Ц.Дүүрэнбилэг: Мяндсан арматурын суналтын бат бөх нь металл арматураас 2-3 дахин их


Бид энэ удаагийнхаа “Бүтээлч Монгол” буланд шинжлэх ухааны дэвшилтэт технологи, инновацад суурилсан барилгын материалыг өдгөө тав дахь жилдээ зах зээлд үйлдвэрлэж буй үндэсний үйлдвэрлэгч “SAFE  ARMATURE” ХХК-ийг онцолж байна. Хэрэглэгчдийн дунд шилэн арматур гэдгээрээ танигдсан мяндас полимер арматурын талаар тус компанийн ерөнхий захирал Техникийн шинжлэх ухааны докторант Ц.Дүүрэнбилэгтэй ярилцлаа.

-Арматур гэхээр хамгийн түрүүнд шулуун, саваа төмөр санаанд буудаг. Харин танай компанийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн төсөөлснөөс өөр төрлийнх юм байна. Мяндас полимер арматур ямар онцлог, давуу талтай вэ? 
-Юуны түрүүнд компаниа товч танилцуулъя. Бид компаниа Канад, Герман улсын орчин үеийн шинжлэх ухааны дэвшилтэт, инновацад суурилсан технилогоор мяндас полимер арматур үйлдвэрлэх зорилготой 2018 онд байгуулсан. Монгол Улсын мяндас полимер арматурын ууган үйлдвэрүүдийн нэг гэж хэлж болно. 
Энэ төрлийн арматур ашиглалтын хувьд давуу тал олонтой. Мөн эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй байдаг. Арматур суналт, шахалт, хөндлөн эсэргүүцэл гэсэн гурван хэсэг дээр гол ачааллаа авдаг. Эдгээрээс хамгийн гол ачаалал авдаг хэсэг буюу суналтаараа мяндас полимер арматур металлаас 2-3 дахин бат бөх. Мөн нийлэг бүтээгдэхүүн учраас ямар нэгэн химийн урвалд автахгүй, дахин боловсруулалтад ордоггүй. Энэ утгаараа газрын тэг цэгээс доош гадаргууд, газарт булагдаж буй хэсэгт ашиглахад илүү тохиромжтой. Металл арматур хийцээсээ хамаарч 40-50 жилийн ашиглалтын хугацаатай байдаг бол мяндас полимер арматур үүнээс тав дахин их буюу 250-аас дээш жилийн насжилттай байдгаараа онцлогтой.  
-Эдийн засгийн хувьд бодит ямар хэмнэлт гардаг вэ?  
-Металл арматуртай харь­цуулахад бодит хэмнэлт сайтай. Үнийн хувьд 20-30 хувийн хэмнэлттэй. Металл арматураас арав дахин хөнгөн тул том оврын машин, механизм ашиглахгүй. Тэр хэрээр тээврийн зардал бага. Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлдэг. Үйл ажиллагааны зардал багасна гэсэн үг. Хаягдал огт гардаггүй гэх мэт эдийн засгийн хувьд давуу тал олон бий. 
-Танайх хэдэн төрлийн арматур үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна вэ?
-Ер нь полимер арматур таван төрлийн материал, түүхий эдээс бүтдэг. Одоогоор манайх мяндас болон базальт арматурыг 6-16 хүртэлх диаметртэй үйлдвэрлэж байна. Ингэхдээ 6-12 диаметртэй арматурыг 50-200 метрээр хуйлж гаргадаг. Харин 12-оос дээш диаметртэйг нь захиалагчийн хүссэн хэмжээтэй, шулуунаар үйлдвэрлэдэг. Диаметр нь 14-тэй арматурыг ихэвчлэн барилгын төрөл бүрийн шугаман сууринд ашигладаг бөгөөд үүнийг хэрэглэгчийн захиалгын дагуу хүссэн хэмжээгээр нь тайрч өгдөг тул хаягдал гардаггүй. 
-Та сая полимер арматурыг мяндаснаас гадна базальтаар үйлдвэрлэдэг тухай дурдлаа. Энэ төрлийн арматурын давуу тал? 
-Базальтаар үйлдвэрлэсэн арматур материалынхаа шинж чанараар мяндаснаас 250-300 МПа эсэргүүцэх чадвартай. Базальт гэдэг нь хүрмэн чулуунаас гаргаж авсан утас тул нэлээд бат бөх, чанартай байдаг. 
-Мяндас полимер арматурыг ихэвчлэн ямар төрлийн байшин, барилга байгууламжид ашиглаж байна вэ? 
-Олон улсад мяндас полимер арматурыг түлхүү амины орон сууц, зам, гүүр, үерийн далан, тэг цэгээс доош барьж буй барилга байгууламж зэрэгт ашигладаг. Харин манай улсын хувьд одоогоор ихэвчлэн амины орон сууцны бетон хийцэд ашиглаж байна. Нийтийн орон сууцны тухайд зорилтот хийцлэл болон дагалдах ачааллын бус элементүүд дээр ашиглаж байгаа. Цаашид ачааллын элементүүдэд ашиглах тооцооллыг Монгол инженерүүд маань хийж гаргана гэдэгт итгэлтэй байна. Олон улс барилга, зам гүүрийн  ачааллын элементэд ашигладаг. Бид Украйн улсаас мяндас полимер арматураар барилгын бүтээцийн тооцоолол хийх программыг нэвтрүүлж,  ашиглаж байна. 
-Арматурынхаа түүхий эдийг аль улсаас татдаг вэ. Дотооддоо үйлдвэрлэх боломж бий юү? 
-Одоогоор бид БНХАУ болон ОХУ-аас татаж байгаа. Арматурын материалын дүүргэлтийн  60 гаруй хувийг шилэн утас эзэлдэг. Тиймээс манай улс цаашид дүүргэлтийн түүхий эдийг үйлдвэрлэх бүрэн боломжтой. Гэхдээ дотоодын хэрэглээг хангахаас илүүтэй дэлхийн зах зээлд нийлүүлэх зорилгоор үйлдвэрлэж чадвал илүү үр ашигтай. Учир нь, тухайн түүхий эдийн ханш дэлхийн зах зээл дээр өндөр бас эрэлттэй байдаг. 
