Н. Булгантамир: Олон талт бодлогын мэтгэлцээнийг амжилттай өрнүүлж байна


Дэвшилтэт социал демократ клубийн Нарийн бичгийн дарга Н.Булгантамиртай ярилцлаа.

 

-Дэвшилтэт социал демократ клубийнхэн хүрээгээ хэр тэлж байна вэ. Өнөөдрийг хүртэлх үр дүнгээсээ бидэнтэй хуваалцана уу?

 -МАН 30 дахь Их хурлаа хийж, социал демократ үзэл баримтлалыг намынхаа дүрэмд тодотгон тусгасан. Энэ хурлаас сарын дараа бид анхны хурлаа хийж, Дэвшилтэт социал демократ клубийг байгуулсан. Одоогоор 100 орчим мянган хүний гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Үндсэн хоёр, сонирхогч нэг болон хүсэлтээ өгсөн нэг хэсэг /chapter/ бий. Үндсэндээ Дэвшилтэт социал демократ клубт senior буюу 30+ насны, бизнес эрхэлдэг залуучуудын хэсэг, junior буюу 18-30 хүртэлх насны залуучууд нэгдсэн. Бидний хувьд социал демократ үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх чиглэлд олон талт ажил, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. 30+ насны хэсгийнхэн бол бизнес буюу бодлогын шийдэл талдаа түлхүү ажилладаг бол 30 хүртэлх насны хэсгийнхэн илүүтэй олон нийтэд чиглэж ажилладаг. Нийгмийн,сайн дурын төслүүдэд төвлөрч ажилладаг гэсэн үг. Бид анх “Нэгэн дээвэр дор” төслийг хэрэгжүүлж байлаа. Хүмүүсийн сайн мэддэг Богд уулын “Дугуй цагаан” орчмыг нийтийн эзэмшлийн талбай болгох шаардлагатайн талаар шүгэл үлээж байлаа. Хүмүүсийн зорчих эрхийг хангах хэрэгтэй, залуучууд тэнд ая тухтай амарч зугаалах боломжийг бүрдүүлэх ёстой гэдэг санал, санаачилгыг бид анх гаргаж нийтийн анхааралд хүргэж байв. Дараа нь Циркийн хойд хэсгийг ногоон байгууламж болгох ёстой гэх саналыг бид гаргаж тавсан. Өнгөрсөн зун гэхэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд хэсгийг амарч, зугаалах, салхилах боломж бүхий талбай болгон тохижуулах шаардлагатай гэдэг санаачилгыг мөн гаргасан. Хамгийн сүүлд Төрийн ордны ард талын цэцэрлэгт хүрээлэнг иргэдэд нээлттэй болгох, нийтэд хүртээмжтэй байдлаар тохижуулах хэрэгтэй гэх санаачилга гаргасан. Тухайн цэцэрлэгт хүрээлэнд бид мянган хүүхдийн арга хэмжээг ч зохион байгуулж байлаа. Энэ жишгээр нийт зургаан байршлыг иргэдэд таатай байдлаар тохижуулж өгнө үү гэсэн хүсэлт, шаардлагыг холбогдох газруудад нь уламжилж ажил хэрэг болгосон. Эдгээр байршилд иргэд хүссэн үедээ ирж, амарч зугаалж байх нөхцөлийг бүрдүүлэх учиртай гэж үзсэн нь биеллээ олж, ажил хэрэг болсныг дуулгахад таатай байна. Бид шийдвэр гаргах түвшний хүмүүс биш ч нөлөөлөх ёстой гэж өөрсдийгөө ойлгодог. Энэ ч үүднээс нийгмийн өмнө тулгамдсан олон асуудлаар дуугарч, санаачилга гаргаж ирсэн. Өнөөдөр эргээд харахад бидний оноон зааж, тохижуулж, нийтэд хүртээлтэй болгох санаачилга гаргасан нийт байршлын 80 орчим хувь нь ажил хэрэг болсон буюу биеллээ олсон байна. 

-Клубийн нэрийг социал демократ гэж тодотгосон нь учиртай байх. Энэ тухайд ямар арга барилаар ажиллаж байна вэ?

