Найрамдлын бүлгийн гишүүд Филиппин болон Тайландын Хаант улсын Сенатын Ерөнхийлөгч нарт бараалхав


Монгол Улс, Бүгд Найрамдах Филиппин болон Тайландын Хаант улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулсан, хоёр улсын найрамдлын бүлгийн гишүүд чуулганы завсарлагааны үеэр Бүгд Найрамдах Филиппин улс болон Тайландын Хаант улсын Сенатад тус тус айлчиллаа.


Айлчлалын бүрэлдэхүүнд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн, Ц.Сандаг-Очир нар байлцаж, Бүгд Найрамдах Филиппин улсын Сенатын Ерөнхийлөгч Эрхэмсэг Хуан Мигель Ф.Зубирид бараалхав. Энэ үеэр хоёр улсын парламент хоорондын харилцааг өргөжүүлж, улс төр, нийгэм, эдийн засгийн олон талт хамтын ажиллагааны хүрээнд санал солилцсоноос гадна ард иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомжийн чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

Филиппин улсын хувьд татварын суурь шинэчлэлийг 2018 оноос амжилттай эхлүүлж, 2033 он хүртэл таван үе шаттайгаар хэрэгжүүлж буй талаар айлчлалын үеэр танилцуулж байсан юм. Энэ хүрээнд найрамдлын бүлгийн гишүүд Сенатын гишүүн Франсис Эскудеро, Төлөөлөгчдийн танхимын Төсөв, татварын байнгын хорооны дарга эрхэмсэг Жой Салсида, Сангийн Сайд Ральф Гонзалэс Ректо, Төсөв, санхүүгийн дэд сайд болон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Карло С.Адриано, Дотоод орлогын товчооны Комиссар Жуниор Ромео Лумагуи нартай уулзлаа. Уулзалтаар Филиппин Улсад амжилттай хэрэгжүүлж буй татварын суурь шинэчлэлийн хүрээнд үндэсний үйлдвэрлэл, аж ахуйн нэгж байгууллага, дундаж давхаргыг хэрхэн дэмжиж буй талаар болон Монгол Улсын төсвийн шинэчлэлийн үе шат, зорилтуудын хүрээнд мэдээлэл солилцов. 


Түүнчлэн энэ сарын 10-наас 13-ны өдрүүдэд төлөөлөгчид Тайландын Хаант улсын Үндэсний Хууль Тогтоох Ассамблейн Ерөнхийлөгч бөгөөд Төлөөлөгчдийн хурлын дарга Эрхэмсэг Понпетч Вичитчолчайд бараалхаж, Үндэсний Хууль Тогтоох Ассамблей дахь Тайланд-Монголын Парламентын найрамдлын бүлгийн Ерөнхийлөгч Анусак Конгмалай болон найрамдлын бүлгийн гишүүд, Төсвийн байнгын хорооны дарга Наттапонг Ренгпанявут болон байнгын хорооны гишүүдтэй уулзсан юм.


Эдгээр уулзалтаар төсвийн эрх зүйн орчин, татварын бодлого, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, цаашдын зорилтот ажлуудын талаар хэлэлцэж, хоёр орны найрсаг харилцаагаа улам бүр бэхжүүлж, харилцан туршлага солилцох, олон талт чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.

 

Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулсан энэ удаагийн айлчлалаар хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үр дүн бүхий яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны санаачилгуудыг хэлэлцсэнээс гадна цаашид хоёр улсын парламентын удирдлага, парламент дахь найрамдлын бүлгүүдийн харилцааг идэвхжүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 15 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 16 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 17 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 19 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 19 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 20 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 23 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 23 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 23 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 23 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ Өчигдөр
Доктор Л.Түдэвийн долоон үг.... Өчигдөр
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч Өчигдөр
Улаанбаатарт 11 хэм дулаан байна Өчигдөр
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18