Өнөөдрийг бодсон хүн аргал түүж, ирээдүйд санаа тавьсан нь хүн ардад тус хүргэнэ


Хүний хөгжлийн хамгийн чухал бөгөөд түгээмэл асуудлын талаар бага наснаасаа эхлэн тодорхой төсөөлөлтэй байх нь зөв учир зарим нийтлэг зүйлийг энд хөндлөө.

Хүн саруул ухаан, эрүүл чийрэг бие бялдар, өөдрөг сэтгэл, урт насалж удаан жаргах гэсэн нийтлэг хүсэл эрмэлзэлтэй байдаг. Хүний хөгжил нь байгаль, нийгмийн хүчин зүйлээс гадна хүмүүсийн өөрийнх нь аж байдлаас шалтгаалдаг. Бие ба оюуны эрүүл чийрэг цогц хөгжлийн идэвхтэй бөгөөд бүтээлч бас эрчтэй үйл явцаар хүний хөгжил бий болдог. Орчны эрүүл ус агаар, бие организмын шаардлагад тохирсон хоол хүнс, бие организмын идэвхтэй хөдөлгөөн, зөв амарч, нойрсох, оюун санаа тайван, сэтгэхүйн хэрэглээг зөв хангаж, дотоод ухамсраа тайван жолоодоход анхаарах нь онц чухал юм.

Хүний хөгжил нь нийгмийн соёл, заншил, ёс суртахууны хөгжил болон бие хүний түүнд зохицон хөгжих чадварын нэгдэл юм. Тиймээс хүний хөгжил бол эрүүл ахуйн соёл, эрдэм мэдлэг, зан чанар ёс суртахууны хөгжил, урлаг спортын зэрэг тал бүрийн мэдлэг, авьяас чадварын нэгдэл гэж ойлгож болно.

Нэгдүгээр баялаг - эрүүл мэнд,

Хоёрдугаар баялаг - эрх чөлөө,

Гуравдугаар баялаг - хэлний баялаг,

Дөрөвүгээр баялаг - хүн чанар, 

Тавдугаар баялаг - гэр бүл,

Зургадугаар баялаг - үр хүүхэд,

Долдугаар баялаг - амьдрах эд юмс билээ.

Эдгээрийг товчоор авч үзвэл:

Хамгийн түрүүнд эрүүл мэнд гэдгийн учир шалтгаан олон бий. Хүний бие өвчин эмгэгтэй бол сэтгэл нь үргэлж зовж, ажил нь ахиц муутай, эмзэг ааш зантай, амьдралд аз жаргалаар үргэлж дутаж явдаг. Эрүүл мэндээ эртлэн сахин хамгаалж явахад баримтлах хэдэн онцлог чухал зарчим бий. Энэ бол нэгдүгээрт бие махбодын идэвхтэй хөдөлгөөн юм.  Хоёрдугаарт тэжээллэг хоол ундаар ходоодныхоо ачааллыг хэтрүүлэхгүйгээр цаг байдлаа тохируулан зөв хооллож, бие эд эрхтэн, эсийн түвшинд тэжээл, энерги хүчийг зөв сэлбэж байх нь чухал. Нойр нь  тархи биеийн хүчээ сэлбэх маш чухал амралт гэдгийг мартаж болохгүй. Тархи бол үргэлж ажилладаг боловч хэсэгчлэн амарч, зарим хэсэг нь харуул манааны үүрэг гүйцэтгэдэг. Дөрөвдүгээрт эрүүл ус агаар, бие орчны эрүүл ахуйдаа байнга анхаарал хандуулах шаардлагатай. Энэ  талаар өөртөө боломжтой нөхцөлийг бий болгохын төлөө ажиллаж, орон байрны агаарыг сольж, түүхий ус хэрэглэхгүй байх ариун цэвэр сахих зэрэг олон зүйл байдгийг ямагт санаж яв. Тавдугаарт сэтгэл санаа тайван байх нь эрүүл мэндэд маш чухал нөлөөтэй. Элдэв зовлон, уйтгар гунигт автахгүй, хүнд сөрөг зүйл бодохгүй, амар тайван байхыг хичээ. Сэтгэлээ тайван байлгаж чадвал ядрал бага, өвчин эмгэгийн эдгэрэл ч хурдан, зөв ухаалаг сэтгэлгээтэй байх болно гэдгийг бод.

Хоёрдугаар баялаг - эрх чөлөө юм. Энэ баялаг хоёр талтай. Нэгдүгээр тал нь нийгэм ахуйн нөхцөлөөс шалтгаалдаг. Тухайн бие хүн сурч боловсрох, эрүүл чийрэг өсөж бойжих, хоол хүнс, хувцас, орон байр зэрэг хэрэгцээгээ бий болгоход хуульчлагдсан ба хуульчлагдаагүй материаллаг болон ёс зүйн нийгэм ахуйн эрх чөлөөтэй боломж бүрэлдсэн үү гэх асуудал. Хоёрдугаар тал нь хувь хүний өөрөөс нь шалтгаалдаг эрх чөлөө. Ард түмэн ба хувь хүмүүсийн эв нэгдлээр эрх чөлөө бий болдог. Нийгэм ахуйн эрх чөлөө нь байсаар байтал түүнийг хувь хүн өөртөө хэрхэн тусган авч чадаж байна вэ гэдэг асуудал байдаг.

Гуравдугаар баялаг - хэлний баялаг байдаг. Хэл бол хүний хөгжил ба хүн чанарыг нь бүх талаас нь тодорхойлж, амьдралд хөтөлж явдаг гол зэвсэг нь юм. Тиймээс төрөлх хэлний суурь баялаг болон бусад хэлний соёлтой баялаг мэдлэг чадвар маш чухал гэсэн үг билээ.

Дөрөвдүгээр баялаг-эрдэм мэдлэг, авьяас, хүч чадал, идэвх зүтгэл, зориг, тогтуун сайхан даруу зан чанар юм. Энэ нь мэдээж эрдэм мэдлэг ихтэй, сайн мэргэжилтэй, ажлын арга туршлага сайн, олон талын авьяастай, чадварлаг, энэ бүхнийг тогтоон агуулж, хадгалан арвижуулах агууламж сайтай буюу даруу зан чанар байхын хамт итгэлтэй, идэвх зүтгэлтэй байх нь нэн чухал баялаг мөн гэсэн үг.

Тавдугаар баялаг-гэр бүл билээ. Гэр бүл бол нийгмийн анхны нэгж байгууллага юм. Гэр бүлийн хүмүүс сайхан ааш зантай, боловсролтой, эв найртай байвал тэр гэр бүл аз жаргалтай, хөгжилтэй байна. Сайхан аав, ээжтэй, сайхан хань ижилтэй, сайхан үр хүүхдүүдтэй айл өрхийн хоол нь амттай, ажил амьдрал нь өөдрөг, аз жаргалтай байдаг.

Зургадугаар баялаг - үр хүүхэд юм. Үр хүүхэд бол хүмүүсийн өсөлт хөгжил ирээдүй нь, хүн зоны ургаж дэлбээлэх цэцэг нь, аз жаргал, бахархал нь байдаг. Хүүхэдтэй айл үргэлж аз жаргалтай, нээлттэй, баяр баясгалантай амьдран оршдог.

Долдугаар баялаг - амьдрал ахуйн эд баялаг юм. Тухайн нийгэм, байгаль орчноос хувь хүмүүс, тэр үеийн хөгжлийн түвшинд гэр бүл нь бүх талын хэрэгцээгээ зөв хангаж, аз жаргалтай амьдран оршиход шаардагдах эд баялгийн шударга, зөв хуваарилалт чухал баялаг болдог. Хөдөлмөрийн хэр хэмжээгээр, үр хүүхдийн өсөж үржихийг нь зөв дэмжсэн эд баялгийн хуваарилалт нь улс нийгмийн хөгжлийн түвшнээр шударга байх ёстой гэсэн үг.

