“Хөвсгөлийн ирээдүй” хөрөнгө оруулалтын сангийн нээлт болж, санамж бичиг байгуулав


“Нээлттэй Хөвсгөл-2023” өдөрлөг Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү арга хэмжээг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн Нутгийн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа билээ.

Өдөрлөгийн хүрээнд “Хөвсгөлийн ирээдүй” уулзалт хэлэлцүүлэг “Улаанбаатар” зочид буудлын их танхимд болж байна. Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав Хөвсгөл аймгийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн боломж сэдэвт илтгэл тавив.

Уулзалт хэлэлцүүлгийн үеэр “Хөвсгөлийн ирээдүй” хөрөнгө оруулалтын сангийн нээлт болж, санамж бичиг байгуулав.

 Санамж бичигт Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, Хөвсгөл аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Ц.Цэцэнзориг, Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар, “Ашид Ассет менежмент” ХХК-ийн захирал Ц.Нацагдорж  нар гарын үсэв зурлаа.  

“Хөвсгөлийн ирээдүй” хөрөнгө оруулалтын сан байгуулснаар Хөвсгөл аймагт хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний судалгаа хөгжүүлэлт хийж, инновацын гаралтай бүтээгдэхүүнийг нутгийн иргэд, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдтэй хамтран нутагшуулж, бие даан хөгжих боломжийг бүрдүүлэх аж. Ингэснээр органик үйлдвэрлэлээс олсон орлогоо хөрөнгө оруулалтын сандаа төвлөрүүлж, өгөөж хүртэх, томоохон аялал жуулчлал болон органик үйлдвэрлэгч компанийн хувьцаа эзэмшигч болох нөхцөлийг нутгийн ард иргэдэд олгож байгаагаараа  ач холбогдолтой юм.

Н.Нягт


 


0
angry
0
care
0
haha
6
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 4 цагийн өмнө
ФОТО: УИХ-ын чуулган 5 цагийн өмнө
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 7 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 8 цагийн өмнө
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 19 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 20 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… Өчигдөр
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно Өчигдөр
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… Өчигдөр
Тэнгэрт дүүлсэн 100 жил Өчигдөр
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл Өчигдөр
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… Өчигдөр
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” Өчигдөр
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна Өчигдөр
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… Өчигдөр
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… Өчигдөр
Бүрэн бусын онолч Өчигдөр
Тахиа, өндөг, өгөгдөл Өчигдөр
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… Өчигдөр
“Дисней”-ээс төрсөн гүнж Өчигдөр