Шилдгийн шилдэг намын байгууллагаар Хөвсгөл аймгийн МАН-ын хороо шалгарлаа


МАН-ын удирдах ажилтны улсын зөвлөгөөний үеэр улсын хэмжээнд ажиллаж буй МАН-ын бүх хорооноос намын тэргүүний анхан шатны байгууллагаар 30 хороог шалгаруулав. Тухайлбал, өнгөрсөн оны шилдгийн шилдэг байгууллагаар Хөвсгөл аймгийн МАН-ын хороо шалгарсан юм. Мөн үр бүтээлтэй, жендэрийн мэдрэмжтэй, шилдэг зохион байгуулалттай намын байгууллагуудыг нэрлэв.

Шилдгийн шилдэг байгуул­лагаар шалгарсан Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны дарга Л.Төмөрбаатарын сэт­гэгд­лийг хуваалцсан юм. Тэрбээр “Бид 2023 онд дэвшүүлсэн зорилго зорилтынхоо хүрээнд гишүүд, дэмжигч бүрдээ хүрч, тэднийг идэвхжүүлж ажиллахын зэрэгцээ ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлд томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Энэ мэтчилэн хийсэн ажил, хэлэх үгтэй жил болж өнгөрсөн. Үүнийг төв байгууллага өндрөөр үнэлсэнд талархаж байна. Нөгөө талаараа энэхүү шагнал биднийг цаашид илүү сайн, хариуцлагатай ажиллаарай гэсэн үүрэг даалгавар гэж ойлгож байна” хэмээгээд бүсчилсэн хөгжлийн бодлого, реформын тухайд “Бүсчилсэн хөгжил бол аймаг, орон нутаг дутуугаа нөхөх, дундуураа гүйцээх боломж гэж харж байгаа. Хойд бүсэд багтаж буй Орхон аймаг Монгол Улсын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний дийлэнх хувийг бүрдүүлдэг “Эрдэнэт” үйлдвэртэй. Хөвсгөл аймаг бол аялал жуулчлалын тулгуур бүс бол Булган аймаг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр хөгжих бүрэн боломжтой. Тиймээс тухайн гурван аймаг нэг бүс болж, цаашид хамтарч бүсчилсэн бодлогыг хэрэгжүүлснээр нэгнийхээ дутууг нөхөж, тулгамдсан асуудлыг бүс нутгийн хэмжээнд шийдвэрлэх бүрэн боломжтой” хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Монголын үнэн сонин шилдэг намын байгууллагуудыг цувралаар танилцуулах болно.

 

2023 ОНЫ ШИЛДЭГ НАМЫН БАЙГУУЛЛАГА

 

Шилдгийн шилдэг намын байгууллага

            Хөвсгөл аймгийн Монгол Ардын Намын хороо

 

Жендэрийн мэдрэмжтэй намын байгууллага

            Ховд аймгийн Монгол Ардын Намын хороо

 

Үр бүтээлтэй намын байгууллага

            Өмнөговь аймгийн Монгол Ардын Намын хороо 

            Сүхбаатар аймгийн Монгол Ардын Намын хороо 

 

Шилдэг менежменттэй намын байгууллага

            Дархан-Уул аймгийн Монгол Ардын Намын хороо 

            Дорноговь аймгийн Монгол Ардын Намын хороо 

            Өвөрхангай аймгийн Монгол Ардын Намын хороо

 

Шилдэг зохион байгуулалттай намын байгууллага

            Архангай аймгийн Монгол Ардын Намын хороо

            Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хороо

 

Шилдэг намын байгууллага 

            Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын хороо 

            Төв аймгийн Монгол Ардын Намын хороо

 

2023 ОНЫ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ НАМЫН АНХАН ШАТНЫ БАЙГУУЛЛАГА

 

1. Архангай-Өлзийт сумын МАН-ын хороо

2. Баян-Өлгий-Цэнгэл сумын МАН-ын хороо

3. Баянхонгор-Гурванбулаг сумын МАН-ын хороо

4. Булган-Тэшиг сумын МАН-ын хороо

5. Говь-Алтай-Есөнбулаг сумын МАН-ын хороо

6. Говьсүмбэр-Шивээговь сумын МАН-ын хороо

7. Дархан-Уул-Дархан сум сумын МАН-ын хороо

8. Дорноговь-Сайншанд сумын МАН-ын хороо

9. Дорнод-Дашбалбар сумын МАН-ын хороо

10. Дундговь-Цагаандэлгэр сумын МАН-ын хороо

11. Завхан-Тосонцэнгэл сумын МАН-ын хороо

12. Орхон-Баян-Өндөр сумын МАН-ын хороо

13. Өвөрхангай-Богд сумын МАН-ын хороо

14. Өмнөговь-Цогт-Овоо сумын МАН-ын хороо

15. Сүхбаатар-Онгон сумын МАН-ын хороо

16. Сэлэнгэ-Ерөө сумын МАН-ын хороо

17. Төв-Борнуур сумын МАН-ын хороо

18. Увс-Баруунтуруун сумын МАН-ын хороо

19. Ховд-Зэрэг сумын МАН-ын хороо

20. Хөвсгөл-Мөрөн сумын МАН-ын хороо

21. Хэнтий-Баянхутаг сумын МАН-ын хороо 

22. Баянгол-14-р хорооны МАН-ын хороо 

23. Баянзүрх-15-р хорооны МАН-ын хороо

24. Сүхбаатар-10-р хорооны МАН-ын хороо

25. Чингэлтэй 12-р хорооны МАН-ын хороо

26. Сонгинохайрхан-36-р хорооны МАН-ын хороо

27. Хан-Уул-15-р хорооны МАН-ын хороо

28. Багануур-1-р хорооны  МАН-ын хороо

29. Багахангай 1-р хорооны МАН-ын хороо

30. Налайх-5-р хорооны МАН-ын хороо

Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24594/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 8 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 9 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 9 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 12 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 12 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 12 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 15 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 15 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 15 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 16 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа 16 цагийн өмнө
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ 16 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг.... 16 цагийн өмнө
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч 16 цагийн өмнө
Улаанбаатарт 11 хэм дулаан байна 17 цагийн өмнө
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18