Хүн өөртөө хайртай байх ёстой. Өөртөө хайртай хүн хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшил, идэвх зүтгэлтэй байдаг. Хүн эцэг, эх, ах дүү, найз нөхөд, төрсөн газар, эх орон, сурсан эрдэм, эзэмшсэн мэргэжил зэрэгт хандах хайр сэтгэлийн хэр хэмжээгээр нь түүний эв нэгдэл эрхэмлэдэг чанар ба хөгжил нь харагдана. Хүний хүн чанар бүрэлдэн хөгжих нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг бөгөөд түүний нэг нь амьдралдаа мөрдлөг болгон баримтлах, сэтгэлээс үл гаргам, ард түмний амьдралд шалгарч өвлөгдсөөр ирсэн алтан сургаалууд байдаг.

Хүмүүс эрдэм сайн сурч, эрчтэй хөгжихийн тулд дараах хэдэн чухал зүйлийг баримтлах нь зөв. Тухайлбал, хөгжихийн төлөө гүн бат ойлгож, бүтээлчээр хандахын тулд өөрийгөө сайн дайчлан үзэж харах, сонсох, бичих, дүгнэн цэгцлэх, ярих, туршиж харьцуулан үзэх, харилцан ярилцаж санал солилцож тунгаах, эргэж хянан сайжруулах зэрэг олон үйл ажиллагааг зэрэгцүүлэх буюу зохистой ээлж дараалан хийж гүйцэтгэх шаардлага гардаг.

Мөн хүний хүртэж мэдрэх чанар, чадвар нь хувь хүний сэтгэхүйн онцлог, түүний чиглэсэн зорилго, үзэл бодол, идэвх зүтгэл, итгэл үнэмшил, авьяас чадвар, сонирхол, сэтгэл хөдлөлөөс нь хамаарна.

Хүмүүс бие биедээ урмын үг хайрлаж явахыг сануулаад

“Урмын үг - ухааны тэжээл” гэсэн байдаг.

“Өнөөдрийг бодсон хүн аргал түүнэ.

Маргаашийг бодсон хүн тариа тарина.

Ирээдүйг бодсон хүн ард олонд тус хүргэнэ” гэдэг нь хүний хөгжлийн түвшнийг тодорхойлсон сургаал юм. Зөвхөн өнөөдрөө бодсон явцуу хүн ашигтай, ашиггүй зүйлийг сайн ялгаж чадахгүй утгагүй зүйл хөөцөлдөж будилж явдаг гэсэн үг. Харин маргаашийг бодсон хүн арай дээр, амьдрал ахуйд хэрэгтэй зүйлд санаа тавина. Ухаантай, эрдэмтэй, авьяаслаг, сайхан зантай сайн хөгжсөн хүн ирээдүйгээ илүү бодож, ард олонд илүү тустай үйлсийг бодож хийж , сайхан амьдарна гэсэн үг.

“Залуу үедээ - залуу насаа хүндэл.

Эрүүл байхдаа - эрүүл мэндээ бод.

Амьддаа - эцэг эх, нөхөд төдийгүй хүмүүсийг хүндэл.

Амьддаа - эд баялгийнхаа ач тусыг үз.

Өнгөрөөгүй байхад нь хугацааг хүндэл” гэдэг нь хугацааг алдахгүй зөв ашиглаж, залуу насаа үр ашигтай өнгөрөө, эрүүл байхдаа эрүүл мэндээ эртхэн бодож, эцэг эх ба бусдыг хүндэл, эд юмсын ач тусыг зөв хүртэж бай гэсэн сургаал.

“Эр хүнд зориг хэрэгтэй,

Эмэгтэй хүнд түшиг хэрэгтэй”  гэдэг нь эр хүний гол нэг шинж бол эр зориг, эмэгтэй хүн, эх хүнийг ямагт хүндэлж, түүнд үргэлж тусалж яв гэсэн сургаал. “Эрдэм авьяас, эр зоригтой чадварлаг залуус эх орон, ард түмний хөгжил, түшиг нь баяр бахархал,  улс эх орны эрдэнэ гэсэн эрдэмтэй, ухаантай нь эр зоригтой хөгжсөн хүнээс илүү эрдэнэ байхгүй гэсэн сургаал. Хүн хүүхэд, залуу үедээ хамгийн их эрч хүчтэй эрдэм сурч, хүмүүжих ёстой тул энэ үеийг бүү алдаасай гэж хүсье.

 Х.Хавалхаах

Эх сурвалж: Монголын үнэн сонин №014/24593/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр