Б.Батзориг: Бидний нэрийн хуудас чанар, баталгаа тул эрэлтээ дийлэхгүй үе байдаг


Хүйтний улирал хаяанд ирсэн энэ цаг үед эрэлт өндөртэй байгаа годон гутлыг онцлон танилцуулж байна. Одоогоос арав гаруй жилийн өмнө буюу 2010 онд арван годон гуталтайгаар бизнесээ эхлүүлж байсан бол өдгөө хэд дахин нэмэгдүүлэн, борлуулалтынхаа цар хүрээг тэлж чадсан хувиараа бизнес эрхлэгч Б.Батзоригтой ярилцлаа. Тэдний нэрийн хуудас бол чанарын баталгаа тул 13 жилийн хугацаанд  ийнхүү тогтвор суурьшилтай ажиллаж, өргөжсөн байна. 

 

-Тантай сүүлд холбогдоход “Хойно бараагаа аваад явж байна” гэж байсан. Нийлүүлэгч талтайгаа цахимаар холбогдоод бараагаа захиалах боломж бий юү. Ер нь танайх бараагаа хаанаас татдаг вэ?

-ОХУ-ын Эрхүү, Улан-Үд, Якут зэрэг хотоос гутлаа авчирдаг. Сүүлийн үед худалдааны бизнес эрхлэгчид өөрөө явж бараагаа татахгүйгээр цахимаар нийлүүлэгч тал руугаа холбогдоод захиалдаг болсон. Харин бид ийм аргаар бус өөрсдийн биеэр очиж бараагаа шилж сонгож авдаг. Өөрөөр хэлбэл, тухайн хотод очсоноор годон гутал бөөнөөр борлуулж буй хүмүүсээс хамгийн сайн чанартайг нь шилж авах боломжтой байдаг. Товчхондоо, бид шилмэл, сайн чанарын годон гутлыг худалдан борлуулахын тулд заавал өөрсдөө бараандаа явдаг гэсэн үг.

-Танай гутал шилмэл, чанартай эсэхийг юугаар нь таньж, яаж мэдэх боломжтой вэ?

-Манай гутал хатуулга болон арьс сайтай. Мөн дотор тал нь хонины цэвэр нэхий, ул хэсэгтээ хоёр давхар орос эсгийтэй байдаг. Гадна талын улны хувьд халтирахаас сэргийлсэн мөн хоёр давхар резинтэй. Ер нь чанартай гутал харахад л мэдэгддэг юм. Маш цэмбэгэр хийцтэй, арьс үс нь гоё гөлчгөр, бас жигдхэн байдаг. Харин барьж үзээд өсгий, хоншоор хэсэгт нь дарахад цөмрөхгүй, хатуулга сайтай байвал чанартай гэсэн үг. Хатуулга сайтай байх тусам ямар ч тохиолдолд хэлбэрээ алдахгүй. Годон гутлыг цаа бугын дөрвөн шилбэний арьсаар зүүж, залгаж хийдэг учраас хийцийг нь бас сайн анзаарч харах хэрэгтэй шүү. 

-Анх арван гуталнаас эхэлж байсан бол өдгөө тоо, төрөл загвараа хэд дахин нэмэгдүүлээд байна вэ?

-Манайх арав орчим төрлийн 500-600 гутлыг ширхгээр болон бөөнөөр худалдан борлуулж байна. Өнгөний хувьд бор, цагаан, саарал, холимог буюу сортой гэсэн төрөл бий. Мөн хүүхдийнх, эрэгтэй, эмэгтэй хүнийх гээд хэмжээ размерын хувьд өргөн сонголттой байдаг шүү.

-Танайх гутландаа баталгаа өгдөг үү?

-Манай гутлын нэрийн хуудас бол чанар. Тиймээс бид гутлынхаа арьсанд гурван жилийн баталгаа өгдөг. Чанартай гутал бол 5-6 жил өмсөхөд ямар ч асуудалгүй. Би өөрөө богино болон урт түрийтэй бор өнгийн годон гутал өмсдөг. Одоо дөрөв, тав дахь жилдээ өмсөж байна. Хэлбэрээ алдаагүй, яг л шинэ юм шиг хэвээрээ байгаа.

-Буруу хадгалж, цэвэрлэх нь гуталны чанар, эдэлгээнд тодорхой хэмжээнд сөргөөр нөлөөлөх байх. Годон гутлыг хэрхэн яаж цэвэрлэж, зөв хадгалах вэ?

-Мэдээж буруу хадгалж, цэвэрлэснээс болж чанар нь муудаж, үс нь муухай болно. Монголчууд гутлаа ихэвчлэн гялгар уутанд хийж хадгалдаг. Энэ бол маш буруу. Годон гутлыг гялгар уут, битүү хайрцаг саванд хийхээр арьс нь муудаад үхэждэг. Ангийн арьс агаар салхинд ил байх тусам өнгө нь сэргэдэг. Тиймээс зориулалтын уут, саванд нь хадгалахыг зөвлөж байна. Мөн дотор талд нь хэв баригч хийж хадгалах хэрэгтэй шүү. Харин цэвэрлэгээний тухайд маш энгийн бөгөөд үр дүнтэй  арга бий. Шилэн триког норгоод дээрээс нь доош чиглэлд өмсүүлчихдэг. Тэгээд трикогоо хатсаных нь дараа үсний ширхгийн дагуу доош татаж авна. Ингээд л цэвэрхэн болно шүү дээ.

-Сүүлийн үеийн годон гуталны загвар нэлээд өөрчлөгдөж, чимэглэлтэй болж байх шиг. Танай гуталнуудын дийлэнхийг ч гэсэн ийм загвар эзэлж байх шиг харагдаж байна?

