зохион байгуу­лагдаж байна. Эх орны өнцөг булан бүрээс, хилийн чанадаас цугласан “8989”-чүүд дэлгэр зуны цагт, саяхан 100 жилийн ойн наадам зохион байгуулагдсан “Ара” цэнгэлдэхэд өрсөл­дөөнт тэмцээнтэй, өөдрөг тэмүү­лэлтэй, өглөө оройгүй хөгжил цэнгэлтэй, өнөд сэтгэлээс гарамгүй дурсамжаа бүтээ­сэн өдрүүдийг үдлээ.


 Н.Энхцэцэг

Эх сурвалж: Монголын үнэн сонин №028/24559/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Зуслангийн ЯРГУЙ 17 цагийн өмнө
Дональд Трамп гадаад айлчлалаа Ойрхи Дорнодоос эхлүүллээ 18 цагийн өмнө
ОХУ, Украины төлөөлөгчид Истанбулд уулзжээ 18 цагийн өмнө
Мерц эдийн засгаа сэргээхээ амлав 18 цагийн өмнө
Ч.Батцэцэг: Хөгжлийн хамгийн чухал хөшүүрэг бол хүний хөгжил, иргэний … 18 цагийн өмнө
Г.Төртогтох: Би сониныхоо эгзэгтэй үеүдэд ажиллаж байсан хүн 19 цагийн өмнө
Мэсгүйгээр нүүрний арьсаа залуужуулах сонголт -“Boogie Boogie” 20 цагийн өмнө
"Нийслэлийн орон сууцны корпорац" ХК-ийн хийж хэрэгжүүлж буй төсөл хө… 20 цагийн өмнө
Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт 20 цагийн өмнө
Урьдчилгаагүй, түрээслээд өмчлөх зарчмаар орон сууцтай болно гэдэг том… 20 цагийн өмнө
М.Говьсайхан: НОСК орон сууцны олон талт хөтөлбөр хэрэгжүүлдэг үндэсн… 20 цагийн өмнө
Хэлэх үгтэй, хийсэн ажилтай 10 жил 21 цагийн өмнө
Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 21 цагийн өмнө
Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна 21 цагийн өмнө
Улаанбаатарт 25 хэм дулаан байна 22 цагийн өмнө
Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дул… 2025/05/17
Үндэсний номын баяр болж байна 2025/05/16
Э.Бямбасүрэн: Оршин буй цаг хугацаандаа үнэ цэнтэй байя гэвэл хүн өөрт… 2025/05/16
“Ногоон” амьдрал бүтээгчид 2025/05/16
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 2025/05/16