-Танай үйлдвэр хэдий хэмжээний арматур үйлдвэрлэх хүчин чадалтай вэ? 
-Манайх Канад улсын тех­нологоор, ОХУ-д үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжөөр үйлд­вэрлэдэг. Бид технологийнхоо зааврыг Барилга хөгжлийн төвөөр батлуулж, одоогоор Монгол Улсын таван стандарт, барилгын дүрэм мөрдөж ажиллаж  байна. Манайх бол байгаль болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй эко үйлдвэр. Одоогоор үйлдвэр маань дөрвөн шугамтай. Нийт шугамаас найман ороолт гардаг бөгөөд жилд үйлдвэрлэх хүчин чадал 10 сая метр. Үүнийг металл арматуртай харьцуулж хэлбэл, жилд 10 мянган тоннтой дүйцэх хэмжээний арматур үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна гэсэн үг.
-Мяндас полимер арматур ашиглах явцад металл шиг дутах гэх мэт асуудал гардаг уу. Ер сул тал бий юү? 
-Металл арматурыг тонноор тооцдог тул зарим тохиолдолд дутдаг. Харин манайх метрээр боддог учраас ямар ч тохиолдолд дутахгүй. Манай үйлдвэрлэдэг найман диаметртэй мяндсан полимер арматур суналтын бат бөхөөрөө 12 диаметртэй металл арматуртай тэнцдэг. Тэгэхээр та 12 диаметртэй нэг тонн металл арматур авна гэж бодоход бид үүнийг найман диаметртэй мяндас полимер арматур руу шилжүүлэн тооцож, танд 1126 метрийг өгнө гэсэн үг. 
Мяндас полимер арматурын ганц сул тал нь матаж, тэгш өнцөг хэлбэрт оруулж ашиглах боломжгүй. Гэхдээ энэ нь нэг талаараа давуу тал болдог. Өөрөөр хэлбэл, шулуун зам, гүүр зэрэгт ашиглахад илүү тохиромжтой. Мяндас полимер арматур газар хөдлөлтийн баллыг эсэргүүцэх чадвар өндөр тул Япон, Герман, Канад, Солонгос зэрэг улс гүүр, далай зэрэг усан дотор барьсан барилга байгууламжид ашиглаж байна.  
-Та бүхний цаашдын зорилго, зорилт юу вэ. Бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, борлуулалтын салбараа нэмэгдүүлэх төлөвлөгөө бий юү?
-Бид цаашид үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, өрсөлдөх чадавхыг дээшүүлэх зорилго тавин ажиллаж байна. Мөн сүлжчихсэн сеткиний үйлдвэрээ ашиглалтад оруулах гэж байна. Одоогоор тоног төхөөрөмжөө угсарч, бэлтгэл ажлаа базааж байгаа. Ерөнхийдөө ирэх сард сеткээ зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй байна. Ийм төрлийн сеткийг зах зээлд нийлүүлснээр эдийн засгийн хувьд хэмнэлттэйгээс гадна хөдөлмөр хөнгөвчилж, цаг хугацаа хэмнэнэ. Манайх одоогоор Баянзүрх, Баянгол дүүрэгт, мөн Өмнөговь аймагт борлуулалтын цэгтэй. Цаашид Дархан, Эрдэнэт болон баруун аймгуудад албан ёсны гэрээт борлуулагчтай болох төлөвлөгөөтэй байгаа. 
Сүүлийн үед Монгол Улсын стандарт шаардлагыг хангаагүй, чанаргүй мяндсан арматурыг импортолж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эдийн засагт хохирол учруулах асуудал гарч байна. Тиймээс энэ төрлийн бүтээгдэхүүн худалдан авахдаа хянуур байхыг зөвлөж байна.  


НЭРИЙН ХУУДАС:

"Сейф Арматур" ХХК Үндэсний үйлдвэрлэгч

Фэйсбүүк: Мяндас Полимер Арматур

Утас: 9101 0808

 С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24571/



0
angry
0
care
0
haha
6
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 17 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 20 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 20 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 21 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 21 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 22 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 22 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 22 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 22 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 22 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 22 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 22 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 22 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 22 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 22 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 23 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 23 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 23 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 23 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 23 цагийн өмнө