Орон нутагт цахимжилтыг эрчимжүүлэхэд “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” голлох үүрэгтэй оролцож байна


ЦХХХЯ-наас үндэсний хэмжээнд өрнүүлж буй  “Цахим хөгжлийн өдөрлөг”  Баян-Өлгий  аймагт болж байна. “Цахимд хэвшье” уриатай энэхүү аяныг   21 аймагт үе шаттайгаар  зохион байгуулах  бөгөөд цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд өрнүүлж байгаа юм.  Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх үүднээс энэхүү өдөрлөгийг  бүсчилсэн байдлаар зохион байгуулж  байгаа  бөгөөд Ажлын хэсгийн ахлагчаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ажиллаж байна. Өлгий хотод буй уг өдөрлөгийг  аймгийн Засаг дарга А.Камелият нээж үг хэлсэн бол  ЦХХХ-ны сайд Ж.Эрхэмбаатарын хувьд орон нутагт болж буй  өдөрлөгт салбар яамнаас хэрэгжүүлж буй бодлого, зорилт, арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээллийг өгч байна.

 “Цахимд хэвшье” өдөрлөгт  программ хангамж үйлдвэрлэгчдийн  болон хувийн хэвшлийн төлөөллөөс гадна “И монголиа”, “Дата” төвийн мэргэжилтнүүдээс бүрдсэн мэргэжлийн баг ажиллаж байна. Өдөрлөгийн хүрээнд  “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, мэдээллийн технологийн программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах   зэрэг олон талт арга хэмжээ болж байна. Тухайлбал,  “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо”-ны 23 гишүүн байгууллага олон талт үйлчилгээг орон нутгийн иргэдэд хүргэж байна. Энэ хүрээнд:

Speed date: Төрийн үйлчилгээг цахимжуулах шийдэл бүхий компаниуд төрийн байгууллагын  удирдлагуудтай нүүр тулсан, ганцаарчилсан уулзалтыг хийж бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан, борлуулалтын  холбоо харилцаа үүсгэж байгаа юм.

 B2B workshop:  Орон нутгийн бизнес эрхлэгчдийн дунд хамтын ажиллагаа зохион байгуулж, цахим шилжилтийг эхлүүлэх талаар сургалт болон тэдэнд тохирсон шийдлүүдийг газар дээр нь нэвтрүүлж, гэрээ байгуулан ажиллаж байна.

Мэргэжил сонголт: Ахлах ангийн болон коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдад мэдээллийн технологийн мэргэжлийн онцлог сэдвээр илтгэл танилцуулж, ирээдүй болсон хүүхэд залуучууддаа хөрөнгө оруулалт хийж байна.

 ICT expo: Төрийн албан хаагч, иргэд, сурагчид оюутан залуусыг технологийн ертөнцөөр аялуулж, шинэ соргог мэдээ мэдээллийг өгч байна.   Мөн “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Тамир “Мэдээллийн технологийн мэргэжлийн онцлог” сэдвээр сургалт хийж,  зөвлөгөө мэдээлэл өгч байна.  

ЦХХХЯ-ны харьяа болон  салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төрийн болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагын идэвх санаачилга, оролцоотойгоор хамтран зохион байгуулж буй энэхүү өдөрлөгт “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо”  ийнхүү голлох үүрэгтэй оролцож байна. Тэдний хувьд салбар яамныхантайгаа хамтран цахимжилтыг эрчимжүүлэхэд онцгой ач холбогдол өгч, өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн  сайн жишиг болж байгаа юм. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 7 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 8 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 9 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 9 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 11 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 11 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 11 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 15 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 15 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 15 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 15 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа 15 цагийн өмнө
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ 16 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг.... 16 цагийн өмнө
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч 16 цагийн өмнө
Улаанбаатарт 11 хэм дулаан байна 17 цагийн өмнө
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18