Б.Баасандэмбэрэл: Орон сууцтай холбоотой бүх үйлчилгээг нэгтгэсэн аппликейшн нэвтрүүлнэ


Монгол Улсад орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсэж  хөгжөөд 93 жил болжээ. Зах зээлийн эдийн засагт шилжихэд нийтийн аж ахуйн салбар тэр дундаа орон сууцны салбар хямралд орж дундын өмчлөлийн эд хөрөнгө эзэнгүйдэж, эвдэрхий хаалга, хагархай цонх, харанхуй орцтой байсан өдрүүд  түүх болон үлджээ. Тэр хүнд үед төрийн ажлыг үүрэлцэж, цаг үеийн нөхцөл шаардлагаар хувийн орон сууцны конторууд байгуулагдаж эхэлсэн. Оршин суугч иргэд  дулаан гэртээ, халуун, хүйтэн устай байж ариутгах татуурга болсон бохир усыг тогтмол татан зайлуулж, аваар осол тасалдал гаргахгүйн тулд хэнд ч анзаарагдахгүй боловч бүхэл бүтэн мэргэжлийн анги далд үйл ажиллагаа явуулж байдгийг тэр бүр хүмүүс ойлгодоггүй. Орон сууц, нийтийн аж ахуйн газрын ажилтнууд  Улаанбаатар хотын иргэдийн ая тухтай амьдралын төлөө цаг наргүй үүрийн таван жингээр гарч, үдшийн бүрий болтол халуунд халж,  хүйтэнд хөрч хүнд нөхцөлд ажилладаг. Хэрэглэгчдийнхээ тав тухтай амьдралын баталгааг хангахын тулд 24 цагаар тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг “Оч гялс өргөө” ОСАК-ыг барилгын салбарын тэргүүлэгчээр нэрлэж, үйл ажиллагааны талаар ерөнхий менежер Б.Баасандэмбэрэлтэй ярилцлаа. “Оч гялс өргөө” Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүсийн хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог юм.

-Танайх шинэ суурьшлын бүс Нүхтэд үйл ажиллагаа явуулдгаараа онцлогтой. ОСНАА-н чиглэлээр хэд дэх жилдээ үйл ажиллагаа явуулж  байна вэ. Өргөн хүрээг хамардаг уу. Нийт хэчнээн айл өрхөд үйлчилдэг вэ?

-Орон сууц, нийтийн аж ахуйн чиглэлээр 10 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Нийт 3000 гаруй айл өрх, 150 аж ахуйн нэгжийг хамран үйлчилдэг.

-Ханган нийлүүлэгч байгууллагуудтай өр төлбөрийн үлдэгдэлгүй байх, харилцагч, хэрэглэгчдээ сэтгэл хангалуун байлгах нь та бүхний ажлын үнэлгээнд нөлөөлдөг үү. ОСНАА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувьд хамгийн сайн шилдэг гэдгээ ямар үзүүлэлтээр батлан харуулдаг вэ?

-Хэрэглэгчдээ гомдолгүй байлгаж, зуны урин цагт урсгал засвар, төлөвлөгөөт ажлуудаа хуваарийн дагуу гүйцэтгэж халаалтын улирлыг гэмтэл, осолгүй давдаг. Тооцоолоогүй осол, гэмтэл гарсан тохиолдолд хугацаа алдалгүй засахыг чухалчилдаг. Эрчим хүчний хомсдолтой цаг үед цахилгааны хэмнэлттэй амьдрахыг хэрэглэгчдэдээ сурталчилж байна. Дэлхий нийтээрээ жил бүрийн гуравдугаар сарын 22-нд Усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрөөр бид цахим хуудсаараа дамжуулан хэрэглэгчдэдээ мэдээлэл түгээлээ.  Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм. Орон сууц, нийтийн аж ахуйн салбар байгууллагуудын ажил мэргэжлийн онцлог, амжилт бүтээл, ур чадварыг олон нийтэд сурталчлах, харилцан туршлага солилцох, мэргэжил нэгт байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, хөгжүүлэх, хамт олны найрсаг уур амьсгалыг бүрдүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, салбарт ажиллаж буй ажилтан албан хаагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлэхийг чухалчилдаг.

-Хэрэглэгчдийн цаг завыг хэмнэсэн орчин үеийн үйлчилгээнүүдийг нэвтрүүлсэн үү?

-Манай компани хэрэглэгчдийнхээ цаг завыг хэмнэж, орчин үеийн технологитой хөл нийлүүлэн алхахыг зорьдог. Гомдол, хүсэлтийг цахимаар хүлээн авч барагдуулдаг. Бид  ухаалаг утсанд татах боломжтой орон сууцны цогц аппликейшнийг захиалгаар хийлгэж байна. Удахгүй ашиглалтад оруулах  аппликейшнд контор, СӨХ-ны төлбөр төлөх зэрэг орон сууцтай холбоотой бүх үйлчилгээг нэгтгэн оруулснаар хэрэглэгчдийн цаг завыг хэмнэх юм. Мөн шаардлагатай мэдээллийг харилцагчдадаа цаг алдалгүй хүргэж ажилладаг.

-Үл хөдлөх хөрөнгө бол үнэт өв. Барилгын компаниуд хамтран ажиллах ОСАК-ыг сонгохдоо юун дээр анхаарвал зохилтой вэ?

-Орон сууц нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани нь салбартаа танигдсан, мэргэшсэн боловсон хүчин, хүний нөөцтэй байх, техник технологи, машин механизм сайтай эсэхийг харгалзан үзэх хэрэгтэй. Хамгийн гол нь хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг эрхэмлэдэг компанийг сонговол зохилтой. Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хувийн болон дундын өмчлөлийн шугам сүлжээ, тоноглолд гарсан аваар саатал, гэмтлийг дуудлагын дагуу өөрсдийн хүн хүч, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хамтаар очиж засварлан, шугам сүлжээ, тоног хэрэгслийн ажиллагааны хэвийн найдвартай байдлыг  ОСАК ханган  ажилладаг.

-Танай салбарын нэг бэрхшээлтэй тал иргэдийн гомдол шүүмжлэл байдаг. Оршин суугчдаас ихэвчлэн ямар төрлийн гомдол ирдэг вэ?

-Хэрэглэгчид орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний тухай мэдээлэлгүй, ойлголтын зөрүүгээс үүссэн байдаг. Иргэд, ААН, байгууллагаас  байрны халаалтын доголдол, халуун, хүйтэн ус  тасрах, ус алдах, цахилгаан тасрах, бохир халих, өрхийн хүн ам илүү бодогдсон болон бусад санал гомдол ирүүлдэг. Бид  тухай бүрд нь барагдуулж, шийдвэрлэн ажиллаж  байна.

-Тэгвэл төрийн ажлыг үүрэлцэж буй ОСАК-ын үндсэн зорилго, үүргээс товч танилцуулна уу?

-Нийтийн аж ахуйн салбар нь хүний үндсэн эрх болох баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийг хангадаг. ОСАК-ын үндсэн зорилго бол хэрэглэгчдийг 24 цагийн турш найдвартай халаалт, хэрэгцээний халуун, хүйтэн цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах үйлчилгээ үзүүлэх. Мөн Ус сувгийн удирдах газар, Дулааны сүлжээ зэрэг газартай хамтарч том системээр үйл ажиллагаа явуулдаг. Манай “Оч гялс өргөө” ОСАК хэрэглэгчдэдээ хүрч ажиллахыг зорьдог.  Энэ нь бидний давуу тал юм.

-Салбарын тулгамдсан сэдэв гэвэл тоймгүй биз. Түүнээс нийтлэг ямар асуудалтай тулгардаг вэ?

-Ухаалаг утас, цахим төхөөрөмжийн төлбөрөө хойшлуулдаг, төлдөггүй хүн мэр сэр байдаг шиг ус, дулаан ашигласан  төлбөрөө цаг тухайд нь тушаадаггүй. Уг нь төлөх ёстойгоо мэддэг. Гэхдээ шууд хязгаарладаггүй учраас  төлж хэвшээгүй. Энэ бол ганц манай биш салбарын бүх компанид тулгамддаг нийтлэг асуудал.


Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №014/24593/


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр