Яагаад эрчим хүчээ хэмнэх ёстой вэ


Монгол Улсын эрчим хүчний өнөөгийн байдал

 Эрчим хүчний салбарыг “Үндэсний аюулгүй, бие даасан байдлыг хангах стратегийн ач холбогдол бүхий хөгжлийн тэргүүлэх салбар” хэмээн тодотгосон байдаг. 2022 оны байдлаар улсын хэмжээнд дулааны есөн цахилгаан станц, Дөргөн, Тайширын усан цахилгаан станц, Алтай, Улиастайн дизель станц болон бага, дунд чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд цахилгаан эрчим хүчийг дотооддоо үйлдвэрлэж байгаа бол ОХУ, БНХАУ-аас 220 кВ, 110 кВ-ын дэд станц, дамжуулах сүлжээгээр дамжуулан Монгол Улсын 330 гаруй сум, суурин газрын цахилгаан эрчим хүчний хэрэглээг импортоор худалдан авч, хангаж байна.

Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тоо болон эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ өссөөр байгаа ч шинэ эх үүсвэр баригдаж амжаагүй. Байгаа нөөц боломжоороо өвлийн улирлын их ачааллыг давахад хүндрэл тулгараад байна. Эх үүсвэрүүдийн насжилт, тоног төхөөрөмжийн хуучрал, хэрэглээний өсөлтөөс шалтгаалан цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний шугам тоноглолыг хэт ачаалалд оруулбал системийг бүхэлд нь аваарын нөхцөл байдапд хүргэх эрсдэлтэй болж буй нь эрчим хүчээ хэмнэх том бодлогыг улсын хэмжээнд авч хэрэгжүүлэхээс өөр аргагүйд хүргэж байгаа.


Эрчим хүчний хэрэглээ чадлын хязгаараасаа давж эрсдэлд ороод байна

 Харьцуулсан нэг жишээ дэлгэж харуулъя. Монгол Улс 2012 онд дотооддоо 4,856.3 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэж, импортоор 707.8 сая кВт.ц эрчим хүч авч байсан бол 10 жилийн дараа буюу 2022 онд дотооддоо 8,178.6 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэж, 2,161.2 сая кВт.ц эрчим хүч импортоор авсан байна. Импортоор авдаг эрчим хүч 2012 онд нийт эрчим хүчний зургаан хувийг эзэлж байсан бол 2022 онд 20.9 хувьд хүрч өсжээ.

Харин Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нэг жилд 1564.4 МВт. Гэсэн хэдий ч нарны цахилгаан станц гэх мэт сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр тогтмол үйлдвэрлэл явуулах боломжгүй. Эрчим хүч үйлдвэрлэх дулааны станцын суурилагдсан хүчин чадал 1264 МВт. Энэ нь хэрвээ Монгол Улсын эрчим хүч хэрэглэгчдийн ачаалал 1200 МВт-аас дээш гарсан тохиолдолд бид нийтээрээ эрчим хүчний дутагдалд орсон байдалтай байна гэсэн үг юм. 

Эрчим хүчний ачаалал чадлын хязгаараас ихээхэн хэтэрч, хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байна. Тухайлбал, 2022 онд хамгийн их оргил ачаалал арванхоёрдугаар сарын 16-ны өдөр тохиож, өвлийн ачаалал 1469 MВт хүрч, улсын хэмжээнд 48 МВт-ын хязгаарлалт хийж, 226 МВт эрчим хүчийг импортоор авсан бол 2023 оны өвлийн оргил ачаалал эхлээгүй үед буюу арваннэгдүгээр сарын 24-нд хоногт 1506 МВт хүрч эрсдэлтэй байдал үүсчээ. Ийнхүү эрчим хүчээ хэмнэх зайлшгүй шаардлага үүсэж буй тул эрчим хүчээ хэмнэхийг байгууллага, айл өрх бүрд уриалж байна.

 

Эрчим хүчний зохицуулах хороо

 Монгол Улсын эрчим хүчний талаарх бодлогыг УИХ тодор­хойлдог бол Засгийн газар эрчим хүчний талаарх төрийн бодлого, Эрчим хүчний тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулдаг юм. Харин Эрчим хүчний зохицуулах хороо нь:

 Эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох,

 Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах;

 Тариф тогтоох аргачлал боловсруулах, индексжүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн болон хэрэглэгчийн тарифыг хянаж батлах,

 Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хүрээнд шударга өрсөлдөөнийг бий болгох нөхцөлийг бүрдүүлэх,

 Эрчим хүч хэмнэлтийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэг­жүү­лэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах,

 Аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлүүдийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна. 

Д.Жаргалан

Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24577/


0
angry
0
care
0
haha
4
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, эдийн засгийн зөв тооцоололтой мал… 21 цагийн өмнө
“Жангар” туулийг 600 метр урт цаасан дээр хулсан үзгээр бичжээ 21 цагийн өмнө
Ордосын Үүшин хошуунд нарийн ноост хонь үржүүлж байна 21 цагийн өмнө
“New Star” студийн 20 жилийн ойн тоглолт болно Өчигдөр
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар барилгын ажил эх… Өчигдөр
Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах цогцолборууд… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт 7 хэм дулаан байна Өчигдөр
Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр су… 2024/10/08
Боливи Улсад үүссэн ой, хээрийн түймэр түүхэн дээд түвшинд хүрч, онц б… 2024/10/08
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудлаар ярилцлаа 2024/10/08
​ Монголбанк 2023.6 кг үнэт металл худалдан авав 2024/10/08
Улаанбуудайн хураалт 56, төмснийх 64 хувьтай байна 2024/10/08
"Хүрээ" амаржих газрын шинэ байр ашиглалтад орж, ЭХЭМҮТ-ийн төрөх амбу… 2024/10/07
Багануурын 50 МВТ-ын батарей хуримтлуурын станц энэ өвлийн оргил ачаал… 2024/10/07
Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан ста… 2024/10/07
А.Номин-Эрдэнэ: Аав ээжийнхээ авьяасын нийлбэр нь би 2024/10/07
Б.Мишээлт: Английн тамирчныг шахаж ажилласан бол Хятадын боксчинтой за… 2024/10/07
Ж.Оюунбилэг: Улаанбуудайг биржээр арилжаалснаар зэрэглэл, урамшуулалта… 2024/10/07
Агуу долоогоос салбарласан морин циркийнхэн “Морьтны гайхамшиг-50 жил” 2024/10/07