УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар ОУПХ-ны Ерөнхийлөгч Тулия Эксонтой уулзлаа


Дэлхийн 180 гаруй улсыг эгнээндээ нэгтгэсэн Олон Улсын Парламентын Холбооны 148 дугаар Ассамблейн чуулга уулзалт Швейцарын Холбооны Улсын Женев хотноо энэ сарын 23-27-ны өдрүүдэд болж байна.

“Парламентын дипломат ажиллагаа: Энх тайван, ойлголцлын гүүрийг бий болгох нь” үндсэн сэдвийн дор болж буй уг чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга Л.Мөнхбаатар  Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Тулия Эксонтой уулзаж, Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын нягт хамтын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.


Улсын Их Хурлын дэд дарга, Монголын парламентын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга Л.Мөнхбаатар Монгол Улсын парламент хүний эрхийг дээдэлсэн, жендэрийн мэдрэмжтэй парламент байхын төлөө байдгаа тэмдэглээд Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч, хатагтай Тулия Эксоныг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив.

Олон Улсын Парламентын Холбоо, Монгол Улсын Их Хуралтай Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсан нь хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээ, ач холбогдлыг илтгэж байна. Олон Улсын Парламентын Холбооны бүхий л үйл ажиллагаанд Монголын парламентчид идэвхтэй оролцож, хамтран ажилладагт талархалтай байдгаа хатагтай Тулия Эксон илэрхийлээд хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах бүхий л санал санаачилгыг дэмжин ажиллахаа тэмдэглэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 10 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 11 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 12 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 14 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 14 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 14 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 18 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 18 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 18 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 18 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа 18 цагийн өмнө
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ 19 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг.... 19 цагийн өмнө
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч 19 цагийн өмнө
Улаанбаатарт 11 хэм дулаан байна 20 цагийн өмнө
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18