Хайрыг “дэглэдэг” бүсгүй


Хурим найрын сар эхлэнгүүт хосууд, хуримын зохион байгуулагчид аль аль нь “Хайрын хурим” хувцас загварын ордонг дурддаг нь ёс болж. Өнгөрсөн жилүүдэд тэд хэрэглэгчид, загвар урлалын сор бүтээл сонирхогчдын хүсэмжит, магадгүй зарим нэгийнх нь мөрөөдлийн дизайнер, уран гартнууд болтлоо төлөвшжээ. “Хайрын хурим” бол анхнаасаа алдаагүй эхэлсэн бизнес контент юм. Нарийн төлөвлөж, тооцсон, зорилго нь тодорхой, хэрэглэгчээ дотоод чанаддаа зураглачихсан ийм бизнест бэрхшээл сөгддөг гэдэг. Мэдээж, үндэсний үйлдвэр бүрт тохиолддог боловсон хүчний хомстол зэргийг тэд үргэлж даван туулж яваа ч номер нэг гэдэг дархлаагаа тогтоож чадсан нь илт байна. Захирал Б.Ууганцэцэг ШУТИС-ийн Үйлдвэр, технологи дизайны сургуулийг оёдлын технологич, инженерээр төгссөн тус салбарын бахархалт “бүтээгдэхүүн”. 2006 онд Э.Туулын хамтаар тус салоныг үүсгэн байгуулснаас хойш 2200 гаруй хуримын даашинз урласан нь дахин давтагдашгүй хийцээрээ ялгарна. Төдий дайны хосод үнэт өвийг үлдээжээ. 

 2009 онд Италийн алдарт дизайнер Марко Таглеферритай хамтарсан загварууд гаргаж, 2018 онд Монакогийн Вант улсад хуримын загваруудаа танилцуулсан нь Монголдоо анхдагч байлаа. Мэдээж, хуримын даашинзыг хөгшин, хямсгар европчуудад тоогдтол урлана гэдэг магадгүй загварын ертөнцдөө зууны гавьяа байх. Тэрбээр "Зугтсан үзэсгэлэн”, "30 даашинз", “Candy”, “Гоёлын даашинз”, “Монгол загвар”, I am free“, “Амьд өнгө” зэрэг 20 гаруй бие даасан цуглуулга, шоу, үзэсгэлэн зохион байгуулсан юм.

Төр хурахын аманд бүх салбараас цойлсон бүсгүйчүүдийн цугларалт болох “Амьд өнгө” синтез шоу нь уламжлал, шинэчлэлийг нэгтгэсэн тэсрэлт байж, оюун санааны язгуурлаг увдисыг илтгэсэн билээ. “Хайрын хурим”-ын Ууганцэцэг, Туул нар өөрсдөө загварын ертөнцийн атаархам хоршил юм. Хуримын даашинз, эрэгтэй хослол, монгол хувцас, орчин цагийн чиг хандлагатай, цор ганц бүтээгдэхүүнээс гадна ажил хэрэгч эрхмүүдийн зэрэг зиндааг илтгэж, бахархал нь болсон бүтээгдэхүүнүүд эндээс хэрэглэгчдэд хүрч байна. “Хайрын хурим”-ын шошго бол нэр төрийн баталгаа болжээ.


 

Даашинз, пиджакны загвар хийцээс гадна материалыг АНУ, Итали зэрэг хөгжингүй орнуудаас нийлүүлдгээрээ онцлогтой. “Хайрыг ямар нэгэн хэлбэр дүрсэнд оруулж, хэн нэгний тодорхойлсноор ойлгох нь өрөөсгөл. Хүн өөрөө хайрын бүтээл. Хайрыг түгээж, хайрыг хуваалцаж, хайрыг мэдэрч байж утга учиртай амьдардаг.
Нөгөө талаар хуримын даашинзаар мэргэшсэн дизайнер хүний хувьд харилцагчдаасаа, хийж буй бүтээлээсээ хайрыг хамгийн ихээр мэдэрдэг. Тиймээс ХАЙР МИНИЙ SIGNATURE гэж тэрбээр итгэлтэй хэлдэг. Захиалагчтай ярилцаж, сонирхол, дүр төрх, гадаад байдал, биеийн онцлог, сэтгэл хөдлөлийг нь мэдэрч урладаг тул тэр загварын сэтгэл зүйч билээ. Түүний төсөөлөл нэг л мэдэхэд сүйт бүсгүйн сэтгэл хөдлөл, мэдрэмж, хайрын түүх дээр үндэслэн цаасанд буусан байдаг. Ууганаа гартаа атгасан харандаагаар хэчнээн хайрын түүхийн нууцыг хадгалж яваа бол гэх сониуч бодлыг энэ “сонин” бүсгүй эрхгүй төрүүлнэ.

