​ “Цахим хөгжлийн өдөрлөг” Завхан аймагт болж байна


ЦХХХЯ-наас санаачлан  үндэсний хэмжээнд  өрнүүлж буй “Цахим хөгжлийн өдөрлөг”  Завхан аймагт  эхэллээ. Цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилготойгоор ЦХХХ-ны сайдын тушаалаар Ажлын хэсгийг  байгуулсан  бөгөөд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байна. Түүний хувьд Улиастай хотод болж буй “Цахимд хэвшье” арга хэмжээний хүрээнд ЦХХХЯ-наас  хэрэгжүүлж буй бодлого, зорилт, арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээллийг өгсөн бол  Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын  дарга Т.Рэнчинванжал  орон нутгийнхаа цахимжилтын талаарх мэдээллийг өгч, өдөрлөгийг нээсэн юм.  Энэхүү өдөрлөгийн хүрээнд  “Цахим үндэстэн” болох уриалга  орон нутагт хэрхэн хэрэгжиж байгааг газар дээр нь ажиллан, үнэлж дүгнэхийн зэрэгцээ салбарын яам, холбогдох мэргэжилтнүүдийн  зүгээс мэргэжил арга зүйн болон бодлогын дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой. Ингэснээр  цахимд хэвшихэд тулгарч буй асуудлыг засаж залруулах, улмаар иргэдийн хэрэглээнд хэвшүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй болгохыг зорьж байгааг албаныхан онцолж байгаа юм.   “Цахимд хэвшье” уриатайгаар 21 аймагт   өрнүүлж буй өдөрлөгт  Завхан аймгийн  удирдлагууд болон төрийн албан хаагчид, ЕБС-ийн багш, сурагчдад зориулсан сургалтыг зохион байгуулсан бөгөөд  хувиараа бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, олон нийтэд зориулан “Мэдээллийн технологийн үндэсний программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гишүүн 20 гаруй байгууллагын төлөөллийн зүгээс өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулахаас гадна мэргэжлийн багийн зөвлөх  үйлчилгээг нэгэн зэрэг  хүргэж ажиллалаа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 6 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 7 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 7 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 10 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 10 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 10 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 14 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 14 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 14 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 14 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа 14 цагийн өмнө
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ 14 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг.... 14 цагийн өмнө
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч 15 цагийн өмнө
Улаанбаатарт 11 хэм дулаан байна 16 цагийн өмнө
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18