-Энэ клубийн үндсэн зорилго бол мэдээж улс төрийн намын дэргэдэх учраас үзэл баримтлалаа сурталчилна. Клубт гишүүнчлэлээр элсэхэд бид социал демократ үзэл баримтлалын талаарх сургалтуудыг зохион байгуулдаг. Жишээлбэл, социал демократ лидер шиф /leadership/, policy makers буюу улстөрчдийг хэрхэн бэлтгэх вэ зэргээр олон төрөлт сургалтыг явуулж байна. Ер нь улс төрийн намд ороод хичээж яваад эсвэл хүмүүсийн ярьдгаар цүнх баригч хийж явснаар яваандаа нэг даргын хүн болж харагддаг. Энэ нэрээрээ явсаар хаа нэгтээ очоод дарга болдог. Ингээд болох болохгүйг ярьдаг, хийдэг, байгаа онохгүй бодлогын шийдвэр гаргадаг гэх зэргээр улс төрийн, улстөрчдийн нэр хүндийг унагаж байна. Харин бид ийм нөхцөл байдлыг цаашид гаргахгүй байх анхан шатнаас нь улс төрд бэлтгэх бодолтой байгаа. Ярих урлагаас эхлээд төсөл, бодлого боловсруулах ур чадвар талаас нь бэлтгэдэг. Үүний тулд бид сургалтын программуудыг боловсруулдаг. Энэ бол гишүүнчлэл төвтэй клуб. МАН 300 гаруй мянган гишүүнтэй. Үүний багагүй хувь нь залуучууд байна. Гэтэл тэд МАН-ын баримталдаг социал демократ үзэл баримтлал гэж юу вэ гэдгийг ул сууриар нь ойлгож байна уу гэдгийг авч үзэх шаардлагатай байгаа юм. Бид хүний эрх, шударга ёс гэх мэтээр өргөн агуулгыг өнгөц харах бус яг нийгэмд асуудал тулгарахад социал демократ үзэл баримтлал талаасаа харж чадаж байна уу. Ер нь МАН-ыг сонгоход дотоод хүнтэйгээ хэр зөвлөлдсөн бэ гэх зэргээр залуучуудад тулгамдсан асуудалд хариулт өгөх үүднээс бид олон талт сургалтын хөтөлбөрийг боловсруулан залуучуудад хүргэж байна. 

Тиймээс бидний гаргаж буй бүхий л ажил социал демократ үзэл баримтлалын илэрхийлэл мөн үү, зарчимтайгаа зөрчилддөг юм биш биз гэдэг өнцгөөс агуулгын гүн рүү орж ажиллахыг зорьдог. Тэр бүү хэл, улс төрийн намууд хүртэл үзэл баримтлалаас гадна нийгмийн бодлогыг тодорхойлон гаргаж ирээд байгаа энэ цаг үед нам гэдэг инститэд байгаа залуучууд илүү бодлогын хэмжээнд асуудлаа ярьдаг, ул суурьтай ханддаг байх ёстой гэдэг үзэл бодолтой хүмүүсийн нэгдэл гэж ойлгож болно.

 -Та бүхний санаачилсан “Clean up” төсөл амжилттай хэрэгжсэн санагдаж байна?

-Junior chapter буюу 30 хүртэлх насны бүлгийг би тухайн үедээ ахалж байлаа. Тэр үед бид Clean up, move up зэрэг төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслийн эхний үе шатад 1200 орчим залуу нэгдээд “Туул голоо цэвэрлэе” аяныг зохион байгуулж байсан бол хоёр, гурав дахь шатны арга хэмжээнд 6000 гаруй залуучууд нэгдсэн байдаг. Энэ бол залуу­чуудын нэгдсэн нөлөөллийн ажил. Мөн “Bubble” фестиваль нийгмийн анхааралд нэлээд орж байсан. Тодруулбал, бид МУБИС-ийн урд талын автобусны буудлын нүхэн гарцын дээврийг цэвэрлэсэн. Энэ ажлыг яагаад хийсэн бэ гэвэл тухайн үед зам талбай бохир заваан, хир тоосондоо дарагдсан байна гэх зэргээр амтай бүхэн нь шүүмжлээд байсан. Бүгд шүүмжилж байхад бид яагаад цэвэрлэж, угааж болохгүй гэх бодлын үүднээс л эл ажлыг хийсэн юм. Гэтэл угаасны дараа сайнаар ч муугаар ч яриад эхэлсэн байх жишээний. Гэлээ гээд бид санаачилсан, эхлүүлсэн ажлаа зогсоохгүй, жил бүр хийнэ. 

