УИХ-ын дарга Г.Занданшатарт Төрийн албаны зөвлөл тайлангаа танилцууллаа


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Төрийн албаны зөвлөл 2023 оны тайлан, төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн тайлангаа танилцуулаа. Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, 2023 оны нэгдсэн тоон мэдээллээр 4239 байгууллага, 226496 албан хаагч бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрийн албан хаагчийн тоо 1291 буюу 0.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Төрийн албан хаагчийн тоо нь Монгол Улсын нийт хүн амын 6.67 хувь, нийт ажиллах хүчний 18.2 хувийг эзэлж байна. Төрийн албан хаагчийн 67.7 хувь буюу 144183 нь эмэгтэй, 36.3 хувь буюу 82313 нь эрэгтэй байна. Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний өөрчлөлтийг албан тушаалын ангиллаар авч үзвэл, төрийн улс төрийн албан тушаалын албан хаагч 3.6 хувиар, төрийн тусгай албан тушаалын албан хаагч 1.0 хувиар, төрийн үйлчилгээний албан тушаалын албан хаагч 0.7 хувиар тус тус өссөн байна. Харин төрийн захиргааны албан тушаалын албан хаагч 1.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Төрийн албаны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, төрийн бүтээмжийн сэргэлтийг дэмжих зорилгоор төрийн албаны шалгалтын 5 журмыг нэгтгэн “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам” болгон шинэчлэн баталж, мөрдөн хэрэгжүүлж байна.


Төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх шалгалтыг 2023 онд 4 удаа зохион байгуулж, 16085 иргэн бүртгэгдсэнээс 12683 буюу 78.8 хувь нь шалгалтад оролцож, 5212 иргэн буюу 41.1 хувь нь тэнцэн, төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн. Зөвлөлөөс хуваарьт болон захиалгат ерөнхий шалгалтыг анх удаа зохион байгуулж, хөнгөрүүлсэн босго оноогоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дүгнэж шалгалт өгөх нөхцөл боломжоор хангасан онцлогтой ажил болсон.


Шалгалтад хөгжлийн бэрхшээлтэй 33 иргэн бүртгэгдсэнээс 26 буюу 78.7 хувь нь шалгалтад оролцож нийт 14 иргэн тэнцэж төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн.  Төрийн албаны ерөнхий шалгалтын нөөцийн ашиглалт 38.3 хувь буюу 6997 иргэн төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон байна гээд төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа, тоо цахимжилт, сургалт, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалт, маргааныг хянан шийдвэрлэсэн талаар, ёс зүйн хэм хэмжээг сахиулах үүргийн хэрэгжилтийн талаар танилцууллаа. Тухайлбал, зөрчилтэй томилгооны шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтан хяналт шалгалтын явцад 185 албан хаагчид холбогдох зөрчлийг арилган, шийдвэрийг зөвлөлд ирүүлжээ.  Мөн энэ оны эхний хагас жилийн байдлаар 389 төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргаснаас төрийн захиргааны албан тушаалтан 159, төрийн үйлчилгээний албан тушаалтан 230 байна. Ёс зүйн зөрчлийн тоог өмнөх онтой харьцуулахад 26-аар буурсан үзүүлэлттэй байгаа ажээ. Мөн тэрбээр, Төрийн албаны тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3 дэх хэсэгт заасан хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа илэрхийллээ.


УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгч, Улсын Их хурал, Засгийн газрын төвшинд хууль эрх зүйн орчныг сайжруулах тодорхой саналуудаа албан бичгээр илэрхийлэх, Төрийн албаны хуулийн шинэчлэлийн хэрэгжилтийг хангах,  төрийн албаны ёс зүй сахилга, хариуцлагыг сайжруулахад анхаарч ажиллахыг санууллаа. Төрийн албаны зөвлөлийн тайланг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх юм. Тайланг танилцуулах уулзалтад УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 8 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 9 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 9 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 12 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 12 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 12 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 16 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 16 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 16 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 16 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа 16 цагийн өмнө
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ 16 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг.... 16 цагийн өмнө
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч 17 цагийн өмнө
Улаанбаатарт 11 хэм дулаан байна 18 цагийн өмнө
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18