Үндэсний “10 САЙН БРЭНД” үйлдвэрлэгч


“Монголын маркетинг менежментийн хүрээлэн” уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулаад үндэсний “10 сайн брэнд” үйлдвэрлэгчийг нэрлэж байна.

Ард түмнийг эрүүлжүүлэх органик эрүүл мэндийн ундаа “Артишок”

Артишок ургамал нь Африкийн хойд хэсэг, Газар дундын тэнгисээс гарал үүсэлтэй халуун оронд ургадаг хүнсний ногооны ургамал юм. Монгол Улсад 2007 оноос тарьж, нутагшуулах туршилт судалгааны ажлыг эхлүүлсэн. 2008 оноос “Газар шим” үйлдвэр “Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд эрдэмтэдтэй хамтран бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах туршилтыг амжиллтай хийж гүйцэтгэв. Ийнхүү хэдэн жил дамнасан хөдөлмөрийн үр дүнд 2011 онд “Артишок” эрүүл мэндийн ундааг үйлдвэрлэсэн түүхтэй. 2012 онд "Артишок" ундаа нь Монгол орны байгаль орчныг хамгаалах, нөөц баялгийг хэмнэлттэй, зүй зохистойгоор ашиглах, нөхөн сэргээх ногоон үйлсэд хувь нэмрээ оруулж BEST GREEN NEW PRODUCT AWARD шагнал хүртсэн. "Артишок" эрүүл мэндийн ундаа 2020 онд “Органик хүнс”-ээр батламжлагдсан. 


Хүнсэнд артишокийн иш, навч, үндэс зэрэг бүх хэсгийг нь чанаж хэрэглэдэг. "Артишок" эрүүл мэндийн ундаа нь зохицуулах үйлчилгээтэй, хоол хүнсээр дамжуулан эрүүл мэндийг дэмжих зорилгоор гаргасан бүтээгдэхүүн. Хордлого тайлах, /утаа, тамхи, химийн бодис г.м/ таргалалт, гүйлгэлт, цөс хөөх, элэг болон бөөрний үйл ажиллагааг дэмжинэ. Үрэвсэл, даралт ихсэх, гэдэс дүүрэх, дотор муухайрах шинж тэмдгүүдийг бууруулах үйлчилгээтэй юм. Бүх насныхан, жирэмсэн эхчүүд ч хэрэглэж болдог онцлогтой. “Артишок” эрүүл мэндийн ундааг эрүүл хүмүүс амны цангаагаа тайлах, хоолны шингэцийг сайжруулах, өтгөн хаталтаас сэргийлэх, дархлааг дэмжих, бүх төрлийн хорыг саармагжуулах зорилгоор хэрэглэнэ. Уул уурхайн ажилтнуудын эрүүл мэндэд нэн хэрэгцээтэй. Алдарт Эмиль Золягийн “Жерминаль” буюу “Хаврын тэргүүн сар” романд 1880-аад онд Францын уурхайд дарлагдсан ажилчин ангийнхан хашаандаа тарьсан артишок ургамлыг хүнсэндээ хэрэглэж, эрүүл мэндээ хамгаалж ирсэн тухай онцлон дурдсан нь бий. “Артишок” нь Монгол Улсын нүүр царай болсон гайхамшигт бүтээгдэхүүн билээ.
Пэйж хуудас: 
https://www.facebook.com/gazar...

Бэлчээрийн малын өгөөжийг дэлхийд таниулна

“Траст трейд” ХХК 2000 онд мах, махан бүтээгдэхүүн болон хиамны үйлдвэрлэл, гадаад, дотоод худалдаа гэсэн үндсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээр үүсгэн байгуулагдаж бага оврын тоног төхөөрөмж, түрээсийн ажлын байртай, нийт зургаан ажилтны хамтаар үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Өдгөө эх орондоо мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр тэргүүлэгч байгууллага болох алсын хараатайгаар үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Дотоод хяналтын лабораторийн ажлыг чанарын менежер, химийн шинжээч, бактерлогийн шинжээч, малын эмч, лаборант нараас бүрдсэн мэргэжлийн баг хэрэгжүүлдэг ба Азийн 16 оронд үр дүн нь хүлээн зөвшөөрөгдөх ISO 17025:2019  стандартаар баталгаажсан. Нян судлал, хими, мал эмнэлгийн лабораториудаар түүхий эд, хүнстэй хүрэлцэх гадаргуу, агаар, ус, бэлэн бүтээгдэхүүний өдөр тутмын хяналт, тохируулга сайжруулалтыг 2015 оноос хойш тасралтгүй хийсээр байна.
2003 он
Өөрийн гэсэн үйлдвэрийн байр, хөргүүртэй агуулахын төслийг амжилттай хэрэгжүүлж 20 ажилтантай болсон.