-Танай Дэвшилтэт социал демократ клубийн зүгээс бод­логын шийдэл ярих болсон. Энэ тухайд хэчнээн төрлийн мэт­гэлцээнийг зохион байгуулав?

-30+ насны төлөөллийнхөн “Бодлогын шийдэл” төслөө хэрэгжүүлж байна. Өмнө нь бид нийслэл хот тохижуулах, хүмүүс амарч зугаалахад таатай орчин бүрдүүлэх боломж бүхий газар, байршлыг нэрлэж, холбогдох хүмүүсийн анхааралд оруулж, ажил хэрэг болгоход нөлөөлж байсан бол одоо шууд нүүр тулж уулзахаар шийдлээ. Уулзаад бодит байдлын яриа шийдэлд хүрэх юм. Энэ тухайд бид Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяртай залуучуудыг уулзуулах арга хэмжээг зохион байгууллаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг мөн залуучуудтайгаа уулзууллаа. Ингэснээр нэг талаас яг өнөөдөр улс эх оронд юу болж байгааг хүмүүст бодитоор ойлгуулж мэдрүүлэх, нөгөө талдаа иргэд өнөөдрийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлж дүгнэж байгаа юм бэ гэх мэт огтлолцдоггүй хоёр шугамыг нэг цэгт авчиръя гэж байгаа юм. Энэ тухайд “Бодлогын мэтгэлцээн”-ийг мөн өрнүүлж эхлээд байна. 30 хүртэлх болон 30+ насны хэсгийн талаар дээр дурдсан. Тэгвэл сонирхогч хэсэг гэж бас бий. Энэ нь тодорхой хэмжээний бүлэг хүмүүс буюу нэгдэл болсон. Гэхдээ клубийн гишүүнчлэлээ аваагүй байгаа. 

-Тэгэхээр танай клубийн гишүүнчлэлтэй болохын тулд тодорхой шалгуур байдаг байх нь ээ?

-Тэгэлгүй яахав. Үндсэн шаардлага гэж бий. Тухайлбал, гурваас зургаан сарын хугацаанд бидний зохион байгуулж буй арга хэмжээнд оролцохоос гадна бүхий л үйл ажиллагаанд хэр идэвх оролцоотой байгааг харгалзан үзэж клубийн гишүүнчлэл олгодог гэсэн үг. Мөн найман цагийн академик сургалтад сууна. Энэ бүх сургалтын үр дүнд илүү итгэл үнэмшилтэй болсон хүмүүс бидэнтэй нэгдэж, баг болдог гэж ойлгож болно. Жишээлбэл, “Doctor’s chapter” буюу эмч нарын нэгдлийнхэн маань гишүүнчлэлээ баталгаажуулахад бэлэн болсон. Тэдний хувьд саяхан эрүүл мэндийн салбарыг либеральчлах талаар, гүйцэтгэлээр нь санхүү­жүүлдэг байх нь зөв эсэх тухайд мэтгэлцээн өрнүүллээ. Энэ тухайд гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх хэлбэрт шилжүүлье гэхээр томоохон эмнэлгүүд нь ахиу мөнгө авахын тулд зарим тохиолдолд худлаа онош тавьдаг байх жишээний. Гэтэл нөгөө талд таван хүнд үйлчилдэг сумын эмнэлэгт ямар ч төсөв хөрөнгө байхгүй гэх мэтээр асуудал гардаг. Гүйцэтгэлээр санхүүжүүлэхгүй болохоор эрүүл мэндийн салбарт хүнд суртал, авлига, хээл хахуул дийлдэхгүй болчихдог гэх мэтээр олон талт асуудлын хүрээнд мэтгэлцсэн л дээ. Мэдээж эргээд бодит асуудлаа шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэх үндсэн зорилготойгоор энэ төрлийн ажил, арга хэмжээг зохион байгуулдаг.

-Хамгийн сүүлд ямар асуудлаар мэтгэлцээн өрнүүлэв?

