Завхан аймгийн иргэдийн 47 хувь нь тоон гарын үсэгтэй болжээ


Цахим шилжилтийг эрчимжүүлэх үүрэг бүхий  Ажлын хэсгээс үндэсний хэмжээнд өрнүүлж буй “Цахим шилжилтийн өдөрлөг”   Завхан аймагт болж байна. ЦХХХЯ-ны сайдын тушаалаар дээрх Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх үүднээс бүсчилсэн хэлбэрээр улсын хэмжээнд дээрх өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм.  ЦХХХЯ-наас “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг баталсан бөгөөд аймаг орон нутагт  цахим бэлэн байдлын үнэлгээг хийсэн байна. Ингэхэд Завхан  аймаг цахимжилтын ерөнхий үнэлгээгээр наймдугаарт   эрэмбэлэгджээ.  Завхан аймгийн хувьд 73 мянган хүн амтай бөгөөд 24 сум, 114 багтайгаас бүх сум шилэн кабелийн сүлжээнд бүрэн  холбогдсон байна. Түүнчлэн 24 баг 4G сүлжээнд, 81 баг 3G сүлжээнд холбогдоод байгаа аж. Төрийн үйлчилгээний “И Монгол” системд 50 үйлчилгээг холбосон бөгөөд  аймгийн хэмжээнд дөрвөн байршилд төрийн цахим үйлчилгээний  “Хурдан” цэг үйл ажиллагаа явуулж байна. Харин Завхан аймгийн хэмжээний 19 мянган иргэний 47 хувь нь тоон гарын  үсэгтэй болжээ. Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний  чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд өрнүүлж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” -ийг 21 аймагт үе шаттайгаар зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байгаа юм. Өдөрлөгийн хүрээнд “Цахим үндэстэн” болох уриалга орон нутагт, газар дээрээ  ямар байгааг үнэлж дүгнэхийн зэрэгцээ яам болон холбогдох  мэргэжилтнүүдийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэх,  цахим  хэрэглээнд  хэвшүүлэх үндсэн зорилготой. Түүнчлэн ЦХХХЯ-наас гаргасан  “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах,  төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, мэдээллийн технологийн программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах   зэрэг олон талт арга хэмжээ болж байна.  Энэхүү өдөрлөгийг ЦХХХЯ-ны харьяа болон  салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 20 гаруй төрийн болон хувийн хэвшил, төрийн бус байгууллагын идэвх санаачилга, оролцоотойгоор хамтран зохион байгуулж байгаа юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Deaf Nomads” баримтат киноны нээлтийг Монголд хийлээ 6 минутын өмнө
“МОНГОЛЫН ҮНЭН” сонины 2025 оны хоёрдугаар улирлын захиалга явагдаж ба… 15 минутын өмнө
Б.Пүрэвдагва: СДМЗХ-ны долдугаар үеийнхэн шинжлэх ухаанд суурилсан пра… 27 минутын өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 39 минутын өмнө
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 41 минутын өмнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүр… 15 цагийн өмнө
"ТОП КЕРАМИКС" байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ 17 цагийн өмнө
“Идэр” их сургуулийн 30 жилийн ой тохиож байна Өчигдөр
Монгол, Солонгосын хамтран хэрэгжүүлж буй “Солонго-I, II’’ хороолол, 1… Өчигдөр
Экспортын орлого өмнөх долоо хоногийнхоос есөн хувиар өсчээ Өчигдөр
1200 гаруй зам талбайн үйлчлэгч, ажилтан 320 гаруй тусгай зориулалтын … Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2025/03/26
Монгол Улсын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр үзүүл… 2025/03/25
"​Монголын үнэн" сониноо цахимаар захиалан уншаарай 2025/03/25
Дэлхийн театрын өдрөөр “Амьдрахуй” хэлэлцүүлэг өрнүүлж, “Амьдрахуй” жү… 2025/03/25
ШУТИС-ийн найман багш метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-ыг… 2025/03/25
ХЗДХ-ийн сайдын мэдээллийг сонсож, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг… 2025/03/25
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна 2025/03/25
Татварын багц хуулийн төсөлд бизнес эрхлэгчдийн саналыг тусгана 2025/03/24