2014 он
"Мах хадгалах хөргүүртэй зоорь бүхий мах ангилах үйлдвэр” төслийг амжилттай хэрэгжүүлсэн үйлдвэр нь тус бүр 200 тоннын багтаамжтай -18 хэмд хөргөх 4 хэсэг бүхий хөргүүртэй агуулах, 200 тоннын багтаамжтай гэсгээлтийн өрөө, 40 тоннын багтаамжтай -38-/- 45/ хэмд хөлдөөх гүн хөлдөөх зоорьтой “Траст Мийт” ангилсан махны үйлдвэрийг ашиглалтад оруулсан.

2015 он
“Траст трейд” ХХК нь 2015 оноос эхлэн хүнсний аюулгүй байдлын HACCP болон ISO 22000:2005 стандартыг Швейцарын SGS компаниар баталгаажуулан үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн.

2019 он
“Экспортын үйлдвэрийг өргөтгөн, хиамны үйлдвэрлэлийн байрыг шинэчлэх” төслийг хэрэгжүүлсэн.

2023 он
“Траст групп” ХХК болж өргөжин тэлж 250 хүний  ажлын байрыг бий болгож, “Мал төхөөрөх үйлдвэр” төслийг амжилттай хэрэгжүүлэн нээж байна.


БИД 21 АЙМАГ БОЛОН УЛААНБААТАР ХОТОД 2000 ЦЭГЭЭР БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ БОРЛУУЛЖ БАЙНА

БЯСЛАГТАЙ НАГГЕТС
Траст бяслагтай наггетс нь хазах төдийд бяслаг нь урсдаг, чанартай түүхий эдээр хийгдсэн, маш амттай хүүхдүүд идэх дуртай бүтээгдэхүүн юм.
Тахианы цээж мах, сухар,талх, буудайн дээд гурил, давс, хар перец, улаан перец, цагаан гаа, өндөг
БУРГЕРИЙН МАХ
Траст бургер нь дээд зэргийн махаар хийгдсэн зөөлөн шүүслэг амттай, хэрэглэхэд хялбар, цаг завыг тань хэмнэх бүтээгдэхүүн юм.
Үхрийн 1-р сортын мах,  ус,  хонины 1-р сортын мах, өөх, барьцалдуулагч, уураг, хар перец  
ТАКТУРИТАН
Тахианы мах нь төрөл бүрийн ногоогоор амталсан цаг завыг тань хэмнэх гэр бүлээрээ хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүн юм.

БУЛГОГИ
Үхрийн амталсан мах нь үхрийн дээд сортын махаар хийсэн амт чанараараа танигдсан гэр бүлээрээ идэхэд тохиромжтой бүтээгдэхүүн юм. 
Үхрийн 1-р зэргийн мах,үхрийн мах амтлагч, лууван, сармисны гол, ургамлын тос, давс
ХОТОЛ БУУЗ
Хотол бууз нь гараар татсан хонь болон үхрийн дээд зэргийн махны орцтой, хугацаа уртасгагч болон бусад химийн нэмэлтгүй амт чанартай бүтээгдэхүүн юм. Хонины 1-р зэргийн мах,  буудайн дээд сортын гурил,  хонины сүүл, ус, сонгино, давс, сармис, хар перц, гоньд
ХОТОЛ БАНШ
Хотол банш нь хонь ба үхрийн махны орцтой, хугацаа уртасгагч болон бусад химийн нэмэлтгүй амт чанартай бүтээгдэхүүн юм. Хонины 1-р зэргийн мах, буудайн дээд сортын гурил,  хонины сүүл, ус, сонгино, давс, сармис


Дотоодын савангийн хэрэгцээний 50 хувийг хангах "MONGOL MADE”
Мянган эмэгтэйг ажлын байраар хангаж, Монголын савангийн хэрэглээний 50 хувийг дотооддоо үйлдвэрлэнэ гэсэн маш тодорхой зорилгыг өмнөө тавин гараанаас гарсан “Mongol Made” нэгдлийг одоогоос гурван жилийн өмнө Б.Пунсалмаа, Б.Солонго нар хамтран үүсгэн байгуулж өнөөдөр ахуйн хэрэглээ, ариутгал, арьс арчилгаа, хүнс гэсэн 4 чиглэлд нийт 53 бүтээгдэхүүнтэй болтлоо өргөжсөн үндэсний хүчирхэг брэнд болжээ.


Жил гаруйн өмнө савангийн автомат үйлдвэрийг ашиглалтад оруулж, сард сая саван автомат үйлдвэрлэлийн аргаар, хагас сая саван гар аргаар үйлдвэрлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулж байна.  Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр" гэх мэт үндэсний томоохон компаниуд эдний хэрэглэгч болсон нь үндэсний үйлдвэрлэлийг төр бодлогоор дэмжиж буйн нэг илрэл гэж тус компанийн хамт олон үзэж байна. 


