Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөр хэрэгжсэнээр чинээлэг малчин бий болно



Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр: 

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, холбогдох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Сүүлийн жилүүдэд  бэлчээрийн мал аж ахуй ган гачиг, цас зуднаас болж хүнд байдалд орох болсон. Цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр ган зуд 2-3 жилийн давтамжтай нүүрлэх болсноор мал аж ахуйд бэрхшээл үүсгэж байна. Тийм учраас Засгийн газраас боловсруулсан төсөл нь малчид амьжиргаагаа дээшлүүлэх, тогтвортой орлогын эх үүсвэртэй болох, малын чанараа дээшлүүлж, тооноос илүү чанартай малтай болгох үндсэн зорилготой. Малчид өндөр хүүтэй зээл авч амьжиргаагаа залгуулах, олон тооны малтай байж амьдралаа залгуулах шаардлага үүсч байгаа.  УИХ-аар энэхүү төсөл батлагдсаны дараа  Засгийн газраас  тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Засгийн газраас мал аж ахуй, газар тариалангийн салбарт гурван зүйлд анхаарал хандуулж , ажиллаж байна. Цас зуданд нэрвэгдсэн малчдын зээл төлөлтийг нэг жилийн хугацаатай хойшлуулах шийдвэр гаргасан.  Хуримтлагдсан зээлийн хүүгийн төлбөрийн асуудал хөндөгдөж байгаа. Малчид хуримтлагдсан зээлийн хүүгийнхээ 25 хувийг төлнө, үлдсэн  зөрүүг нь ирэх оны төсөвт тусгах замаар шийдвэрлэхээр тогтоол хэрэгжиж эхэлж байна.

Хоёр дахь нь цас зуданд малынхаа 70-аас дээшийг алдсан малчдын хувьд цаашдаа яаж амьдрах вэ гэдэг асуудал яригддаг. Малгүй болсон иргэдээд  5-8 сая төгрөгийн урт хугацаатай, хүүгүй зээл олгож, малжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. 

Гурав дахь нь, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой хууль батлагдсанаар  “Шинэ хоршоо” хөтөлбөр хэрэгжүүлнэ. 

Малчид амьжиргаа гаа дээшлүүлэх,  малынхаа чанар, үржил угсааг сайжруулах бодлого хэрэгжүүлнэ. Малчид маань малынхаа нэмүү өртгийг шингээж авч чадахгүй байгааг засна.   Хамаг ашиг нь ченжийн гараар дамжиж, тээвэр ложистикийн түвшинд  шингээд байгааг залруулна. 

Малчин нэг жил хагас орчмын хугацаанд тэжээсэн үхрээ 1 сая төгрөгөөр борлуулж байхад Улаанбаатар хотод үхрийн мах нэг кг-ыг нь 20 мянган төгрөгөөр зарахад үхэр нь  4-5 сая төгрөг болдог. “Шинэ хоршоо” хөтөлбөр хэрэгжсэнээр малынх нь ашиг шимийн 40-50 хувь нь малчдад очно.  “Шинэ хоршоо” хөтөлбөр хэрэгжсэнээр чинээлэг малчин бий болно.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг гарч, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам,  Эдийн засгийн хөгжлийн яам, Банкны холбоо, Даатгалын холбооноос төлөөлөл орж, хуулийн төслийг боловсруулахад орж ажиллалаа.

Хуулийн төсөлд нэгдүгээрт, Зээлийн батлан даалтын сан нь малчны зээлийн 80 хувиар батлан даана. . Нэг малчин өрх Зээлийн батлан даалтын сангийн шаардлага хангаснаар 50 хүртэл сая төгрөгийн зээл авах боломжтой болно. Зээлийн барьцаа байхгүй малчин 20 хүртэл сая төгрөгийн зээл авах боломжтой болно.

200 толгой малтай малчин өнөөдөр арилжааны банкнаас 2 хүртэл сая төгрөгийн хэрэглээний зээл авах боломжтой. Тэгвэл  энэ хууль батлагдсанаар  200 толгой малтай малчин өрх 30 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломж бүрдэж байна.

Энэ нь "Шинэ хоршоо" хөтөлбөрийн хүрээнд хоршооны гишүүн болсноор зээл авах боломжтой. Ингэснээр баг сумынхаа төвшинд малын түүхий эдийг боловсруулдаг цех үйлдвэртэй болох нөхцөл бүрдэнэ. Ямааны ноолуур малчдын орлогынх нь эх үүсвэр болдог гол бүтээгдэхүүн. Ноолуур нэг кг нь 150 мянган төгрөгт хүрлээ гэхэд хоршооны системд шилжсэнээр чанартай ноолуурыг 80, 100 ам.долларт хүргэх боломжтой гэж үзэж байна. Олон улсын жишээ олныг судаллаа.

Шинэ Зеланд улс нь 2000-2020 он хүртэл 20 жилийн хугацаанд хөдөө аж ахуйн салбараа либеральчлах хүрээнд тодорхой хөтөлбөр хэрэгжүүлсэн. Нэг малаас ДНБ-нд эзэлж байгаа орлого 59 ам.долларт хүрдэг байсан бол 20 жилийн дараа нэг малаас ДНБ-нд үзүүлэх нөлөөлөл нь 350 ам.долларт хүрсэн.   Тус улс 59 сая толгой малтай байсан бол 35 сая толгой малтай болсон.  Хагас эрчимжсэн мал аж ахуй нь тооноос чанарт шилжсэнээр малаас авдаг ашиг шим нь бодитой сайжирсан.

Монгол Улсын ДНБ -ийн 10 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбараас бүрдэж байна. Хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр мал аж ахуйн салбараас ДНБ-д эзлэх хувь 30 хувьд хүрнэ хэмээн мэдээлэв. 

Н.Нягт


0
angry
1
care
0
haha
4
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр