Г.Занданшатар: Зам дагаад орон нутаг, иргэдийн орлого нэмэгдэж амьдралын баталгаа сайжрах боломж бүрдэнэ


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баян-Өлгий аймагт ажиллахдаа Цэнгэл-Улаанхус чиглэлийн 23.13 км автозамын ажлыг эхлүүлж, шав тавих ёслолд оролцлоо. Улсын төсвийн 46.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр тавих уг зам нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл-Улаанхус-Сагсай-Өлгий чиглэлийн 89.13 км хатуу хучилттай автозамын ажлын нэг хэсэг нь юм. Замын бүтээн байгуулалтын ажлыг хэд хэдэн үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд энэ жил Цэнгэл-Улаанхус чиглэлийн 23.13 км автозамын ажлыг эхлүүлэн 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Шав тавих ёслолын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Өнгөрсөн дөрвөн жилд Баян-Өлгий аймагт 580 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Монгол Улсын Их Хурлаас 253 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөвт өртөгтэй 59 арга хэмжээг 2024 онд Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэхээр баталсан. Үүний нэг нь энэхүү автозамын бүтээн байгуулалтын ажил юм. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн Баян-Өлгий аймагт Цэнгэл-Улаанхус-Сагсай-Өлгий чиглэлийн зам баригдсанаар аялал жуулчлал хөгжинө. Түүнийг дагаад сум орон нутаг, иргэдийн орлого нэмэгдэж амьдралын баталгаа сайжрах боломж бүрдэж байна хэмээн онцлов.

Баян-Өлгий аймгийн засаг дарга А.Камелият: Энэ замын ажил нь Баян-Өлгий аймаг төдийгүй  Монгол Улсын эдийн засагт нөлөөлөхүйц бүтээн байгуулалт юм. Энэ зам баригдсанаар Даянгийн боомт, мөн Сыргаль, Хотон, Хурган нуурын чиглэлд гадаад, дотоодын жуулчид саадгүй зорчдог болох юм хэмээлээ.  

Мөн өдөр “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 22.79 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Өлгий сумыг тойрон гарах 18.82 км зам, 201.08 метр урт бетон гүүрийн ажил дуусч, ашиглалтад хүлээн авлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 10 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 11 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 11 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 14 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 14 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 14 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 18 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 18 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 18 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 18 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа 18 цагийн өмнө
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ 18 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг.... 18 цагийн өмнө
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч 19 цагийн өмнө
Улаанбаатарт 11 хэм дулаан байна 20 цагийн өмнө
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18