“Азийн тэсвэртэй хотууд” төсөл Улаанбаатар хотод хэрэгжинэ


Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр нийслэлийн Засаг даргын тамгын газар, Азийн сан хамтран “Азийн тэсвэртэй хотууд” төслийг хэрэгжүүлнэ.  Энэхүү төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтэц, үйлчилгээний хүртээмж болон чанарыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг хангах, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны асуудлыг шийдвэрлэх чадавхыг бэхжүүлэх зорилготой. Гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх уг төсөл хотын тогтвортой хөгжлийг дэмжих, нүүрстөрөгчийн ялгарал багатай дэд бүтцийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй хандлагыг төлөвшүүлэх замаар хотод тулгарч буй олон талт асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгийг холбогдох албаны хүмүүс онцолж байна.

Төслийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг: - Төслийн хүрээнд нийслэл хотын дэд бүтцийн чанарыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх, уур амьсгалын өөрчлөлтөд хотуудын барьж буй концепц, сайн туршлагыг судлах боломж бидэнд нээгдэж байна. Төсөл хэрэгжсэнээр иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, байгаль орчинд ээлтэй эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих, боловсон хүчнийг чадавхжуулах, дэд бүтцийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэв.

“Жэй Эс Ай” төслийн захирал Паллави Гупта: - Иргэд, иргэний нийгмийн байгууллагууд болон төрийн байгууллагын оролцоотойгоор төслийн хүрээнд хэрэгжих үе шатыг тодорхойлдог.  Одоогоор бид төслийг хэдэн үе шаттай, хэрхэн хэрэгжүүлэх тухайгаа төлөвлөж, боловсруулж байна. Үүний дараа төслийг Улаанбаатар хотод 10 дугаар сараас хэрэгжүүлнэ.  Уг төслийг Ази тивийн таван улсад хэрэгжүүлж байгаа. Тиймээс төлийг хэрэгжүүлж буй таван улс туршлагаа хуваалцаж, хамтдаа хөгжих боломж бүрдэж байна гэв.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 51 минутын өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 1 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 2 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 4 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 4 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 5 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 8 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 8 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 8 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 8 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа 9 цагийн өмнө
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ 9 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг.... 9 цагийн өмнө
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч 9 цагийн өмнө
Улаанбаатарт 11 хэм дулаан байна 10 цагийн өмнө
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18