Хууль тогтоомж, тогтоол шийдвэрээр:
Гаалийн импортын албан татвараас 2027.01.01-ний өдрийг хүртэл чөлөөлөх Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, шинэ тоног төхөөрөмжийн жагсаалтыг Монгол Улсын Засгийн газрын 2023.03.22-ны өдрийн 107 дугаар тогтоолоор батлуулсан.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны "Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" А/521 дугаар тушаалаар хоршоог хөгжүүлэх сангийн журамд өөрчлөлт оруулж, Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулж, чанаргүй зээлийг бууруулах, зөвхөн орон нутгийн хоршоод зээл авах боломжийг бүрдүүлэв.
Хоршооны салбарын 100 жилийн ойг угтсан хоршооны хөгжлийг дэмжих, хоршоолох хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх Төрийн бодлого түүний хэрэгжилтийг НҮБ-аас өндрөөр үнэлэн нийгмийн хөгжилд хоршоодын гүйцэтгэх үүргийг онцлон тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар 2025 оныг “Олон улсын хоршооллын жил” болгон зарлахаар шийдвэрлэлээ.
Жижиг, дунд үйлдвэрийн газраас Канадын "Мерит" төсөлтэй хамтран жижиг, дунд үйлдвэрийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр дөрвөн аймгийн 21 ЖДҮҮ- эрхлэгч ААНБ-уудыг уул уурхайн 81 байгууллагатай холбосноор 230 гэрээ хийгдэж, 5.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Мөн энэхүү тогтолцоог улсын хэмжээнд нэвтрүүлэх чиглэлээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан.
Экспортыг нэмэгдүүлэх, борлуулалтыг дэмжих, үзэсгэлэн арга хэмжээнүүд:
Дотоодод зохион байгуулсан үзэсгэлэн арга хэмжээ:
“Миний Монгол” цагаан сарын үзэсгэлэн, худалдаа
Цагаан сарын үзэсгэлэн худалдаа
"МОНГОЛ БАЯР МОНГОЛ БЭЛЭГ"
“Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын өдрүүд-Нүүдэлчин 2023” арга хэмжээ
"Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи 2023"" олон улсын үзэсгэлэн
“Олон улсын жижиг, дунд үйлдвэрийн өдөр – 2023” үзэсгэлэн худалдаа
Намрын ногоон өдрүүд арга хэмжээ
Гадаад улс орнуудад зохион байгуулсан экСпортыг дэмжсэн үзэсгэлэн арга хэмжээ:
Монгол-Хятадын экспо дөрөв дэх удаагийн арга хэмжээнд 3.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийж 400 орчим ААНБ оролцсон.
Франц, Герман, Итали улсад зохион байгуулсан “Монголд үйлдвэрлэв-2023, Европын холбоонд” арга хэмжээгээр 5.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийж 50 ААНБ оролцсон.
АНУ, Канад улсад "Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, аялал жуулчлалын өдрүүд-2023" үзэсгэлэн арга хэмжээгээр 72.5 сая төгрөгийн борлуулалт хийж 50 ААНБ оролцсон
БНСУ-д "Монголд үйлдвэрлэв-2023 БНСУ-д” үзэсгэлэн худалдааг хоёр удаа зохион борлуулж нийт 83 ААНБ 441.4 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.
БНХАУ-д “Төв Азийн Эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн инновацын долоо хоног, дижитал эдийн засаг 2023” зэрэг арга хэмжээг зохион байгуулсан.
Үүнээс:
- Улс орноо гадаадад сурталчлах, экспортыг нэмэгдүүлэх үзэсгэлэн арга хэмжээгээр Монгол Улсын үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлүүдийг нэмэгдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх, зах зээлд хамтран ажиллах зорилгоор “Монголд үйлдвэрлэв-2023, Европын холбоонд” арга хэмжээг 2023 оны аравдугаар сарын 10-16-нд Бүгд Найрамдах Франц, Герман, Итали улсад амжилттай зохион байгуулж үндэсний үйлдвэрлэгч 50 гаруй аж ахуйн нэгж, иргэний ноос, ноолууран хувцас хэрэглэл, арьсан эдлэл, эсгий бүтээгдэхүүн, монгол уран зураг, хатгамал, шатар, үнэт эдлэл, үндэсний хувцас, уламжлалт гар урлал, бэлэг дурсгал, органик ахуйн хэрэглээний 800 гаруй бүтээгдэхүүн танилцуулагдаж, 74000 еврогийн борлуулалт хийсэн. Тус үзэсгэлэнгийн онцлог нь үндэсний уламжлалт өв соёл, нүүдэлчдийн ахуй соёлын илэрхийлэл болсон ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Монгол гэр”-ийг сурталчлан таниулсан юм. Үзэсгэлэнд “Шилдэг 100 гар урлаач” болон соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид оролцсон.
