Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн жил бүрийн эхний улиралд багтаан Хууль зүйн байнгын хороонд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүргүүлэхээр заасан. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Я.Цэлмэн энэ дагуу 2023 оны үйл ажиллагааныхаа тайланг Хууль зүйн байнгын хорооны даргад хүлээлгэн өгч, анхаарал татаж байгаа болон тулгамдсан асуудлууд, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар санал солилцлоо.

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх 2023 оны үйл ажиллагааны тайланг Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулж, холбогдох санал, дүгнэлтийн хамт нэгдсэн хуралдаанд танилцуулах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 10 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 11 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 11 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 14 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 14 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 14 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 18 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 18 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 18 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 18 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа 18 цагийн өмнө
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ 18 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг.... 18 цагийн өмнө
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч 19 цагийн өмнө
Улаанбаатарт 11 хэм дулаан байна 19 цагийн өмнө
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18