-Годон гутлын загвар жил бүр өөрчлөгдөж, шинэчлэгдэж байна. Өмнө нь ихэвчлэн түрийг нь савхиар эмжсэн, урт түрийтэй загвар давамгайлж байсан бол сүүлийн үед өөрийнх нь арьсаар эмжсэн, мөн шигтгээтэй загвар түлхүү гарч байна. Өөрийнх нь арьсаар эмжсэн гутал маш цэвэрхэн харагддаг. Мөн түрий нь нэлээд сонголттой болсон. Шагайгаар татсан буюу богино, дунд зэрэг, урт гэсэн төрөл бий. Годон гутлыг нэгбүрчлэн, хэсэг бүрийг нь гараар оёж, хийдэг учраас гоёлын шигтгээ нь сална, улны резин нь хуурна гэх мэт асуудал гарахгүй. Манайх худалдан авагчдын хүсэл сонирхолд нийцүүлэн өнгө, загвар, размерын өргөн сонголттойгоор оруулж ирдэг.

-Худалдан авагчдын дунд ямар өнгө, загвар эрэлт ихтэй байна вэ?

-Сүүлийн үед худалдан авагчид ялангуяа залуучууд маань урт биш дундаж түрийтэй гутал их сонирхдог болсон. Мөн ямар нэгэн өнгө, загвар гэхээсээ илүү өмсөж, тайлахад амархан бөгөөд хөлд эвтэйхэн байхыг нь харгалзаж, сонголт хийж байна. Ерөнхийдөө нэг хэсэг цагаан  өнгийн гутал эрэлт өндөртэй байсан бол сүүлийн үед хүмүүс энэ өнгөнөөс татгалзаж, борыг сонирхох болсон байна. Яг үнэндээ цагаан гутал эдэлгээний хувьд бор гуталтай дүүцэхгүй. Мөн цэвэрлэгээ арчилгааны тухайд ч цагаан өнгө төвөгтэй байдаг. Монголын орчин нөхцөл ямар билээ. Тоос тортог, шороо ихтэй учраас бидний хэрэглээнд цагаан гутал тийм ч тохиромжтой биш байдаг. 

-Годон гутлын чанарын бас нэг баталгаа, үзүүлэлт бол дулаанаа хадгалах. Өөрөөр хэлбэл, хөл дааруулахгүй байх юм. Та гутлынхаа энэ чанарт баталгаа өгч чадах уу?

-Мэдээж 100 хувийн баталгаа өгнө. Бид худалдан авагчдад чанар санал болгодог гэдгийг дахин хэлье. Бид худалдан борлуулахдаа ч нүүр бардам байдаг. Манайхаас гутал худалдаж авсан хүмүүсээс “Танай гутлыг тэдэн жил өмсөж байна. Ямар ч асуудалгүй байгаа” гэх сэтгэл ханамжийн баталгаатай сэтгэгдэл сонсох л хамгийн сайхан байдаг. Годон гутлыг цаа бугын зөвхөн шилбэний арьсаар хийдэг болохоор ямар ч хүйтэнд хөл даарахгүй. Цаа бугын хөл буюу шилбэ хэсэг нь 50-60 хэмийн хүйтэнд цасан дунд байнга байдаг гэж бодохоор л ойлгомжтой шүү дээ. Гэхдээ Монголд 50, 60 хэм хүрч хүйтрэхгүй ч гэлээ салхи ихтэй учраас нэлээд хүйтэн, жиндүүхэн байдаг. Тиймээс эрс тэс уур амьсгалтай манай орны өвлийн улиралд энэ төрлийн ялангуя бор өнгийн гутал яг тохирдог. Бидний нэрийн хуудас ЧАНАР, БАТАЛГАА тул эрэлтээ дийлэхгүй үе байдаг.

-Танайх годон гутлаа хэдээс хэдэн төгрөгийн үнэтэй борлуулдаг вэ?

-Өнгө, загвар, размераас нь хамаарч харилцан адилгүй үнээр борлуулдаг. Ерөнхийдөө  750 мянган төгрөгөөс 1.1 сая төгрөгийн хооронд байдаг. Хүүхдийн гутал 350 мянган төгрөгийн үнэтэй.

-Арав гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж, хүрээгээ улам тэлж буйн нэг шалтгааныг чанар гэж харж байна. Танай гутлыг ижил төрлийн бараанаас  юугаар нь таньж, ялгах вэ?

-Тийм шүү. Бид нэгдүгээрт чанар. Хоёрдугаарт, арьсандаа баталгаа өгч буйгаараа бусдаас ялгаатай. Манай гутлыг худалдаж авах, худалдан борлуулах хүсэлтэй хүмүүс фэйсбүүк хаяг болон утасны дугаараар холбогдох боломжтой шүү. Бид орон нутгийнхаа захиалагчдын барааг унаанд тавьж өгдөг. Гэхдээ сүүлийн үед манай фэйсбүүк хаягийн нэр, зургийг ашиглаж, худалдан авагчдыг залилах тохиолдол гарч байгаа тул сайн нягтлахыг, бидэнтэй холбогдож лавлаж асуухыг анхааруулж байна.


Фэйсбүүк фэйж хуудас: Орос Бараа Годон Гутал

 Фэйсбүүк групп: Орос бараа годон гутал

 Утас: 88658833, 99185528,

 Хаяг: Баянгол дүүрэг, Модны 2

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24571/


0
angry
0
care
0
haha
5
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 17 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 20 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 20 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 20 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 20 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 21 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 21 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 21 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 22 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 22 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 22 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 22 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 22 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 22 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 22 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 22 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 22 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 22 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 23 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 23 цагийн өмнө