“Цахимд хэвшье” өдөрлөг төр, хувийн хэвшлийн түншлэлийн тод жишээ болж байна


Цахим шилжилтийг эрчимжүүлэх үүрэг бүхий  Ажлын хэсгээс үндэсний хэмжээнд өрнүүлж буй “Цахим шилжилтийн өдөрлөг” Говь-Алтай аймагт  үргэлжилж байна. ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх үүднээс бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа  юм. Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, төрийн цахим үйлчилгээний  чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд өргөн бүрэлдэхүүнтэй баг аймгуудад ажиллаж байна. Тодруулбал, “Цахимд хэвшье” арга хэмжээнд  “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гишүүн 23 байгууллагын 30 гаруй төлөөлөл болон   ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллагын холбогдох албаныхан оролцож байна.  Тэдний хувьд төрийн байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд төрийн үүлэн тооцооллын дэд бүтэц /mCloud/, цахим орчны зохицуулалтын талаар,  төрийн албан хаагчдад зориулсан docx, erp, sudalgaa.gov.mn, ekids систем, орон нутгийн төрийн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчилж төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох төслийн танилцуулга зэргийг хийж байна. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагч болон  МСҮТ-ийн суралцагч, оюутнуудад сургалт, мэдээлэл “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал, Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой зохицуулалтын талаарх мэдээллийг  ХХЗХ-ны мэргэжилтэн , “Мөрөөдөлдөө хүрэх алхам” сэдэвт сургалтыг “Момэйд виртуал туслахын агентлаг”-аас сургалт явуулж байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 10 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 11 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 12 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 14 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 14 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 15 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 18 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 18 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 18 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 19 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа 19 цагийн өмнө
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ 19 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг.... 19 цагийн өмнө
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч 19 цагийн өмнө
Улаанбаатарт 11 хэм дулаан байна 20 цагийн өмнө
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18