Нийтийн эзэмшлийн зам талбай дахь стандартын зөрчлийг арилгуулж байна


Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хаврын их цэвэрлэгээг зохион байгуулах, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд эвдэрсэн гэрлийн шон, тэмдэг тэмдэглэгээ, тоглоомын талбай, хайс хашлагыг засварлах зэргийг үүрэг болгосон. Хаврын их цэвэрлэгээ дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд үргэлжилж байгаа бөгөөд энэ хүрээнд УБЗАА-ны гэрээт 34 байгууллага 9000 ам метр талбайд цэвэрлэгээ үйлчилгээ хийсэн байна. Мөн Баянгол дүүргийн 34 хороо, 303 СӨХ, 2560 аж ахуйн нэгж, Баянзүрх дүүргийн 43 хороо, 350 СӨХ, 3210 аж ахуйн нэгж, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээг хийсэн бол Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас албан хаагчдаа уриалан, байгууллага, орчныхоо өнгө үзэмжийг сэргээн, угаалгатай их цэвэрлэгээг эхлүүлжээ.

Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Хууль тогтоомж, хотын стандартыг мөрдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/367 дугаар захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн зам талбай дахь эд зүйлсийн зөрчлийг арилгах ажлын хэсэг гаран ажиллаж байна. Тодруулбал, нийтийн эзэмшлийн талбайд техник хэрэгсэл, бетонон барилга байгууламж байгуулах, байрлуулах, хийц эдлэл худалдан борлуулах, хоёрдогч түүхий эд авах зэрэг стандартын зөрчлүүдийг арилгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх юм. Энэ хүрээнд авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний дагуу эзэмшил газраа зориулалтын бусаар ашиглаж, ажил, үйлчилгээ эрхэлж байгаа болон талбайн хэмжээг зохих зөвшөөрөлгүй дур мэдэн сунгасан зөрчилтэй иргэн, хуулийн этгээдийг 440 нэгж талбар, 134 зөөврийн байгууламжид давхардсан тоогоор 553 мэдэгдэл хүргүүлж, 75 зөрчлийг арилгасан байна.

Ил гарсан цахилгааны утсыг засаж, цэгцлэх, аюулгүй байдлыг хангахыг даалгасны хүрээнд 515 айл өрхийн цахилгааны ил гарсан утас, хэрэглэгчийн тоолуурын оруулгад үзлэг шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгалаа. Мөн 85 шонд таг хийж, явган хүний зам дагуу ил гарсан 311 метр кабелийг цэгцэлж булсан бөгөөд зөрчлийг арилгах ажил үргэлжилж байна.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө. Тодруулбал,

  • Захиалагчийн хяналт тавьж байгаа болон эрх шилжүүлсэн байгууллагууд хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, зураг төсөв, ажлын даалгаваргүй, байршил тодорхойгүй байгаа ажлуудыг яаралтай шийдвэрлэж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх;
  • Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, жуулчны үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, холбогдох дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Хүүхдийн тоглоомын талбайн стандартыг хангуулж, засварлах, шинэчлэх, Хотын стандартын хэрэгжилтийг сайтар хангаж, ажлаа эрчимжүүлэх;
  • Нийслэлийн хэмжээнд гарааш буулгаж байгаатай холбогдуулан чөлөөлсөн талбайд хийх тохижилтын зураг төслийг боловсруулах, бэлтгэл хангах зэргийг үүрэг болгосон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 10 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 11 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 11 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 14 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 14 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 14 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 18 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 18 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 18 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 18 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа 18 цагийн өмнө
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ 18 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг.... 18 цагийн өмнө
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч 19 цагийн өмнө
Улаанбаатарт 11 хэм дулаан байна 20 цагийн өмнө
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18