​ “Цахим шилжилтийн өдөрлөг” Баян-Өлгий аймагт эхэллээ


Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний  чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд өрнүүлж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” Баян-Өлгий аймагт эхэллээ. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх үүднээс энэхүү өдөрлөгийг  бүсчилсэн байдлаар зохион байгуулж  байна. ЦХХХ-ны сайдын баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, “Цахим үндэстэн” болох уриалгыг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий Ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байгаа юм. Тэрбээр Баян-Өлгий аймгийн Өлгий хотод болж буй өдөрлөгийг нээж үг хэллээ. Энэ үеэр тэрбээр “Энэ аяны хүрээнд бид орон нутаг дахь цахимжилтыг дэмжих, эрчимжүүлэх үндсэн зорилготой. Ингэхдээ  цахимжилтыг иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэхэд  тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ төрийн албан хаагчид болон иргэдэд цахим хэрэглээний ур чадвар олгох, хэрэглэж буй  мэдээ мэдээллийн системийн ашиглалтыг  сайжруулах зорилготой. 2023 онд буюу жилийн өмнө ЦХХХ-ны сайд Н.Учралын тушаалаар “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг баталсан. Энэ хүрээнд  аймаг орон нутаг хэрхэн цахимжих вэ, ямар системтэй байх ёстой юм. Эргээд ямар шалгуураар цахимжилтын  үр дүнг дүгнэх ёстой вэ, ямар тохиолдолд цахимжлаа гэж үзэх вэ гэх зэргийг нарийвчлан тусгаж өгсөн. Үүний зэрэгцээ  аймгуудын  цахим бэлэн байдлын үнэлгээг  хийсэн юм. Энэ үнэлгээг 21 аймгийн хэмжээнд  явуулахад  Баян-Өлгий  аймаг  17 дугаарт эрэмбэлэгдсэн. Цаашид энэ үзүүлэлтээ улам ахиулах,  цахимжилтад бүрэн шилжихийн тулд хийж, хэрэгжүүлэх  ажил багагүй  бий.  Тийм ч учраас бид  өргөн бүрэлдэхүүнтэйгээр, салбарын төдийгүй хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтраад орон нутагт ажиллаж байна. Төрийн үйлчилгээг цахимжуулна гэдэг нь тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн амьдралыг илүү хялбар болгоно  гэсэн үг” хэмээн тодотголоо.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр