Иргэдийн саналыг эрэмбэлж, дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтыг тэлсэн төсөв


УИХ Монгол Улсын 2024 оны төсвийг хуулийн хугацаанд баталлаа.  Улсын төсвийн 2024 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25.8 их наяд, нийт зарлага 27.3 их наяд төгрөг байх юм.  Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байхаар баталжээ. 

Уул уурхай, түүнийг дагасан тээвэр логистик, худалдааны салбарын өсөлт нэмэгдэж 2024 онд эдийн засгийн өсөлт долоон хувьд хүрэх төлөвтэй. Ингэснээр экспортын орлого өсөж, төлбөрийн тэнцэл сайжрах төлөвтэй. Мөн гадаад валютын албан нөөц нэмэгдэж, валютын ханш тогтворжих зэргээр макро эдийн засгийн үзүүлэлтүүдэд эергээр нөлөөлөхөөс гадна төсвийн орлого нэмэгдэнэ гэж хууль боловсруулагчид тооцсон байна. 
Ирэх оны төсвийг “сонгуулийн жилийн төсөв” гэж тодотгодог. Тиймээс ч сонгуулийн жил, олимпын жил,  шинэ хуулийн үйлчлэл гээд урсгал зардал нэмэгддэг талтай. Нөгөө талаас сөрөг хүчин урсгал зардал нэмэгдсэнд шүүмжлэлтэй ханддаг. Энэ удаад ч ирэх оны урсгал зардал 4.9 их наядаар нэмэгдсэн байна. 
Засгийн газар  ирэх оны улсын төсвийг Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд  иргэдийн бодит орлогыг хамгаалах, хот хөдөөгийн сэргэлтийг дэмжих, хөгжил дагасан бүтээн байгуулалтуудыг хийх замаар эдийн засгийн суурийг тэлэх бодлогыг барьжээ.  Ингээд ирэх оны төсвийн жилд ямар хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт өрнөх, юунд зарцуулахаар төлөвлөснийг  товч хүргэе. 
Шинээр 4.9 их наяд  төгрөгийн 692 төсөл, арга хэмжээг эхлүүлнэ 

2024 оны төсвийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 4.9 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 692 шинэ төсөл, арга хэмжээг эхлүүлнэ.  Ирэх онд шинээр эхлэх хөрөнгө оруулалтын төслүүдийн хамгийн их зардалтай төслүүд нь зам, тээврийн салбарт харьяалагдаж байна.  Салбар бүрээр нь дурдахад: 
Зам тээврийн салбарт 1.5 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 80 төсөл арга хэмжээ,
Боловсролын салбарт 977 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 173 төсөл арга хэмжээ,
Соёлын салбарт 153.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 44 төсөл арга хэмжээ,
Барилга, хот байгуулалтын салбарт 423.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 59 төсөл арга хэмжээ.
Эрчим хүчний салбарт 202.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 35 төсөл арга хэмжээ.
Эрүүл мэндийн салбарт 398.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 784 төсөл арга хэмжээг төсөвлөжээ. 
Шинээр эхлүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдийн тендерийг төсвийн жил эхэлсний дараа зарладаг байлаа. Гэвч  энэ нь ажил удаашрахад нөлөөлдөг гэж үзсэн учраас төсөв батлагдсан даруй буюу он гарахаас өмнө тендер зарладаг болсон. Үүнтэй холбогдуулан төрийн худалдан авах үйл ажиллагааны дагуу шинээр батлагдсан төсөл, хөтөлбөрийн тендер зарласнаар  ирэх жилийн их бүтээн байгуулалтын ажлууд эхлэх юм. 

"таван цагарИг" төслийг хэрэгжүүлнэ

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эрчим хүч, аж үйлдвэрийн сэргэлтийг дэмжсэн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг ирэх жил улсын төсвийн болон гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэхээр төсөвлөжээ. Тэр дундаа зам, тээврийн салбарт томоохон тэсрэлт хийсэн хөрөнгө оруулалтын жил болно гэж хууль боловсруулагчид онцолж байна.  Орон нутагт эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, баялаг бүтээгчдийг дэмжихэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийхэд анхаарсан байна. Жишээлбэл, эрчим хүчний салбарт улсын төсвийн болон гадаадын зээл тусламжаар нийт 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөжээ. Манай улс өвлийн ид ачааллын үедээ 1450 мгвт эрчим хүч хэрэглэдэг байна. Дээрх хөрөнгө оруулалтыг хийснээр эрчим хүчний хүчин чадал 10 гаруй хувиар нэмэгдэх юм байна. 
Зам, тээврийн салбарт хоёр их наяд төгрөг давсан төсөвт өртөгтэй 1000 гаруй километр авто замын эхлэлийг тавих аж. Шинэ сэргэлтийн "Таван цагариг" бүсэд эдийн засгийг дэмжсэн аялал жуулчлалын, экспортын , уул уурхайн авто замуудыг эхлүүлэх юм байна. Жишээлбэл: Ховд-Улаангом, Алтай-Улиастайг холбосон босоо тэнхлэгийн хоёр холбоос авто зам тавина. Ингэснээр баруун аймгууд авто замаар цагариг хэлбэрээр холбогдоно. Мөн Чойр-Өндөрхаан, Чойр-Мандалговь-Өвөрхангай гэсэн авто замаар  холбосноор Улаанбаатар хотыг дайрахгүйгээр зорчино. Ингэснээр  төвийн бүсийн эдийн засгийн эргэлтэд эергээр нөлөөлнө гэж тооцжээ. 
Мянганы сорилын сантай хамтран 2000 оноос эхлүүлсэн “Мянганы зам” төсөл 22 жилийн дараа буюу өнгөрсөн онд дуусгавар болсон. 7000 километр үргэлжилсэн улсын чанартай дээрх авто замууд эхнээсээ их засвар хийх шаардлагатай болсон байна. ЗТХЯ-наас авто замын засварт жилд 500 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гаргажээ. Харин ирэх жилийн төсөвт анх удаа авто замын засвар хийхэд зориулж  350 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна. Дорнод, Өмнөговь, Дундовь  чиглэлийн авто замыг засварлахаар төлөвлөжээ. 
Дээрх ажлуудыг Дэлхийн банкны урт хугацааны хөнгөлөлттэй санхүүжилтээр хийх аж. 

Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих арга хэмжээг санхүү­жүүлнэ 

Ирэх онд Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих арга хэмжээг санхүүжүүлэх ажил үргэлжилнэ.  Шинэ сэргэлтийн бодлогоор хэрэгжүүлэх зургаан сэргэлтийн нэгдүгээрт Боомтын сэргэлт багтсан.  Тиймээс ч ирэх оны төсөвт боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхээр тусгасан байна. Жишээлбэл,  Боомтын сэргэлтийг дэмжих төслүүдийг эрчимжүүлж, хилийн  боомтуудын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Дэглийцагаан агаарын замын, Цагаан дэл уул, Бичигт, Боршоо, Бургастай, Алтанбулаг, Замын-Үүдийн авто замын боомтын, Шивээхүрэн, Гашуунсухайт төмөр замын хилийн боомтын  орон тоо, холбогдох төсвийг тус тус тусгажээ. 
Мөн төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд Төрийн албаны төв байгууллагын дэргэд төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг зарчим, хэм хэмжээ, ёс зүйн асуудал эрхлэх байгууллагын тогтолцоо, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүрэг бүхий Ёс зүйн хороо бие даасан хараат бус зарчмаар ажиллаж, хорооны үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр хуульчилсантай холбогдуулан 2024 оны төсвийн төсөлд тус хороог 24 орон тоотой байхаар төлөвлөж холбогдох зардлыг тусгасан байна. 

