Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 17-ны өдрийн 19:00 цагийн орчимд хоёр суудлын автомашин мөргөлджээ. Үүний улмаас явган хүний замаар зорчиж явсан бага насны хүүхэд болон иргэд гэмтэж, 16 настай хүүхэд нас барлаа.
Цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Автомашины жолооч нар архидан согтууруулах ундаа хэрэглээгүй, хааз, тормос андуурч гишгэсэн гэдгийг шалгаж байна.
Э.Сонор
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна