Монголын ард түмний хайртай хүү


Ю.Цэдэнбал даргын 40 гаруй жилийн түүхэн цаг үеийг аваад үзэхэд тэрбээр бүх амьдралаа улсынхаа сайн сайхан, ард түмнийхээ материаллаг аж байдал, соёл боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, аж үйлдвэрийг хөгжүүлэхэд цаг наргүй, дайчин давшингуй ажиллаж ирсэн байх юм.

24 насандаа 1940 онд намын X Их хурлаас МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов. Мөн БНМАУ-ын шинэ Үндсэн хуулийг боловсруулах, хэлэлцэх, батлалцах үйлсийг биечлэн удирдсан байна. Энэ бол түүхэнд бас л ховор тохиол байлаа.

1939 оны хавраас намар хүртэл Халхын гол дээр Монгол Улсын хил хязгаараар Японы түрэмгийллийн эсрэг хийсэн дайны үед Худалдаа үйлдвэрийн банкны ерөнхий хорооны дарга, Сангийн яамны дэд сайдын хувьд цэргийн ар талын хангамжийг залгуулахад хүчин зүтгэсэн шигээ зургаан жилийн дараа 1945 оны намар дэлхийн II дайны галыг дорно зүгт унтраалцахад Монголын ардын цэргийн дэслэгч, генерал Юмжаагийн Цэдэнбал мөн Их хянганаас Жэхэ хотыг хүртэлх тулалдааны хүнд хэцүү замыг туулах монгол цэргийн ар талын болон байлдааны ажиллагааг зохион байгуулахад бүх цэргийн жанжны орлогч, Цэргийн улс төрийн газрын даргын хувьд биечлэн оролцжээ. Энэ их хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж 1979 онд түүнд маршал цол олгожээ. Энэ бас л ижилгүй хувь заяа байв.

Дайны дараа ЗХУ-тай найрамдалт харилцаагаа улам өргөжүүлж Улаанбаатарын цахилгаан станц, Налайхын уурхайн өргөтгөл, Шаазан ваарын үйлдвэр, Сүүний комбинат, Чихэр боовны үйлдвэр, Мах комбинат, Талхны завод, Улаанбаатар-Сүхбаатар-Мөрөн- Булган-Өндөрхаан, Чойбалсан, Улаантолгойн гурилын үйлдвэр зэрэг олон салбарын бүтээн байгуулалтыг эхлүүлж ажилд нь оруулжээ.

1945 оны хавар Дэлхийн II дайн Европт төгсгөл болох үед энхийн бүтээн байгуулалтын үйлсийг төлөвлөх цаг ирж, Улсын төлөвлөгөөний комиссыг бий болгосон билээ. Мөнхүү комиссын анхны  даргаар урьд нь улсын төлөвлөгөө тоо бүртгэлийг шалгах газрыг 1941 оноос хариуцаж байсан эдийн засагч Ю.Цэдэнбал 1948 оныг хүртэл ажиллаад улмаар Сайд нарын зөвлөлийн даргаар 1952-1974 оны хооронд 22 жилийн турш уйгагүй хөдөлмөрлөсөн байна. Ийм хүнийг Монголын ХХ зууны түүхээс олоход бэрх юм. 1951 оны эхээр УИХ-ын Сонгуулийн шинэ хууль гаргахад боловсруулалцаж, редакторлож биечлэн оролцон, түүнээс хойш болсон УИХ-ын есөн удаагийн сонгуулиар депутатаар улиран сонгогдож 1974 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар сонгогдож, уг өндөр албан тушаалд тасралтгүй 10 жил ажилласан байна. Ийм хүн Монголын төрийн албаны ХХ зууны он дарааллын бичигт байхгүй юм. Түүнчлэн 1961-1965 онд Дарханы цахилгаан станц, Дархан-Шарын гол, Дархан-Сүхбаатарын цахилгаан шугам, Шарын голын уурхай, Улаанбаатарын байшин үйлдвэрлэлийн комбинат, Мод боловсруулах комбинат зэрэг үйлдвэр аж ахуйн газрыг барьж байгуулав.

1961 оны намар /аравдугаар сарын 27-нд/ БНМАУ НҮБ-ын гишүүн боллоо. Энэ байгууллагад Улсаа бүрэн эрхт гишүүн нь болгохын төлөө үүнээс 16 жилийн урьдаас 1945 оны аравдугаар сард болсон Монгол Улсын тусгаар тогтнолыг батлах Бүх ард түмний санал хураалтыг зохион байгуулан улмаар 1946 оны нэгдүгээр сард Гоминданы Хятадаар Монгол Улсын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэх, мөн оны эцсээр Алс Дорнодын хэрэг явдлуудад Ю.Цэдэнбал хүчин зүтгэл, санаа бодлоо нэмэрлэж НҮБ-д элсэх саналаа уг байгууллагын сонорт хүргэж өргөдөл гаргах төлөөлөгчдийг толгойлох, 1946 он хүртэл Вашингтон хүртэл явсан хүний хувьд ганцхан ЗХУ-тай дипломат харилцаатай байсан улс орноо дэлхийн 90 гаруй улстай дипломат болон худалдаа соёлын харилцаатай болгосон хүний хувьд энэхүү үйлсэд ихээхэн гавьяа байгуулсан ижилгүй хүн юм. Ийм хүн XX зууны Монголын гадаад харилцааны түүхэнд үгүй юм. Үүний зэрэгцээгээр хүн амыг эрүүлжүүлэх аян, соёлын довтолгоон, нэгдэлжих хөдөлгөөн, атрын аян, илгээлтийн эзэн, социалист уралдаан, арвилан хэмнэлт, намаас дэвшүүлсэн лоозон гээд тоочоод байвал улс орон даяар далайцтай, түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн асар их ажил өрнүүлж үр дүнд хүргэснийг тэмдэглэн хэлэхэд сайхан байна. 

Ингээд Ю.Цэдэнбал дарга ямар хүн байсныг хэдэн мянган хүний хэлсэн үгнээс  онцлон заримыг нь товчхон тодотговол:

1940 оны тавдугаар сард маршал Х.Чойбалсан алс баруун аймагт очиж Ю.Цэдэнбал даргын ээжтэй уулзаад хэлсэн нь “Би МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргыг төрүүлсэн гавьяатай эх Заяа танд баяр хүргэхээр ирлээ. Та улс орондоо үнэхээр хэрэгтэй хүү төрүүлжээ. Эх болгон Намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргыг төрүүлээд байдаг юм биш. Намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бол надаас том хүн шүү. Би танай хүү Цэдэнбалыг нэлээд хэдэн жилийн өмнөөс судалсан, Орос улсын Эрхүү хотод онц сурч байх үеэс нь таньдаг болсон. Цэдэнбал бол үнэхээр ухаантай эрдмийг шамдан сурсан шинэ хүчин учраас Сангийн яамны сайдаар тавиад ажил дээр нь анхаарч бас туслав. Цэдэнбал хийсэн ажилдаа нягт нямбай хандаж эзэн болдог онцлогтой, зав чөлөө бүхнийг ном уншихад зориулсан, мэдлэгээ ямагт дээшлүүлж байдаг. Зан чанараар тогтуун томоотой. Би намын X Их  хурлын өмнө Зөвлөлтөд ажлаар явахдаа Цэдэнбалыг дагуулан явж чухам ямар хүн болохыг туршиж үзсэн. Энэ хугацаанд ер нь сайн хүн болох нь танигдсан учраас би таны хүү Цэдэнбалыг өндөр албан тушаалд дэвшүүлэн гаргаж тавилаа. Монгол Улсад эрдэм мэдлэгтэй хүн хэрэгтэй. Цэдэнбал бол Монгол Улсаа хөгжүүлэхэд  үнэхээр түшиг болж чадах хүн” гэж хэлсэн байдаг. Хариуд нь Ю.Цэдэнбал хэлэхдээ “Намайг улс эх орон, нам засаг өдий зэрэгт хүргэлээ. Энэ бол маршал таны ач гавьяа, намайг өсгөн бойжуулсан МАХН, хайрт эх орныхоо төлөө мэдлэг чадвараа зориулан ажиллахаа илэрхийлье” гэж ярьжээ.

Хөдөлмөрийн баатар агсан Л.Түдэв “XX зуунд ижилгүй, түүнийг гүйцэх их юм хийсэн хүн үгүй. Тэр ухааныхаа жолоог алдаж байгаагүй. Одоо цагт ноён нуруутай ийм хүн ховорхон гэж боддог. Ю.Цэдэнбалыг дэлхийн хүн гэдгийг түүх өөрөө нотолсон. Тэр хүн бүрийн хайр хүндэтгэлийг хүлээсэн, их ухаалаг, зав л гарвал ном их уншдаг, найрсаг, нөхөрсөг, элэгсэг, их сайхан сэтгэлтэй, хийж бүтээх хүсэл зориг нь оргилсон хүн байлаа. Улсаа яаж хөгжүүлэх вэ, ард түмний амьдралыг яаж дээшлүүлэх вэ гэдэгт тодорхой бодлого дэвшүүлж, томоохон үр дүнд хүргэснийг ард түмэн захын хүн хэлээд өгнө”.

Төрийн соёрхолт эсгүүрчин Б.Дүгэрсүрэн: “Хүн болгон хөдөлмөрч, арвилан хэмнэгч байхыг номлодог, эелдэг найрсаг сайхан зантай хүн байв” гэж дурсжээ.

