Мэдлэг, чадвар, идэвх зүтгэлтэй залуусын олонлог “Йэс Монгол”


“Йэс Монгол” төрийн бус байгууллагыг 2015 онд үүсгэн байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд Монгол Улсын 21 аймгийн 16-д, нийслэлийн есөн дүүргийн долоод нь салбар зөвлөлөө байгуулаад  буй залуучуудын нэгдэл юм. Энэхүү байгууллагад өнөөдрийн байдлаар 35-аас дээш насны дүүрэг, орон нутаг, салбар бүрийн манлайлал болсон 5000 гаруй залуус нэгдэн, нийгэмд эерэг хандлага түгээсэн ашгийн бус ажлуудад гар бие оролцож байна. “Йэс Монгол” залуусын нэгдэл байгуулагдсан цагаасаа хариуцлагатай, хөдөлмөрийн бүтээмжээр арвин дэмжигчдээр эгнээгээ өргөтгөсөөр үндэсний хэмжээний байгууллага болон өргөжин тэлж үйл ажиллагаагаа явуулж байна.

 Залуучуудын нэгдлийг үүсгэн байгуулагч нь УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал бөгөөд 2015-2017 онд “Йэс Монгол”-ыг удирдан ажиллажээ.   Харин анхны тэргүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Батцэцэг 2017-2019 онд ажилласан түүхтэй. Түүний ажлыг “Айр Бусан” ХК-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал  Б.Баярсайхан авч 2019-2020 онд “Йэс Монгол”-ыг тэргүүлж байв. Энэхүү байгууллагын 2020-2021 оны тэргүүнээр ажилласан хүн  нь Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалтын газрын дарга Б.Оргил юм.  Нийслэлийн Орон сууцны корпорацын гүйцэтгэх захирал М.Говьсайхан “Йэс Монгол”-ыг 2021-2023 онд удирдан ажиллажээ. 
“Йэс Монгол” төрийн бус байгууллагын тэргүүн бөгөөд Удирдах зөвлөлийн даргаар 2023 оноос өнөөдрийг хүртэл “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төслийн удирдагч Т.Сайнжаргал ажиллаж байна. Энэхүү байгууллагын Удирдах зөвлөл 21 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг ажээ.


Салбар салбарын манлайлагчдаас бүрдсэн дараах холбоод чадварлаг боловсон хүчинтэйгээр үйл ажиллагаа явуулсаар байна. Үүнд: 
1.Зам тээвэр, ногоон хөгжил, аялал жуулчлалын хороо
2.Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хороо
3.Барилга, эрчим хүчний хороо
4.Боловсрол, шинжлэх ухаан, цахим хөгжлийн хороо
5.Уул уурхай, хөдөө аж ахуй, хүнд, хөнгөн үйлдвэрийн хороо
6.Хүний эрх, хууль зүй, эдийн засгийн хороо
7.Соёл урлаг, спортын хороо
8.Нутгийн удирдлагын хороо зэрэг хороодод хуваагдан үйл ажиллагаа явуулдаг.

“Йэс Монгол” нь нийгэмд гэрэл асаах, манлайлагч залуусын нэгдэл

“Йэс Монгол” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд  Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Гүнжидмаа
-“Йэс Монгол” төрийн бус байгууллагыг одоогоос есөн жилийн өмнө үүсгэн байгуулсан. Өнгөрсөн хугацаанд бид гишүүд төдийгүй нийгэм рүү чиглэсэн олон ажлын ард амжилттай гарсан. Гишүүдээ чадавхжуулахад анхаарч хувь хүний хөгжлийг дэмжих зорилгоор уулзалт, сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулдаг. Түүнээс гадна хамтран ажилладаг болон дэмжигч бизнесийн байгууллагуудтай уулзалт, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулж салбар бүрийн үйл ажиллагаа, бизнесийн зарчим, хууль эрх зүйн орчин, компанийн засаглал, хүний нөөцийн бодлого зэргээр харилцан туршлага судлах ажлыг хийж ирсэн. Үүний зэрэгцээ харилцан туслалцаа, зөвлөгөө өгөхийн сацуу өөрсдийн давуу байдлыг бусдадаа боломж олгох, дэмжих хөшүүрэг болгон ажиллаж байна.
Бид гишүүдээ дэмжиж, харилцан суралцаж ажилласнаар холбоо илүү бат бөх хамтын ажиллагаа өрнүүлэх гүүр болон өргөжсөн. Бидний бүтээсэн үнэ цэн нийгэм, улс төр, бизнесийн салбарт манлайлан, ирээдүйн шилдэг залуусын нэгдэл болж Монгол Улсын хүний нөөцийн бодлогод чухал байр суурь эзэлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. 
Миний бие “Йэс Монгол” төрийн бус байгууллагын анхны гишүүдийн нэг бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд холбооны гишүүний хувиар сургалт, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, гишүүдээ хөгжүүлэн хамрагдахын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлж, мэдээлэл солилцон ажил хэрэг болон нөхөрлөлийн хүрээгээ тэлж ирсэн. Энэ нь хувь хүний амьдрал болон нийтийн эрх ашгийн төлөөх үйл хэрэгт гар бие оролцох боломжийг бүрдүүлдэгт талархаж явдаг. 
Өдгөө “Йэс Монгол” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж өөрийн мэдлэг, чадвараа дайчлан ажиллаж байна. “Йэс Монгол” бол нийгэмд гэрэл асаах, малайлагч залуусын нэгдэл байх болно.


“Йэс Монгол” ТББ-ыг 2015 онд үүсгэн байгуулсан цагаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд өргөжин хөгжиж 16 аймаг, долоон дүүрэгт салбар зөвлөлтэй болсноор бид үндэсний хэмжээний байгууллага болжээ. Бид хамгийн шилдэг хүний нөөцтэй баг, хамт олон байх ёстой.

“Йэс Монгол” ТББ-ын Бодлогын зөвлөлийн дарга, УИХ, Засгийн газрын гишүүн, ЦХХХ-ны сайд, СДМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал
“Йэс Монгол” ТББ-ын залуучууд асуудал ярьдаг бус шийдэл эрэлхийлж, санал болгодог нэгдэл байхын төлөө зүтгэдэг эрч хүчтэй, чадварлаг, мэдлэг боловсролтой, нийгмийн олон талын төлөөлөл болсон залуусын олонлог юм.

“Йэс Монгол” ТББ-ын Зөвлөхүүдийн танхимын дарга,УИХ, Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайд, 
СДМЭХ-ны Ерөнхийлөгч Х.БУЛГАНТУЯА


Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24594/


0
angry
0
care
0
haha
8
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 7 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 8 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 9 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 9 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 11 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 11 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 12 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 15 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 15 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 15 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 16 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа 16 цагийн өмнө
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ 16 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг.... 16 цагийн өмнө
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч 16 цагийн өмнө
Улаанбаатарт 11 хэм дулаан байна 17 цагийн өмнө
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18