Балбын Төв банкны төлөөлөгчид СЗХ-ны үйл ажиллагаатай танилцлаа


Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /AFI/-ээс зохион байгуулсан “Санхүүгийн тогтвортой, хүртээмжтэй хөгжил, цэцэглэлтийн төлөө-2023” дэлхийн бодлогын форум Филиппин Улсад энэ сарын 12-15-ны өдрүүдэд болсон. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан энэ үеэр Монгол Улс тэр дундаа Санхүүгийн зохицуулах хорооноос хүртээмжтэй, ногоон санхүүгийн салбарыг хөгжүүлэх хүрээнд хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ, санал санаачилга, бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ногоон санхүүжилт авахад тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам, туршлага, цаашдын хөгжлийн талаар танилцуулахад хуралд оролцогчид эдгээр туршлага, арга замаас судлах, санал солилцож, хамтран ажиллахаа илэрхийлж байсан. Энэ хүрээнд Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсын Төвбанк (Nepal Rastra Bank)-ны төлөөлөгчид манай улсад ирээд байна. Тодруулбал Олон улсын санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн мэргэжилтэн Жанет Мойлинг болон тус банкны Банк, санхүүгийн байгууллагуудын зохицуулалтын газрын дарга Сатендра Тимилсинанаар ахлуулсан баг Санхүүгийн зохицуулах хорооноос хүртээмжтэй, ногоон санхүүжилтийг хөгжүүлэх хүрээнд хийсэн ажлуудтай танилцаж, туршлага судлахаар ирсэн юм. 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзсан бөгөөд тэрбээр “Санхүүгийн  зохицуулах хороо ногоон санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, бодлогын орчныг боловсронгуй болгох, зах зээлд энэ төрлийн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, ногоон хөрөнгө оруулалтын оролцоог тэлэх, нээлттэй болгох бодлого боловсруулахад онцгой анхаарч ажиллаж байна. Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн хүрээнд болон хүртээмжтэй, ногоон санхүүгийн салбарыг хөгжүүлэх зорилгоор биржийн болон биржийн бус зах зээл дээр ногоон бонд гаргах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Мөн “Байгаль орчин нийгэм, засаглал (БОНЗ), Тогтвортой байдлын тайлагналын удирдамж”-ийг гаргаж, даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлагын журамд “ногоон даатгал”-ыг тодорхойлж, даатгалын компаниуд энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргах эрхзүйн орчныг бүрдүүллээ. Түүнчлэн “Банк бус санхүүгийн байгууллагуудад зориулсан байгаль орчин, нийгмийн хүчин зүйлтэй холбоотой эрсдэлийн удирдлагын журам боловсруулах үлгэрчилсэн заавар”-ыг баталсан. Ингэснээр байгаль орчин, нийгмийн эрсдлэлээс үүсэх аливаа эрсдэлийг бууруулах, холбогдох стандарт аргачлалыг байгууллагууд үйл ажиллагаандаа мөрдсөнөөр олон төрлийн боломжуудыг нээж, боломжит ногоон эх үүсвэр, хөрөнгө оруулалтын гарцыг өргөжүүлэх ач холбогдолтой” гэдгийг онцлон дурдлаа. Мөн “Ногоон зээл, ногоон бонд гаргах хүсэлтэй боловч барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг дунд үйлдвэр эрхлэгч манай улсад цөөнгүй тул бид цаашид тогтвортой, ногоон санхүүжилтийг дэмжих зорилгоор ногоон зээл, ногоон бонд зэрэг бүтээгдэхүүнүүдэд батлан даалт гаргуулахаар дотоодын болон гадаадын батлан даалтын сангуудтай хамтарч ажиллаж байна” гэсэн юм.  

Түүнчлэн төлөөлөгчид хөрөнгийн зах зээл, банк бус санхүү, даатгал, хадгаламж зээлийн хоршооны салбарын үйл ажиллагаа тэр дундаа хүртээмжтэй, ногоон санхүүгийн салбарыг хөгжүүлэх хүрээнд хийсэн онцлох ажлуудтай танилцсан юм. Мөн Монголын тогтвортой санхүүгийн холбооноос  Монгол Улсын санхүүгийн салбар болон бизнесийн байгууллагуудад байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлэх, тогтвортой санхүү, ногоон зээл, хөрөнгө оруулалтын дэд бүтэц бүрдүүлж, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлд хэрхэн ажиллаж байгаа талаар танилцууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 3 цагийн өмнө
ФОТО: УИХ-ын чуулган 4 цагийн өмнө
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 6 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 6 цагийн өмнө
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 18 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 19 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… Өчигдөр
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно Өчигдөр
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… Өчигдөр
Тэнгэрт дүүлсэн 100 жил Өчигдөр
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл Өчигдөр
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… Өчигдөр
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” Өчигдөр
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна Өчигдөр
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… Өчигдөр
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… Өчигдөр
Бүрэн бусын онолч Өчигдөр
Тахиа, өндөг, өгөгдөл Өчигдөр
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… Өчигдөр
“Дисней”-ээс төрсөн гүнж Өчигдөр