Ташрамд өгүүлэхэд, 1977 оны үед Ю.Цэдэнбал дарга санаачлан Намын төв хорооны бүгд хурал хуралдуулж “ Арвилан хэмнэлтийн” асуудал авч хэлэлцэн тэр үеийн хүн нэг бүрийн зүрх сэтгэлд хүрч хоногшин үлдсэн, ажил амьдралдаа мөрдүүлж ирсэн алдарт хоёр лоозон гарсан юм.

Ю.Цэдэнбал даргыг олон улсын коммунист хөдөлгөөний нэрт зүтгэлтэн гэж үнэлдэг байсан бөгөөд олон улсад их нэр хүндтэй удирдагч байв. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд Ю.Цэдэнбал даргын оруулсан гайхамшигт хув нэмэр асар их юм.

Бас нэг асуудал бол аль эртээс Монголын ард түмэнд үнэн худал, буруу зөрүү ойлголт өгч Ю.Цэдэнбал даргыг дур мэдэн Давст уулыг өгчихсөн юм шиг цуурч ирсэн нь туйлын буруу. Тэр үед Цэдэнбал хүү 16 настай ЗХУ-ын Буриад, Эрхүү хотод суралцаж байх үед тэр үеийн Монгол-Тува улсын хоёр талын Засгийн газар удаа дараа хэлэлцээд аль эрт шийдвэрлэсэн байна.

Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Х.Цэвлээ “Тэр хүн бол монгол хүн, тэр Монголын төлөө тэмцсэн, амьдарсан хүн, тэр үхээгүй, түүнийг үхүүлсэн, дайсан түүнийг үхүүлээгүй. Төр нь түүнийг үхүүлсэн. Түүнтэй ажил үйлс эрдэм ухаан, алдар хүндээрээ өрсөлдөөд давж гарах хүн түүнээс хойш гарч ирээгүй, хүлээсээр 30 хэдэн жилийг ардаа орхижээ. Түүнийг төрөлх эх оронд нь ирүүлэхийг зөвшөөрөхгүй тийнхүү харь оронд үхүүлсэн явдал бол яалт ч үгүй төр засгийн зүгээс тов тодорхой санаа зорилготой үйлдсэн улс төрийн хэлмэгдүүлэлт мөн хэмээн харагдаж байна. Олон олон ээдрээ төвөгтэй, эмзэг нарийн үйл явдлыг нүдээр үзэж, сэтгэлээрээ мэдэрч явсан нь эгэл жирийн олон түмэн сэтгэл зүрхээрээ гадагш нь биш дотогшоо ингэж өгүүлж байна.  Тэр хүн төрөлх Монголынхоо өндрийн оргил, гүний хязгаар, өргөний зах, үнэний туйлд хүрэхсэн гэхдээ дөчин хэдэн жил нойроо хугаслан, хоолоо хагасалж явсан хүн юм”  гэж хэлжээ.

 Ю.Цэдэнбал дарга түмэн жилдээ үл мартагдах түүхэн гавьяат үйлсийг бүтээгч бас  Монголын хөгжлийн тэргүүн зэргийн том бодлогоч, стратегич мөн гэж үзэж байна. Нэрт сэтгүүлч Ц.Дашдондовын “Бийрээр бичсэнийг балтаар цавчсан ч үл балармой” гэж хэлснийг дурдууштай. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав “Үсээ бууралттал зүтгэчихээд өнчирч ганцаардсаар харьд өнгөрсөн юм хөөрхий”   

Алт хэдий шарлавч үнээ үл алдах,

Алдартан хэдий халивч үйл

                                    хэрэг нь мөнх юм.

Гэрээсэлсэн үг нь хэрээс болж

                                       үлдээгүй түүний

Гэгээн нүд цагаан санаа

                                    цэвэр ариунаараа

Өөрт оногдсон орчлонгийн заяа

                                     тавиланг тэрбээр

Өргөн түмний хараа зориг хүч хөдөлмөрт 

                                                нэмсэн юм

Алтай, Хянган, хангай, говийг

                                         алдалж төрсөн

Ариун Сэлэнгэ, Хэрлэн, Орхоныг

                                           амталж өссөн

Өвөг дээдэс ард иргэд минь өргөн

                                             нутаг дээрээ

Өндгөө өмөөрсөн өвгөн бүргэд шиг

                                     жигүүрээ дэвжээ

Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг

Тэр алтан аяганд аз жаргал

                                        өнөөдөр бялхаж

Тэр аз жаргал түвшин дүүрэн

                                             дандаа байж

Манай үеийн хамаг сайн сайхны

                                             ундраа болж

Малчин, ажилчин, сэхээтэн, биднийг

                                        ундаалж  байна.

Мэлтэлзэж байгаа далай шиг жаргал

                               цэнгэл дүүрэн байна

Миний төрөлх эх орон аз жаргалын

                                          алтан аяга юм.

 

Б.Түнэрэв

Эх сурвалж: Монголын үнэн сонин №034/24565/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 15 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 18 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 18 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 18 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 18 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 18 цагийн өмнө
SDY Calling you... 19 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 19 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 19 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 19 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 19 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22