Шар усанд автсан 12 айлыг нүүлгэн шилжүүллээ


Цаг агаар дулаарсантай холбоотойгоор шар усны үерийн дуудлага, мэдээлэл нэмэгдэж буй. Өнгөрсөн хугацаанд шар усанд автсан нийт 102 удаагийн дуудлага, мэдээллийн дагуу найман байгууллагын давхардсан тоогоор 490 алба хаагч, 132 автомашин механизм, 36 мотопомптой ажиллаж 9406 тонн ус соруулан, 5604 метр суваг татлаа. Мөн гурван гүүрний сувагчлал гаргаж, 155 тонн мөс, 3 тонн лаг шавар зөөвөрлөн, 35 метр ус зайлуулах шугам хоолой онгойлгож, 3570 метр шороон далан босгосон. Энэ хүрээнд 310 айл, таван аж ахуйн нэгжийн аюулгүй байдлыг хангаж, 12 айл өрхийг нүүлгэн шилжүүлэв.

Дөрөвдүгээр сарын 2-ны байдлаар шар усны долоон дуудлага, мэдээлэл ирж, холбогдох байгууллагууд газар дээр нь ажиллалаа. Тодруулбал,

  • Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 3-р хэсэгт айлын хашаа усанд автсан дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллан 7 тонн ус,
  • Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын нүхэн гарцад дүүргийн Онцгой байдлын хэлтэс, тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн алба хаагчид ажиллан 800 тонн ус,
  • Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа орчимд айлуудад шар ус орсон дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллан, 37 тонн ус,
  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар байрны урд хэсэгт шар ус тогтож, иргэд зорчиход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллан 22 тонн ус,
  • Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, “Хилчин” хотхоны хойно айлын хашаанаас тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 4 тонн ус,
  • Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замын 71 дүгээр байрны урд ГУББГ-аас албан хаагчид 36 тонн ус тус тус соруулсан.

Мөн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны арын гудамжинд далан хальж, айлын хашаанд ус орсон гэх дуудлага, мэдээллийн дагуу ГУББГ-аас үзлэг шалгалт хийж, зөвлөгөө өгөв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 10 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 11 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 11 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 14 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 14 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 14 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 17 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 17 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 17 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 18 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа 18 цагийн өмнө
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ 18 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг.... 18 цагийн өмнө
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч 18 цагийн өмнө
Улаанбаатарт 11 хэм дулаан байна 19 цагийн өмнө
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18