Цалин, тэтгэвэрт 3.4 их наяд төгрөг зарцуулна 

Өнөөдрөөс яг жилийн өмнө Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байлаа. Төсвийн орлого тасалдаж, валютын нөөц хумигдаж, гадаад өр нэхэгдсэн зэрэг эрсдэл үүссэн.  Энэ эрсдэлтэй нөхцөлд Засгийн газар уул уурхайн экспортоо нэмэгдүүлэх, нүүрс дагасан далд эдийн засгийг ил болгох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн юм. Үүний үр дүнд өнгөрсөн жилийн сүүлээр төсвийн орлогоо төвлөрүүлж, гадаад валютын нөөц нэмэгдэж, гадаад өр, зээлээ төлөх нөхцөл бүрдэж, эерэг үзүүлэлттэй гарсан байна.  Харин энэ жил төсвийн орлого төлөвлөснөөс нэмэгдсэн үзүүлэлттэй гарах урьдчилсан тооцоо гарчээ. 
Энэ оны хагаст төсвийн давсан орлогоороо цалин, тэтгэврийг нэмж, 1.9 их наяд төгрөгийн тодотгол хийсэн юм. Үүнээс 1.5 их наяд төгрөгийг энэ жилийн сүүлийн хагаст цалин, тэтгэврийг нэмэхэд зарцуулжээ.  “Түүхэндээ анх удаа улсын төсвийн давсан орлогоос тодотгол хийсэн” гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцолж байна билээ. 
Харин ирэх онд цалин, тэтгэвэрт 3.4 их наяд төгрөгийг төсөвлөжээ.  Энэ нь ирэх оны 4.9 их наяд төгрөгөөр нэмэгдсэн зарлагын  70 хувийг эзэлжээ. 
Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын тухай хуулийг  2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Төсвийн нэмэгдсэн зарлагын  20-оод хувь нь энэ хоёр хуулийн хэрэгжүүлэхэд зарцуулах аж. Үүнээс гадна ирэх жил болох сонгууль, олимп болон өмнөх жилийнхээс нэмэгдэж байгаа хөрөнгө оруулалтад зарцуулахад зарлага өссөн байна. 

Эрхтэн шилжүүлэх цогцолбор барина 

2024 оны улсын төсөвт иргэдийн санал, хүсэлтийг тусгаснаараа онцлогтой. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутагт ажиллаж, иргэдтэй уулзалт хийсэн. Ингэхдээ Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуультай уялдуулан иргэдийн санал, хүсэлт, хэрэгцээг эрэмбэлэн сонголт хийж, төсөвт тусгасан билээ. 
Ирэх жил эрүүл мэндийн салбарт зураг, төсөл нь хийгдсэн эмнэлгийн цогцолборуудыг эхлүүлэх аж. Тухайлбал, Улсын нэгдүгээр эмнэлгийн хашаанд Эрхтэн шилжүүлэх цогцолборын барилгыг барихаар төсөвлөжээ. 144 төгрөгийн санхүүжилттэй уг цогцолборын барилгыг гурван жил хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. 
Мөн ХӨСҮТ болон Хавдар судлалын үндэсний төвийн эмнэлгүүдийг барих гэнэ. 

Төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлого: 
Улсын их хурлын дарга 100 сая,
Ерөнхий сайд 648.4 тэрбум 
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга 185 сая
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга 175 сая 
Шадар сайд 15,9 тэрбум
Эдийн засаг, хөгжлийн сайд 132.6 сая
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 1.4 тэрбум 
Гадаад харилцааны сайд 6 тэрбум 
Сангийн сайд 18 их наяд
ХЗДХ-ийн сайд 84.7 тэрбум
Батлах хамгаалахын сайд 38.1 тэрбум
Боловсрол, шинжлэх ухааны сайд 5.8  тэрбум 
Зам, тээврийн хөгжлийн сайд 175.3 тэрбум
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 426 тэрбум төгрөг 
ХХААХҮ-ийн сайд 54.8 тэрбум
ХНХ-ийн сайд 38.4 тэрбум
Эрүүл мэндийн сайд 5.5 тэрбум
ЦХХХ-ны сайд 8.6 тэрбум төгрөг
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 510 сая 
Санхүүгийн зохицуулах хорооны дарга 2.7 тэрбум 
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 644 тэрбум. 
Татварын ерөнхий газар 10 их наяд. 
Гаалийн ерөнхий газар 6.7 их наяд төгрөгийг тус тус төвлөрүүлнэ.

  Н.Энхлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24574/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 17 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 20 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 20 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 20 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 20 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 21 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 21 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 21 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 21 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 21 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 22 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 22 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 22 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 22 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 22 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 22 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 22 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 22 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 23 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 23 цагийн өмнө