Ж.Эрхэмбаатар: “Цахим хөгжлийн өдөрлөг” орон нутаг дахь цахимжилтыг дэмжих, эрчимжүүлэх үндсэн зорилготой


Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, төрийн цахим үйлчилгээний  чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд өрнүүлж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” Ховд аймагт эхэллээ. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх үүднээс энэхүү өдөрлөгийг  бүсчилсэн байдлаар зохион байгуулж  буй.

ЦХХХ-ны сайдын баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, “Цахим үндэстэн” болох уриалгыг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий Ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байгаа юм. Тэрбээр Ховд хотод болж буй өдөрлөгийн үеэр  “Энэ аяны хүрээнд бид орон нутаг дахь цахимжилтыг дэмжих, эрчимжүүлэх үндсэн зорилготой. Ингэхдээ  цахимжилтыг иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэхэд  тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ төрийн албан хаагчид болон иргэдэд цахим хэрэглээний ур чадвар олгох, хэрэглэж буй  мэдээ мэдээллийн системийн ашиглалтыг  сайжруулах зорилготой. 


2023 онд буюу жилийн өмнө ЦХХХ-ны сайд Н.Учралын тушаалаар “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг баталсан. Энэ хүрээнд  аймаг орон нутаг хэрхэн цахимжих вэ, ямар системтэй байх ёстой юм. Эргээд ямар шалгуураар цахимжилтын  үр дүнг дүгнэх ёстой вэ, ямар тохиолдолд цахимжлаа гэж үзэх вэ гэх зэргийг нарийвчлан тусгаж өгсөн. Үүний зэрэгцээ  аймгуудын  цахим бэлэн байдлын үнэлгээг  хийсэн юм. Энэ үнэлгээг 21 аймгийн хэмжээнд  явуулахад  Ховд  аймаг  гуравдугаарт эрэмбэлэгдсэн. Цаашид энэ үзүүлэлтээ улам ахиулах,  цахимжилтад бүрэн шилжихийн тулд хийж, хэрэгжүүлэх  ажил багагүй  бий.  Тийм ч учраас бид  өргөн бүрэлдэхүүнтэйгээр, салбарын төдийгүй хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтраад орон нутагт ажиллаж байна. Төрийн үйлчилгээг цахимжуулна гэдэг нь тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн амьдралыг илүү хялбар болгоно  гэсэн үг” хэмээн тодотголоо.

М.Өнөр


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 9 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 11 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 11 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 13 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 13 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 14 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 17 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 17 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 17 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 18 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа 18 цагийн өмнө
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ 18 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг.... 18 цагийн өмнө
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч 18 цагийн өмнө
Улаанбаатарт 11 хэм дулаан байна 19 цагийн өмнө
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18