“НЭЭЛТТЭЙ ХӨВСГӨЛ 2023”: Шилдэг сумаар ГАЛТ, шилдэг компаниар "ИХ ТАЙГА" шалгарлаа



“Нээлттэй Хөвсгөл-2023” өдөрлөгийн хаалтын ажиллагаа Сүхбаатарын талбайд боллоо. Энэхүү арга хэмжээг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн Нутгийн зөвлөл хамтран зохион байгуулсан юм.

Тус өдөрлөгийн хаалтын ёслолын ажиллагаанд Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар “Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд аймгийн нээлттэй өдрүүддээ амжилттай хийж, өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээнд Хөвсгөл аймгаас төлөөлөн ирж оролцсон бүх сумын удирдлагууд, Хөвсгөл аймгийнхаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд талархаж байгаагаа илэрхийлье. “Нээлттэй Хөвсгөл 2023” өдөрлөгийг зохион байгуулахад идэвх санаачилгатай оролцсон Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл болон нийслэл хотод ажиллаж, амьдардаг уугуул, суугуул хөвсгөлчүүд, хөвсгөлийн оюутан залуус, үйл ажиллагаа явуулдаг Хөвсгөлийн компаниуддаа талархаж байгаагаа илэрхийлье. Энэ хоёр өдөр Хөвсгөл аймгаас зорин ирсэн иргэд, аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын орлого нэг тэрбум гаруй төгрөгөөр давлаа. Энэ нь хөдөөгийн аж ахуй нэгж, эрхлэгчдэд том хөрөнгө оруулагч болж байна гэж бид ойлгож байна. Олон сайхан хүмүүс бидэнд шинэ санаа, сургамжаа хайрлалаа. Нийслэлчүүддээ баярлалаа гэж хэлье” хэмээв.

Дараагаар нь Хөвсгөл аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга Д.Дамдиндорж “Мянга гаруй километрийн цаанаас Хөвсгөлчүүдээ зорин ирж, хийж бүтээснээ таниулж, сурталчилсан та бүхэндээ баярлалаа. Энэ хоёр өдөр уран зургийн музей, үзэсгэлэн худалдаа, уулзалт хэлэлцүүлгийг амжилттай  зохион байгууллаа” хэмээн онцлов.

Хаалтын ажиллагааны үеэр Хөвсгөл аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс энэхүү арга хэмжээнд амжилттай оролцсон сум, компани, иргэнийг тус тус шалгаруулж, Өргөмжлөл олголоо.

  • Шилдэг сум: Галт
  • Шилдэг компани: “Их тайга”
  • Шилдэг оролцогч: Ар булаг сумын иргэн Буянт сийлбэртэй гэр бүтээлээрээ тус тус шалгарчээ.

Мөн оюутан, залуучуудын дунд зохион байгуулсан 3x3 тэмцээнд шалгарсан багт шагнал гардууллаа.

Ийнхүү “НЭЭЛТТЭЙ ХӨВСГӨЛ 2023” өдөрлөг амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.

Н.Энх

 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 51 минутын өмнө
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 5 цагийн өмнө
ФОТО: УИХ-ын чуулган 6 цагийн өмнө
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 8 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 8 цагийн өмнө
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 20 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 20 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… Өчигдөр
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно Өчигдөр
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… Өчигдөр
Тэнгэрт дүүлсэн 100 жил Өчигдөр
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл Өчигдөр
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… Өчигдөр
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” Өчигдөр
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна Өчигдөр
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… Өчигдөр
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… Өчигдөр
Бүрэн бусын онолч Өчигдөр
Тахиа, өндөг, өгөгдөл Өчигдөр
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… Өчигдөр