МАН: Бага хурлын III хуралдаан эхэллээ


Монгол Ардын Намын Бага хурлын III хуралдаан Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. МАН-ын 30 дахь Их хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 6,7-ны өдрүүдэд хуралдаж, Бага хурлыг 479 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар байгуулсан билээ.

Энэ удаагийн Бага хурал “Цахим нам 2.0” системийг бүрэн нэвтрүүлсэн цаг хугацаанд болж байгаагаараа онцлог. Тодруулбал Монгол Ардын Нам 30 дахь Их хурлаараа “Шинэ зуун–Дэвшилтэт бодлого”-ын хүрээнд 5 чиглэл, 25 зүйл бүхий намын хөтөлбөрийг шинэчлэн, 5 гол зорилтын хүрээнд бүх талаар хөгжиж, төлөвших зорилго дэвшүүлсэн. Эдгээр зорилтын нэг бол намын гишүүдийн идэвх оролцоог хангасан “Цахим нам 2.0” хөтөлбөр хэрэгжүүлэх байсан юм. Энэ нь намын үйл ажиллагааг ил тод, нээлттэй, гишүүн төвтэй болгох, технологийн дараагийн үе рүү шилжүүлэх зорилго байсан. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн хугацаанд “Цахим Нам 2.0” системээ гишүүддээ танилцуулж хэрэглээнд бүрэн нэвтрүүллээ. Өөрөөр хэлбэл enam томоохон багц системийг хөгжүүлэн намын бүх гишүүний цахим мэдээллийг нэг санд бүртгээд байна. Энэ нь орон зай, цаг хугацааг үл харгалзан намын аливаа үйл ажиллагаанд гишүүн бүр бүртгүүлэх, оролцох, санал хүсэлтээ өгөх, идэвх оролцоогоо үнэлүүлэх боломжийг нээсэн юм.

МАН харилцаа холбоо, мэдээлэл, техник технологийн дэвшлийг ашиглаж, бүхий л үйл ажиллагаандаа цахим шилжилтийг хийх зорилт дэвшүүлэн, гишүүн бүртээ хүрч ажиллаж байна. Цаашид “цахим нам 3.0” системийг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Бага хурлын III хуралдаанд оролцох гишүүдийг цахимаар бүртгэж, хурлын үеэр төлөөлөгчдийн саналыг enam аппликэйшнээр дамжуулж авна. Намын гишүүдийн оролцоо, идэвхийг бүртгэн чадварлаг боловсон хүчнээ үнэлэх, сонгуульт ажил, албан тушаалд оролцох боломжийг нээж өгч байгаа дэвшилтэт систем бол enam аппликэйшн.

Бага хурлын III хуралдаанаар 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох эсэх, нэр дэвшүүлэх журам батлах, мөн 2024 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батална. ийн өмнө болж байгаагаараа онцлогтой. Цаг хугацааны хуваарийн дагуу улс төрийн намууд сонгуульд оролцох мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлэх хуулийн хугацаа энэ өдрүүдэд болж байгаа юм. 

Эх сурвалж: nam.mn


1
angry
0
care
1
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 15 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 16 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 17 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 19 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 19 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 19 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 23 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 23 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 23 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 23 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа 23 цагийн өмнө
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ Өчигдөр
Доктор Л.Түдэвийн долоон үг.... Өчигдөр
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч Өчигдөр
Улаанбаатарт 11 хэм дулаан байна Өчигдөр
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18