“Цахим хөгжлийн өдөрлөг” Говь-Алтай аймагт эхэллээ


“Цахимд хэвшье” уриан дор үндэсний хэмжээнд  өрнүүлж буй  “Цахим хөгжлийн өдөрлөг”  Говь-Алтай аймагт эхэллээ.   Орон нутаг дахь цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилготой   энэхүү  Ажлын хэсгийн ахлагчаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ажиллаж байгаа бөгөөд  бүсчилсэн хөгжлийн хүрээнд  тус яамнаас хэрэгжүүлж буй бодлого, зорилт, арга хэмжээг танилцуулж байгаа юм.  Энэхүү өдөрлөгийн хүрээнд аймаг орон нутаг дахь  цахим  шилжилт ямар түвшинд байгааг үнэлж дүгнэхийн зэрэгцээ зарим мэдээллийг өгч, холбогдох албаныхан зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж буйгаараа давуу талтай. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, мэдээллийн технологийн программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах зорилготой.  Нөгөө талаас төрийн үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, цахим үндэстэн болох арга хэмжээг эрчимжүүлэхийн зэрэгцээ иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, цахимаар үзүүлэх төрийн үйлчилгээний тоо, хүртээмж, иргэдийн цахим гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлж, хэвшүүлэхэд уг өдөрлөгийн ач холбогдол оршиж буй.  Бүсчилсэн хөгжлийн хүрээнд  өнгөрсөн хугацаанд говийн болон хангайн бүсэд энэхүү өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд  цаашид   зүүн, хойд, төвийн бүсэд үргэлжилнэ.  Баруун бүсийн  өдөрлөг  Говь-Алтай аймгаар  ийнхүү эхэлж байгаа бөгөөд энэ сарын 12-нд Увс аймгаар өндөрлөнө.  “Цахим хөгжлийн өдөрлөг”-т  аймгийн ЗДТГ, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд, сумдын ЗДТГ-ын дарга нар хамрагдаж байна.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 10 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 11 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 11 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 14 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 14 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 14 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 18 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 18 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 18 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 18 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа 18 цагийн өмнө
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ 18 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг.... 18 цагийн өмнө
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч 19 цагийн өмнө
Улаанбаатарт 11 хэм дулаан байна 20 цагийн өмнө
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18