-“Монголд бизнес хийх яагаад ийм хэцүү вэ” гэдэг хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Барилга барьдаг, зураг төсөл гаргадаг, зам ангийн хүн ч ирсэн. Тал талаас хэлэлцэж ярилцаад суухаар асуудал ганц л цэгт очоод тулсан. Өөрөөр хэлбэл, хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байх тухай ойлголт тэндээс гарч ирсэн буюу хийх ёсгүй юмаа хийхгүй л байх хэрэгтэй гэдэг дүгнэлтэд хүрсэн. Хэрвээ хүн бүр болохгүй, бүтэхгүйг цаг тухай бүрд нь таслан зогсоогоод эзэмшсэн мэргэжилдээ, эрхэлж буй ажилдаа үнэнч байж чадвал хүнд суртал, авлига, хээл хахууль, хууль бус зүйл газар авахгүй байх боломжтой нь харагдаж байгаа юм. Ганцхан жишээ татахад, нэг бизнес эрхлэгч зургаан давхар барилга барих зөвшөөрөлтэй атлаа есөн давхар барилга бариулах зураг төсөл гаргуулахыг хүсэж байгаа юм. Ийм тохиолдолд зураг төсөл гаргадаг хүн шударга учраас “Би ингэж зөвшөөрлийн бус барилгын зураг төсөл гаргахгүй” гээд явуулчихаж байгаа юм. Гэтэл харамсалтай нь дараагийн хүн хүссэн зургийг нь буюу зөвшөөрлийн бус есөн давхар барилгынх нь зургийг гаргаад өгчих жишээний. Энэ бүгдийг яриад байгаа нь бодит амьдрал дээр бидний амны уншлага болчихоод байгаа авлига, хээл хахуулын асуудал ингэж л гарч ирдэг шүү гэдгийг бодитоор яриулж, харуулж, үүнд ямар шийдэл хэрэгтэй байна вэ гэдгийг хэлэлцэж байгаа юм. Ерөөсөө эцсийн дүндээ бид энэ нийгмийн нэг эд эсийнхээ хувьд болж буй үйл явц, асуудалд хошуу дүрэхээс хэтэрдэггүй байхыг хүсээгүй учраас зөв талаас нь оролцоогоо нэмэгдүүлж байгаа хэлбэр гэх үү дээ. Энэ ч үүднээс бид олон талт бодлогын мэтгэлцээнийг амжилттай өрнүүлж байна.

 М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24576/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Орчин үеийн хот төлөвлөгч 1 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Засгийн газар малчдынхаа амьжиргааг дээшлүүлж, үнийн … 1 цагийн өмнө
​ Улаанбаатар хотын тодорхой байршилд олон түвшинт гүүр байгуулахад “… 1 цагийн өмнө
1085 автобусыг утасгүй интернэтээр тоноглоно 1 цагийн өмнө
ОХУ, БНХАУ-ын иж бүрэн түншлэл шинэ шатанд хүрлээ 1 цагийн өмнө
Японд стрептококкийн тархалт нэмэгджээ 1 цагийн өмнө
Бүтээн байгуулалт өрнөөн Баянзүрх 1 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Баянзүрх дүүргийн МАН-ын хороо “Хошой шилдэг”-ээр шалга… 2 цагийн өмнө
Э.Халиун: Бяр чадлын хувьд эн тэнцүүхэн тамирчидтай тивийн дэвжээн дээ… 2 цагийн өмнө
Ш.Батбаяр: Үхрийн баас цэвэрлэж байхдаа “Би юу хийчих вэ” гэж бодож ба… 2 цагийн өмнө
Горилогчдын гороо дуусаж, Ерөнхийлөгч модоо тоолов 2 цагийн өмнө
Ж.Тана: Шинэчлэл, өөрчлөлтөд залуучуудын идэвхтэй оролцоо чухал үүрэгт… 2 цагийн өмнө
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 4 цагийн өмнө
Р.Булгамаа: Үр хүүхдээ үл хайхарч байгаа эцэг, эхчүүдэд хариуцлага яри… 18 цагийн өмнө
Морин хуурын увдислаг шинжийг судлан докторын зэрэг хамгаалжээ 21 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн т… 21 цагийн өмнө
Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдлийн талаар мэдэ… Өчигдөр
“Азийн тэсвэртэй хотууд” төсөл Улаанбаатар хотод хэрэгжинэ Өчигдөр
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг баталлаа Өчигдөр
Улаанбаатарт 29 хэм дулаан байна Өчигдөр