Аливаа амжилтад хар зөнгөөрөө явсаар хүрдэг хүн байдаг эсэхийг өдийг хүртэл сонсоогүй юм байна. Б.Ууганцэцэгийн хувьд үндэсний үйлдвэрлэлийг чадварлаг залж буй цөөн тооны удирдагчийн нэг болтлоо хувь хүн талаасаа жигд өсөн, төлөвшсөн. Өглөө бүр долоон цагт түүний шинэ өдөр эхэлдэг. Сэрүүлэг тавьсан ч, хоёр минутын өмнө өөрөө сэрчихдэг зуршилтай. Төлөвлөгөөгөө эрэмбэлснээр түүний ажлын цагийн тоолуур гүйж эхэлнэ. Түүгээр ч үл барам сүүлийн жилүүдэд фитнессээр хичээллэж, амжилт тогтоогоод байна. Фенүүд нь түүний загвараас гадна бие хаандаа  гаргаж буй өөрчлөлтийг нь шүүн хэлэлцэх энүүхэнд. Энэ нь түүний тууштай зан чанартай холбоотой болов уу. Ер нь нэг зүйлийг л тултал сайн хийж чаддаг хүн бүгдийг түүртэхгүй хийж гүйцэтгэдэг гэдэг нь энэ мэт жишээнээс харагддаг. Мөнхүү мөрөөдөж чаддаг хүнийг амжилт дагадаг нь түүгээр илэрхийлэгдэнэ. Монгол Улсад амьдардаг Элчин сайдууд, түүний гэр бүлийнхэн, олон улсын байгууллагын ажилтан, бизнесмэнүүд эртнээс “Хайрын хурим”-ын хэрэглэгчид байсаар ирсэн. Тэр одоо хилийн чанад руу тэмүүлсээр байна. Хөдөлмөрт хайр зарласан бүсгүйн хүсэл бүхэн биелэх биз ээ.


  


Н.Энхцэцэг

Эх сурвалж: Монголын үнэн сонин №032/24563/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
З.Даваасүрэн: Эмэгтэйчүүд байгаа газар арга билиг зохицолдож, төрийн ш… Өчигдөр
ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсад албан ёсны айлчлал … Өчигдөр
Д.Амарбаясгалан: Ю.Цэдэнбал шинэчлэлт, их бүтээн байгуулалт хийж чадса… Өчигдөр
Багануур дүүргийн МАН-ын хорооны дэргэдэх төрийн бус байгууллагын дарг… Өчигдөр
С.Даваасүрэн: Багануур дүүрэг нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэм… Өчигдөр
Т.Отгонболд: Намын хорооны үнэт зүйл нь гишүүд дэмжигчид байдаг Өчигдөр
​ Ц.Сандаг-Очир: Бид хөгжлийн шинэ шатаа зүүн бүсийн тулгуур хот гэж х… Өчигдөр
Өрсөлдөх чадвар, амьдралын чанарыг чухалчилдаг Багануур дүүргийн МАН Өчигдөр
​ Сайн бас саар мэдээ дагуулсан долоо хоног Өчигдөр
Улаанбаатарт 19 хэм дулаан байна Өчигдөр
Их хүмүүнтэй уулзахад сайн Өчигдөр
Нэг ангийн сурагчид бөөлжиж, суулгасан зовууртайгаар эмнэлгийн тусламж… Өчигдөр
Согтуу жолооч гарцаар гарч явсан хоёр хүүхдийг дайрч, нэг нь газар дээ… Өчигдөр
Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа Өчигдөр
Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид БНТУ-д айлчилж байна Өчигдөр
Эрсдэлийг бууруулахад хэнийг ч орхигдуулалгүй хамруулахыг НҮБ чухалчла… Өчигдөр
Улаанбаатар, Тяньжин хотын хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр
“Хөгжлийн бодлого төлөвлөлт, тайлагналт” сэдэвт сургалт боллоо Өчигдөр
Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжл… Өчигдөр
Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна Өчигдөр