-Монгол Улсын Засгийн газрын 2023 оны аравдугаар сарын 04-ний өдрийн 369 дугаар тогтоолоор "Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын өдрүүд-2023” арга хэмжээг арваннэгдүгээр сарын 2-12-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хот, Канад улсын Торонто хотуудад зохион байгуулсан. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийг гадаад зах зээлтэй холбож, хөрөнгө оруулагчийг татах, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн болон Монгол өв соёлыг сурталчлан таниулах зорилгоор нийт 50 орчим аж ахуйн нэгж оролцож 21 мянган ам.долларын борлуулалт хийсэн.
-Дэлхийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн оруулсан хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, дэмжих зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассемблейгаас жил бүрийн зургадугаар сарын 27-ны өдрийг “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр” болгон тэмдэглэж Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт, “Олон улсын жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023” үзэсгэлэн худалдааг зохион байгуулав. Үзэсгэлэн худалдаанд арьс шир, ноос ноолуур, хүнс, органик бүтээгдэхүүн, мэдээллийн технологи, гар урлал, мод модон бүтээгдэхүүн, гэр үйлдвэрлэгч 200 гаруй жижиг, дунд үйлдвэр эрхлэгч оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулав. Үзэсгэлэн худалдаагаар нийт 300 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан байна.
-Нийслэлийн Налайх дүүрэгт наймдугаар сарын 18-20-ны өдрүүдэд Соёлын яамнаас санаачилсан "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд 21 аймгийн 110 орчим аж ахуйн нэгжийг оролцуулан 290 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахад дэмжлэг үзүүлсэн.
-Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Дотоодын үйлдвэрээс худалдан авах, чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалт батлах тухай” 90 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд тус газраас “Төрийн худалдан авалт–Үндэсний үйлдвэрлэл 2023” арга хэмжээг гуравдугаар сарын 03-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран зохион байгуулав. Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, бараа бүтээгдэхүүнийг нь танилцуулах зорилготой уг арга хэмжээнд төрийн болон олон улсын байгууллагын 70 орчим төлөөлөл оролцож, дотоодын үйлдвэрээс худалдан авдаг бараа бүтээгдэхүүн болон 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг танилцуулсан арга хэмжээнд 100 гаруй үйлдвэр эрхлэгч нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүнээ танилцуулсан.
Зээл төсөл, санхүүжилт:
1. ЖДҮҮХС-ийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр 30.4 тэрбум төгрөг, Орон нутгийн эх үүсвэрээс /Өмнөговь-таван тэрбум, Сүхбаатар-300 сая төгрөг, Дархан-Уул-500 сая төгрөг/, ХХААХҮЯ-наас 4.5 тэрбум төгрөг, Зах зээл ба бэлчээрийн удирдлага хөгжил төслөөс 3.2 тэрбум төгрөг буюу нийт 42.4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлж, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулж, Төсөл сонгон шалгаруулах хороо болон Дэд хороогоор дэмжигдсэн 272 зээлдэгчид 34.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож 1381 шинэ ажлын байр бий болгон 912 ажлын байр хадгалагдсан.
2. ХХС-аас 1190 төсөлд 20 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож 1570 шинэ ажлын байр бий болгон, 1624 ажлын байр хадгалагдсан.
3. Дэлхийн банкны "Экспортыг дэмжих төсөл"-ийн Түншлэлийн хөтөлбөрт 2023 онд 54 ААНБ хамрагдан 54 ААНБ 9.6 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг хүртсэнээс кластераар үйл ажиллагаа эрхлэгч хоёр ААН нийт 670 сая төгрөгийн санхүүгийн буцалтгүй тусламжийг авсан байна.
4. 2023 онд ЖДҮХС-ийн эргэлтийн хөрөнгөд бүртэлтэй байгаа 293.6 сая төгрөгийн үнэ бүхий 75 ширхэг тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр иргэн, аж ахуйн нэгжид борлуулж, тоног төхөөрөмжийн даатгалын үйлчилгээнд хамруусан.
Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрХлэгч, хоршоологчид, салбарын ажилтнуудыг чадавхжуулах чиглэлээр:
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд танхимын болон цахим сургалтыг нийт 76 удаа зохион байгуулж 3650 ЖДҮҮЭ-ийг хамруулсан. Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр Бичил, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан 18 багц 245 дэд сэдэв бүхий цахим хичээлийг ЖДҮГ-ын Youtube хуудсаар дамжуулан нийт 73812 иргэн үзэж судалсан байна.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24579/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна