1085 автобусыг утасгүй интернэтээр тоноглоно


Нийслэлээс баримталж буй бодлого шийдвэр, хэрэгжүүлж буй үйл ажил­лагааны талаарх мэдээ, мэдээл­лийг олон нийтэд ил тод, шуурхай, тогтмол түгээх, мөн нийтийн тээврийн хэрэгслээр тав тухтай зорчих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн тээврийн хэрэгслийг утасгүй интернэтээр тоноглоно. Энэ хүрээнд автобусанд суурилуулсан самбар, дэлгэц болон дотор, гадна орон зайг зар сурталчилгааны зориулалтаар түрээслэх түрээслэгчийг шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг нийс­лэлийн Өмчийн харилцааны газраас  өнгөрсөн сарын 8-аас 26-ны өдрийн хооронд зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтад “Лариско медиа групп” ХХК шалгарсан юм.  Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу уг компанитай “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК  “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ”-г байгууллаа.

Түрээсийн гэрээг байгуулснаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудыг тусгай төхөөрөмжөөр тоноглох бөгөөд ингэснээр нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэд өндөр хурдны интернэтэд үнэгүй холбогдох боломжтой боллоо. Мөн 06:00-22:00 цагийн хооронд 14 цагийн турш мэдээ, мэдээлэл, соён гэгээрүүлэх, соёлыг түгээх агуулга бүхий контентыг цаг алдалгүй бэлтгэн, зорчигчдын хэрэгцээнд нийцсэн тэнцвэртэй, бодит мэдээ мэдээллийг хүргэнэ.

 “Лариско медиа групп” ХХК нь хувийн хэвшлийн, үндэсний медиа технологийн компани бөгөөд CNBC Mongolia брэндийн онцгой эрхийг эзэмшигч юм. Хамтын ажиллагааны хугацаанд “Лариско медиа групп” ХХК нийт 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд CNBC-гийн олон улсын баг Лондон, Токио, Сингапур зэрэг дэлхийн томоохон хотуудын транзит медиа салбарт мөрдөгдөж буй жишиг стандартуудыг Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 41 минутын өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 1 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 3 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 3 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 3 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 7 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 7 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 7 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 7 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа 7 цагийн өмнө
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ 8 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг.... 8 цагийн өмнө
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч 8 цагийн өмнө
Улаанбаатарт 11 хэм дулаан байна 9 цагийн өмнө
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18
Шатар бол цахим спорт 2025/04/18