“Boho Mongolia” Амьдралд өнгө нэмнэ



Үндэсний өв соёлыг орчин үетэй нийцүүлэн урлах  нь цаг үеийн шаардлага болоод байна. Өнгөний зохицол, уламжлалт хэв маяг, түгээмэл бус цөөн  хувь бүхий  эд, эдлэлээр  зөвхөн баяр ёслолоор бус өдөр тутамдаа гангаран дэгжирхэх сонирхол өнөө цагийнхны нийтлэг хүсэл эрмэлзэл гэдэгтэй уншигч та санал нийлэх биз. Тиймээс ч зарим хувь хүн, гэр бүл тэр дундаа урлаг соёлынхон өөрсдийн дизайнер, хувцас загварын урлантай байдаг. 
Дизайнер, хувцас загварын агентлагууд үйлчлүүлэгчдийн таашаалд нийцүүлэн урлахын зэрэгцээ дэлхийн загварын чиг хандлага, өнгөний сонголтыг уусган  үндэсний соёлыг олон улсад гаргахыг зорьсоор ирсэн. Хэрэглэгчдийнхээ таашаалд нийцэж, үндэсний өв соёлоо олон улсад сурталчилж яваа  дизайнерууд бол “Boho Мongolia” брэндийг үүсгэн байгуулагч, эгч дүүс  дизайнер А.УЯНГА, А.БЯМБА-ОЮУН  нар юм.  

Олон үндэстний урсгалыг шингээсэн “Boho Мongolia”

Монголын маркетинг менеж­ментийн хүрээлэнгийн  зохион байгуулдаг “Гранд авардс” наадмын 2023 оны үйлдвэрлэлийн салбарын “Оны онцлох брэнд”-ээр  “Boho Мongolia” шалгарсан юм. 
Эгч дүүсийн үүсгэн байгуулсан брэндийг урлаг соёлынхны  захиалга болон  олон улсын үзэсгэлэнгийн урилгад дарагдаж, 2024 оны ажилдаа шуудран оржээ.  Шинэ оны анхны гараагаа  Архангай аймагт зохион байгуулсан  “Winterland ice festival”-д амжилттай оролцсоноор эхлүүлээд байна.  
“Boho Мongolia” брэндийг үүсгэн байгуулагч, дизайнер А.Уянга найман жилийн хугацаанд “Амьдралд өнгө нэмнэ” уриатайгаар хэрэглэгчдэд сэтгэл ханамжийн баталгаа өгч ирсэн, Шоу энтертайнмент салбарт хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллаж ирсэн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч хамт олон билээ. XVII зууны эхээс үүдэлтэй “Boho” стилийг үндэсний өвөрмөц хэв маягтай хослуулснаар бусдаас ялгардаг.  
Тиймээс ч улсын баяр наадмын нээлтийн тоглолтын жүжигчдийн  хувцас, “Хурд” хамтлаг, “Voice of Мongolia” тэмцээн, дуучин Баатар, Бадмаа нарын тоглолт,  клипийн хувцсыг урлаж, стиль, имиджмейкерээр нь ажиллаж  иржээ.   Үүний зэрэгцээ Герман, Унгар улсад зохион байгуулагдсан олон улсын наадам, загварын шоунд оролцдог байна. 
“Boho” гэдэг нь bohemian стилийн товчилсон нэр. Уугуул хэрэглэгчид цыган гаралтай хүмүүс байжээ. Цыганууд үндэсний хувцас  олон өнгийг хослуулдаг, байгальтай уялдаатай, хээнцэр. Энэ нь олон улсад өргөн дэлгэр хэрэглэгддэг стиль гэнэ. Үүний дээр Монголын үндэсний хэв маягаа шингээж өгдөг байна. “Boho”-чууд ямар нэг хэв маягт баригдахгүй, дэлхийн 5-6 үндэсний хэв маягийг бүтээгдэхүүндээ шингээн тусгаж өгдгөөрөө онцлогтой.  Японы кимоно хувцсыг ч үндэсний хувцастайгаа нэгтгэсэн загвар гаргасан байна. 

А.Уянга: "Bоho" цор ганц бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

“Boho Мongolia” брэндийг үүсгэн байгуулагч, дизайнер А.Уянга солонгос хэлний орчуулагч мэргэжилтэйгээс гадна СУИС-ийн зургийн ангид суралцжээ. Улмаар БНСУ-д хоёр жил телевизийн салбарт ажилласан байна. Энэ хооронд зургаа зурж, загварын өнгө будгаа гаргасаар байжээ. Ингээд “Boho Мongolia”-г үүсгэн байгуулагч  А.УЯНГА, А.Бямба-Оюун нартай ярилцлаа.
-“Boho Мongolia” брэнд “Цор ганц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ” уриатай. Тиймээс захиалагчдын хүссэн загвар, стилиэ дагаад урлагийнхан түлхүү үйлчлүүлдэг үү? 
-Бид цор ганц бүтээгдэхүүн үйлдвэрлэх уриатай. Гэхдээ зах зээлээ дагаад масс үйлдвэр рүү шилжиж байна. Энэ нь бүтээгдэхүүнээ 100-200 ширхгээр үйлдвэрлэнэ гэсэн үг биш. 10 хүртэл тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ингэхдээ бүтээгдэхүүний онцгойрох  чиг, хандлагаа баримтална. 
-Загвараа гаргахдаа юуг анхаардаг вэ?
-Хамгийн түрүүн олон улсын өнгө, стилиэ харна. Дараагаар нь үндэсний онцлогоо шингээхэд чиглэнэ. Материалын чанарт их анхаардаг. Нэг хувцсанд 30-40 төрлийн материал орно. 
-Бүтээгдэхүүнээ хаанаас авдаг вэ. Манай савхи, нэхийг зарим үйлдвэрлэл эрхлэгч зузаан байна гээд Хятадаас авдаг юм билээ. 
-Савхи, ноос, нэхийгээ дотоодын компаниудаас авна. Манай улс үйлдвэрлэлийн орон биш болохоор зарим бараа материал, даавуугаа гадаадаас авна. Сүүлийн хоёр, гурван жилээс дотоодын арьс, ширний үйлдвэрлэл сайжирсан. Тиймээс бид өөрсдөө бүтээгдэхүүнээ үзэж, сонгодог. 
Цор ганц “boho” брэндүүд нэг сая төгрөгөөс дээш ханштай, энгийн загварууд нь 400 мянгаас дээш төгрөгийн ханштайгаар үйлдвэрлэлээс гардаг. 
-Өмнөд Солонгос улсын телевизийн салбарт ажиллаж байсан гэлээ. Тэндээс загварын санаа төрдөг байсан уу?
-Тийм ээ, Өмнөд Солонгос улсад олон жил ирэн, очиж байсан. Солонгосчууд стил, имижтэй, залуус нь ямар нэг хэв маягт баригддаггүй. Гэтэл Монголдоо ирэхэд манайхан нэгэн хэвийн, бараан өнгө голдуу зонхилсон байсан. Тэндээс анхдагч санаанууд гарч, загварын хандлагыг өөрчлөхийг зорьсон.  

А.БЯМБА-ОЮУН: Манай хэрэглэгчид “Boho” брэндэд  өөрийн гэсэн сүнслэг чанар байна гэж үнэлдэгт баярладаг

-Захиалга хэр авдаг вэ?

-Бид байнгын захиалга авдаггүй. Ихэвчлэн урлагийн салбарынхны хувцсыг урлана. Энэ жил “Boho Мongolia” загварын шоугаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүндээ түлхүү анхаарна. Манайх зорилтот гишүүдтэй.  Тэд маань өвөл, зуны улирлыг дагаад хувцсаа захиална. Манай хувцсыг сонгож өмссөн хүмүүс “Танай хувцсанд өөрийн гэсэн сүнслэг чанар байна. Хүмүүс их харж байна” гэж сэтгэгдлээ хэлдэгт баярладаг. 
-Танай брэндийг  ээмэг, зүүлт зэрэг аксессуарууд тодруулж өгч байна уу? 
-Манай брэнд өөрийн гэсэн  аксессуартай. Арьсан эдлэл бүхий өвөрмөц хийцтэй ээмэг, зүүлт  нь манай брэндийг илүү тодруулж, амилуулж өгдөг.
-Загварын агентлагуудтай хамтарч ажилладаг уу?
-Саяхан загвар өмсөгч О.Билгүүнтэй хамтран ажиллаж, Архангайн фестивальд оролцоод ирлээ. Бусад загварын агентлагтай хамтарч ажилладаг. Тухайлбал, "Хатун" загварын агентлагтай тав дахь жилдээ хамтран ажиллаж байна. Мөн МҮОНТ-ийн зохион байгуулж байгаа “Хүрээ донж” болон реалити шоунд оролцож байна. Бид жил бүр зохион байгуулагддаг “Play time” шоунд оролцож, жил жилийн өнгийг тодорхойлсоор ирсэн. 
-Монголчуудын уламжлалт Сар шинийн баяр удахгүй тохионо. Танай бүтээгдэхүүнийг хаанаас худалдан авах боломжтой вэ?
-Сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаанууд  зохион байгуулагдаж байна. Бид HUNNU Mall-ын үзэсгэлэнгийн танхим болон Дүнжингаравын зүүн талд байрлах  “Шинэ зуун айл”-д зохион байгуулж байгаа “Амар байна уу”  үзэсгэлэн худалдаануудад Цагаан сарын баярт зориулан тусгайлан урласан гоёмсог дээл болон үндсэн загваруудаа танилцуулж,  худалдаалж байгааг дуулгахад таатай байна. Сар шинийн баярт бэлдэх бүх зүйлийг тус үзэсгэлэн худалдаануудаас  харах боломжтойг онцолж байна.


Хаяг: 
Бөхийн өргөө, ХААЯ-ны урд байрлах "Орчлон комплекс"-ын 3-р давхарт 305 тоот. 

FB: Boho Мongolia
Page • Clothing (Brand)

 9606 8778
 80553328
 
oyukaabohoshop@gmail.com


Н.Энхлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24580/


0
angry
1
care
0
haha
6
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 3 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 6 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 6 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 6 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 6 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 7 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 7 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 8 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 8 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 8 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 8 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 8 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 8 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 8 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 8 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 8 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 8 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 9 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 9 цагийн өмнө