2023 оны төгсгөлд “Mongol Made” нэгдэл хүнсний салбарт хөл тавьж монгол уламжлалаар бүтсэн сүүн бүтээгдэхүүнүүд, чихэргүй зэрлэг жимсний чанамлуудыг үйлдвэрлэж эхэлжээ. 


Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ цэнийг өсөн нэмэгдүүлж, өөх тосны хаягдлыг бууруулж, ажлын байр олноор нэмэгдүүлж буй нийгмийн ач холбогдлоо “Mongol Made”-ийн  хамт олон онцгойлон чухалчилж үздэг. 


Тэд бүтээгдэхүүнүүдээ сүлжээ дэлгүүрүүд болон өөрийн нэрийн органик шопоор дамжуулан харил­цагчдадаа хүргэдэг. 


Монголд үйлдвэрлэв агуул­гаар Mongol Made нэрийн дор үйл ажиллагаа явуулж буй тус нэгдлийн дараагийн алхам нь экспортод бүтээгдэхүүнүүдээ гаргах. 


"ХААДЫН ГЭР" брэнд түүхийг түмэнд түгээв

"Хаадын гэр" брэнд нь түүх соёл уламжлалд суурилсан орчин үеийн хэрэглээнд нийцэхүйц арт хэв маягийг шингээсэн инновацлаг бүтээгдэхүүнийг урладаг. Монголчууд эрт дээр үеэс авдрыг хишиг буянаа тогтоодог сав хэмээн дээдлэн, гэрийнхээ сайхан бүхнээ хадгалдаг уламжлалтай. Үр хүүхэд, ахан дүүс, найз нөхдөдөө авдрынхаа хээ угалз, зураг, дүрслэлийн агуулгыг тайлбарлан таниулж дав­хар өв соёлоо түгээн дэл­гэрүүлдэг. Энэхүү уламжлал орчин цагт түгэн дэлгэрэхэд “Хаадын гэр” ХХК-ийн хамт олны оруулсан хувь нэмэр их ээ. Хүн гүрний өв соёлоос судлан, түүхэн олдворуудад тулгуурлан орчин цагийн хэрэглээнд нийцүүлэн инновац шингээсэн Хүннү-1, 2 загвартай бүтээгдэхүүнүүдээ урласан. Энэхүү бүтээлүүд нь “Хаадын гэр” брэндийн түүхэн концепцын нэгэн үеийг төлөөлдөг билээ. Хэрэглэгчдийн хүссэн загвар, дизайнтай монгол гэр, тавилга, хүннү ширмэл, эсгий зураг, тансаг зэрэг­лэлийн хөшиг, зурагтай болон монгол бичигтэй тюль, керамик аяга, таваг, ваарыг урладаг.  Д.Болор-Эрлэнэ захиралтай тус хамт олон 2023 оны аравдугаар сард Франц улсад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нарын ивээл дор зохион байгуулагдсан “Чингис хаан” үзэсгэлэнд амжилттай оролцон, монгол гэрийг сурталчлан таниулсан юм.

"Аз гоёл" брэндийн гурван эрдэнэ
Үндэсний “10 сайн брэнд” үйлдвэрлэгчээр бид “Аз гоёл” брэндийг онцолж байна. Монгол Улсад 2015 оноос хэрэгжиж буй MNS 6505 : 2015 стандартын аяга үйлдвэрлэж,  бүтээгдэхүүнээ илүү чанаржуулан, дизайн, брэнд хөгжүүлэлтдээ анхаарч ирлээ. Хэрэглэгчдэд чанараараа танигдсан манай хамт олон ажлын байр нэмэгдүүлж, ажилтнуудынхаа ур чадварыг хөгжүүлэхэд хичээн зүтгэдэг. Үндэсний хэв шинж, соёлыг агуулсан бэлэг дурсгалыг монгол дархны уран ухааныг шингээж, орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан урлаж байна.
 Тус хамт олон албан байгууллагын ойн арга хэмжээ, насны найр, хурим зэрэгт мөнгө, цагаан зэс, гуулин аяганд лого, нэрийг лазераар сийлэн, гоёмсог, чанартай баглаанд савлаж, худалдан авагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн төгс бүтээгдэхүүнийг нийлүүлдэг. Монгол түмний золголт эхлэх дөхсөн энэ өдрүүдэд дээшээ харсан амтай, эрүүл мэндэд сайн гэдэг утгаар хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүнээр нэрлэгдэж байна.  

Утас: 
94097899 95233555
Email: 
Uunuu5donor@gmail.com
Пэйж: 
Mungun ayga/ Аз гоёл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24584/ 




0
angry
2
care
1
haha
11
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 12 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 15 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 15 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 15 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 15 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 17 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 17 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 17 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 17 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 17 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 17 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 17 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 17 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 17 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 17 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 18 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 18 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 18 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 18 цагийн өмнө