Нүд үнэн, чих худал “Мөрөөдлийн Сөгнөгөр”-т ирээд л үз


-Ц.Золзаяа: Эко орчин, эрүүл хоол хүнстэйгээрээ манайх бусдаас ялгарна-


Ойрмогхон амралтаа авах гэж байгаа, салхинд гарахаар төлөвлөсөн хүмүүст боломжийн үнэтэй, тохь тухтай амралтын газрын талаар мэдээлэл дуулгая. Хотоос ердөө 70 километр орчим яваад хүрэх “Мөрөөдлийн Сөгнөгөр” амралтын газар дуу чимээнээс хол, нам жим орчинд түүдэг галын дэргэд амрангаа байгалийн сайхныг ажих боломжийг бүрдүүлжээ. Асралт хайрхан руу мориор аялах маршрут гаргасан бөгөөд байгалийн сайханд эрүүл хоол хүнсээр амрагчдаа дайлдгаараа бусдаас ялгардгийг энэ амралтад амарч байсан хүмүүс андахгүй байх. Нар, хур тэгш зуны амралтынхаа хаалтыг найз нөхөд, хамт олонтойгоо өнгөрөөхөөр зорьж байгаа бол энд бүх насныханд тохирсон орчин бүрдүүлснийг ташрамд хэлье. “Мянга сонсохоор нэг үз” гэдэг дээ. 

“Мөрөөдлийн Сөгнөгөр”-ийг зорихоор төлөвлөгөөндөө оруулж байгаа бол тус амралтын газрын захирал Ц.Золзаяагийн ярилцлагыг хүлээн авна уу. Бидний ярилцлагаас аялал зугаалганд тань хэрэгтэй мэдээллээ олж авна гэдэгт итгэлтэй байна. 

 

-Хоёулаа таны амралтын газрынхаа үйл ажиллагааг эхлүүлсэн үеэс ярилцъя. Аялагч, амрагчид хүлээж аваад хэдий хугацаа өнгөрч байна вэ?

-Би “Мөрөөдлийн Сөгнөгөр” амралтын газраа одоогоос дөрвөн жилийн өмнө байгуулсан. Тэр үеэс үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлж амрагч, аялагчдаа хүлээн авч байна. 

-Танай амралтын газрын байршил үнэхээр сайхан юм. Сөгнөгөрийн голын дэргэд бас хэдэн метр алхаад ой модонд хүрч жимс жимсгэнэ түүхийн зэрэгцээ зургаа авахуулах боломжтой юм байна. Ийм тав тухыг бүрдүүлсэн амралтандаа нэг удаа хэдэн хүн хүлээн авах хүчин чадалтай вэ?

-Баярлалаа. Манай амралтын газар нэг удаагийн ээлждээ 20-25 хүн хүлээн авах хүчин чадалтай. Амралтыг маань зориод ирж байгаа хүмүүсийн тав тухыг хангах үүднээс нэг дор олон хүн авдаггүй. Амрагчид ихэвчлэн гэр бүл, найз нөхөд, хамт олноороо ирдэг учраас тэдний тав тух, аюулгүй байдалд ирснээс эхлээд явтал нь анхаарахыг чухалчилдаг. 

-Мал аж ахуй эрхэлдэг хүмүүстэй ойр учраас сүү, цагаан идээгээ шинээр авч хэрэглэх юм байна. Мөн хүүхдүүдээ агаар салхинд хүссэнээр нь байлгахад танай амралтын газар тохиромжтой санагдлаа?

-Та зөв ажиглажээ. Манай амралтын зорилго ч үүнтэй холбоотой. Биднийг зорин ирж байгаа хүмүүст үргэлж эрүүл мэндэд тустай эко бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгохыг эрхэмлэдэг. 

-Залуусын хувьд амарч тухлахын зэрэгцээ хүссэн хөгжмөө түүдэг галын дэргэд сонсох боломжийг танай амралтын газрын хамт олон бүрдүүлжээ. Амрахаар ирсэн хүмүүсийн цагийг хамгийн их өнгөрүүлдэг газар нь байх?

-Түүдэг гал бидний хувьд ихээхэн утга учиртай. Монгол хүн бүр гал махбодтай байдаг. Тиймээс тэдний гал махан биеийг нь сэргээхийн тулд бид түүдэг асаадаг. Нийгэм, бидний хүрээлэн буй хүчин зүйлээс шалтгаалж бухимддаггүй хүн ховор болж. Энэ утгаараа хүмүүсийн стресс ядаргаа гээд бүх зүйлийг тайлахын тулд орой болгон түүдгээ асаадаг гэж ойлгож болно. Энэ нь мөн амарч аялж байгаа хүмүүсээ ая тухтай байлгах орчныг бүрдүүлж буй нэг хэлбэр юм.

-Аяллыг амттай хоолгүйгээр төсөөлөхөд бэрх шүү дээ. Танайх үйлчлүүлэгчдэдээ ямар хоол, зууш санал болгодог вэ? 

-Манай амралт ямар ч амтлагч ороогүй монгол хоолнуудыг амрагчдадаа санал болгодог. Үүгээрээ бусад амралтын газраас онцлогтой гэж хэлэх дуртай. Одоо цагт амталсан хоолыг хаанаас ч идэж болохоор болсон. Тиймээс эрүүл хоол, эрүүл хүнсээр дагная гэсэн бодолтой байгаа юм. “Мөрөөдлийн Сөгнөгөр” эрүүл хоол хүнсээр амрагч, аялагчдаа угтан авна. 

-Манай улсыг зорин ирэх жуулчид нэмэгдэж байна. Танай байгууллага гаднын аялагч, жуулчдыг хүлээн авах боломжтой юу?

-Бид одоогоор дотоодын амрагчаа хүлээн авч байна. Харин ирээдүйд гаднын аялагч жуулчдыг хүлээн авах зорилго тавьсан. Гаднын жуулчин авахад хэл нэвтрэлцэхээс эхлээд хоол хүнсний тал дээр анхаарах зүйл цөөнгүй тулгардаг. Тиймээс бэлтгэх зүйл олон байна. Одоогийн байдлаар дотоод нөөц бололцоондоо тулгуурлан Хятадаас ирсэн аялагч жуулчдыг хүлээн авах боломжтой байгаа. Учир нь, манай охин хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд сурдаг. Тиймээс орчуулагчийн хувьд асуудалгүй, Хятадаас ирсэн жуулчидтай харилцаж чадна. 

-Морин аялал зохион байгуулдаг уу?

-Амрагчид хүсвэл морин аялал зохион байгуулж болно. Асралт хайрхан руу мориор аюулгүй аялах орчныг нь бүрдүүлж, маршрутаа гаргасан. Дээр нь морин аялал зохион байгуулдаг туршлагатай хүмүүстэй хамтран ажилладаг. Тиймээс хэрвээ Асралт хайрхан руу мориор аялахыг хүсвэл манай амралтын газарт хандах бүрэн боломжтой. 

-Ярилцлагын төгсгөлд танай амралтын газрын үнэ ханшийн талаар тодруулъя?

-Манай амралтын газарт буухад нэг хүний 75 мянган төгрөг бөгөөд өдрийн гурван хоолтой. Амрагчид өөрсдөө хоол хүнсээ базаагаад ирсэн тохиолдолд хоолгүй багцыг сонгож болно. Энэ тохиолдолд гурван ортой байшинг өдрийн 120 мянган төгрөгөөр түрээслүүлдэг. Дөрвөн ортой байшин 150 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд анги хамт олон хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх бүрэн боломжтойг дуулгахад таатай байна.

-Амралтынхаа газрын талаар мэдээлэл өгсөн танд баярлалаа. 

 Б.Сийлэн 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24560/


4
angry
0
care
0
haha
4
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
З.Даваасүрэн: Эмэгтэйчүүд байгаа газар арга билиг зохицолдож, төрийн ш… 23 цагийн өмнө
ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсад албан ёсны айлчлал … Өчигдөр
Д.Амарбаясгалан: Ю.Цэдэнбал шинэчлэлт, их бүтээн байгуулалт хийж чадса… Өчигдөр
Багануур дүүргийн МАН-ын хорооны дэргэдэх төрийн бус байгууллагын дарг… Өчигдөр
С.Даваасүрэн: Багануур дүүрэг нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэм… Өчигдөр
Т.Отгонболд: Намын хорооны үнэт зүйл нь гишүүд дэмжигчид байдаг Өчигдөр
​ Ц.Сандаг-Очир: Бид хөгжлийн шинэ шатаа зүүн бүсийн тулгуур хот гэж х… Өчигдөр
Өрсөлдөх чадвар, амьдралын чанарыг чухалчилдаг Багануур дүүргийн МАН Өчигдөр
​ Сайн бас саар мэдээ дагуулсан долоо хоног Өчигдөр
Улаанбаатарт 19 хэм дулаан байна Өчигдөр
Их хүмүүнтэй уулзахад сайн Өчигдөр
Нэг ангийн сурагчид бөөлжиж, суулгасан зовууртайгаар эмнэлгийн тусламж… Өчигдөр
Согтуу жолооч гарцаар гарч явсан хоёр хүүхдийг дайрч, нэг нь газар дээ… Өчигдөр
Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа Өчигдөр
Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид БНТУ-д айлчилж байна Өчигдөр
Эрсдэлийг бууруулахад хэнийг ч орхигдуулалгүй хамруулахыг НҮБ чухалчла… Өчигдөр
Улаанбаатар, Тяньжин хотын хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр
“Хөгжлийн бодлого төлөвлөлт, тайлагналт” сэдэвт сургалт боллоо Өчигдөр
Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжл… Өчигдөр
Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна Өчигдөр