Д.Жавхлан: “Багануур” ХК-д төрөөс ямар нэгэн дэмжлэг үзүүлэхгүй бол 2024 онд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрнэ


“Багануур” ХК-ийн Үйлдвэрчний хорооны зүгээс нүүрсний үнийг нэмэгдүүлэх тухай шаардлагыг Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлжээ. Ингэж байж уурхай хуримтлагдсан өр төлбөрөөс гарах, алдагдалгүй ажиллах боломж бүрдэнэ гэж тэд үзэж байгаа аж. Энэ талаар “Багануур” ХК-ийн Үйлдвэрчний хорооны дарга Д.Жавхлангаас тодруулахад “Бидний зүгээс энэ сарын 6-ны өдөр уурхайн 30 гаруй ажилтны хамтаар Эрчим хүчний зохицуулах хороонд очиж уулзсан. Ингэхдээ нүүрсний үнийг нэмэгдүүлэх тухай шаардлагаа хүргүүлсэн. Манай зүгээс нүүрсний үнийг нэмэгдүүлэх агуулгатай шаардлагыг хүргүүлээд байна. Нүүрсийг өөрийн өртөгт нь хүргэснээр манай компани хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой болохоос гадна ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх юм. Улмаар ажилчид өөрийн хүсэлтээр ажлаас гарч байгаа асуудлыг ч гэсэн хэвийн болгох боломж бүрдэнэ гэж бид үзэж байгаа юм. “Багануур” ХК алдагдалгүй ажилласнаар хөдөлмөрийн аюулгүй байдал талд анхаарах, ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах боломжтой болох юм. Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс нүүрсний үнийг нэмэгдүүлэхтэй холбоотой тооцоо судалгааг хийж байгаагаа бидэнд хэлсэн. Гэхдээ бүх зүйл Засгийн газраас хамаарна гэдгийг ч бас илэрхийлсэн. Бидний хувьд ямар ч боломжгүй зүйлийг ерөөсөө шаардаагүй. Өөр сонголт бас байж болно гэдгийг илэрхийлж байгаа юм. Тэр нь заавал нүүрсний үнийг нэмэхгүйгээр өөр хувилбар байж болно. Тодруулбал, бидэнд төрөөс ямар нэгэн байдлаар татаас олгох асуудал байгаа юм. Ер нь эрчим хүчний болон бусад салбарынхан төрөөс ямар нэгэн байдлаар татаас авдаг байтал манайд тийм зүйл байдаггүй. Татаас гэдэг нь бидний хувьд зээл хэлбэртэй байдаг. Гэтэл төрөөс ингэж ямар ч бодлогын дэмжлэг үзүүлээгүй явж ирснээс болоод манай компани өнөөдөр 230-аад тэрбум төгрөгийн өр төлбөртэйгөөр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Тэр нь ямар ч хэлбэртэй байж болно шүү дээ. Техник, тоног төхөөрөмжийн хөнгөлөлт, чөлөөлөлт юм уу эсвэл ажилчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын өр төлбөрөөс чөлөөлөх зэргээр зохицуулалт хийх л асуудал шүү дээ. Нүүрсний үнэ нэмэгдүүлэх, эсвэл төрөөс ямар нэгэн байдлаар менежментийн зохицуулалт хийх шаардлагатай гэдэгт манай компанийн нийт ажилчин дуу нэгтэйгээр санал нийлдэг. Тийм ч учраас бүгд гарын үсгээ зурсан. Нүүрсний үнэ нэмэгдвэл цалин хөлс нэмэгдэнэ, ажиллах орчин нөхцөл сайжирна гэдэг нь ойлгомжтой учраас бид бүх цаг үед энэ тухайд нэг сэтгэл зүрхтэй явж ирсэн. Цаашид төр засгийн зүгээс ямар нэгэн дэмжлэг үзүүлэхгүй, нөхцөл байдал дээрдэхгүй бол бид дараагийн шатанд шилжихэд бэлэн байгаа. Гэхдээ мэдээж яриа хэлэлцээрээр асуудлаа шийдэх гарцыг л эрэлхийлж байна. Мэдээж маш өндөр эрсдэлтэй учраас ажил хаялтад хүрэхийг хүсэхгүй. Түүнээс наагуур бидний асуудлыг шийдэх байх гэж найдаж байгаагаа та бүхнээр дамжуулан илэрхийлье. Монгол Улсад эрчим хүчний нүүрсээр хангадаг тавхан уурхай бий. Цаашид байдал хэвээр үргэлжилбэл бид 2024 онд үйл ажиллагагаа хэвийн явуулахад маш хүндрэлтэй нөхцөл байдал хүлээж байгаа учраас ижил төстэй бусад уурхайнхантай нэгдэн, дуу хоолойгоо илэрхийлэх зэргээр дараагийн шатанд шилжих болно. Ямар ч байгууллага ашигтай биш гэхэд балансаа барьж ажиллах ёстой шүү дээ. Гэтэл бид өнөөдөр тонн тутамд 5500-6000 төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа нь зүйд нийцэхгүй байгаа юм.

Х.Өлзий

Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24574/


0
angry
0
care
3
haha
42
liked
1
love
2
sad
2
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.188.44
2023/11/19
0
0
ер нь бол албан шаардлага хүсэлт гэж цаасан дээрх хар бичгийг хүлээсэн хүлцэнгүй ажилчид байгаа байх тэвчээр алдвал бүх ажилчид алдах байхдаа ҮХ бодвол мэджил байгаа байлгүй дээ
Хариулах
202.9.46.3
2023/11/17
0
0
Өчнөөн сайхан залуучууд өөрийн хүсэлтээр ажлаас гарч бна даа
Хариулах
202.126.89.17
2023/11/17
0
0
Hed n beylvvge buhaad bailgvi ene asuudaliug hurdan shiidej ugusui
Хариулах
202.55.188.100
2023/11/18
0
1
Хурдан шийдэж өгөөч багануур дүүргийн иргэд өөрсдөө хамгийн өндөр үнэтэй (тог,дулаан хэргэлж байна шүү)
Хариулах
Шинэ мэдээ
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 31 минутын өмнө
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 5 цагийн өмнө
ФОТО: УИХ-ын чуулган 6 цагийн өмнө
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 8 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 8 цагийн өмнө
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 19 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 20 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… Өчигдөр
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно Өчигдөр
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… Өчигдөр
Тэнгэрт дүүлсэн 100 жил Өчигдөр
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл Өчигдөр
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… Өчигдөр
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” Өчигдөр
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна Өчигдөр
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… Өчигдөр
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… Өчигдөр
Бүрэн бусын онолч Өчигдөр
Тахиа, өндөг, өгөгдөл Өчигдөр
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… Өчигдөр