Далайд нэмэх дусал


Мод тарих хөдөлгөөн орон даяар өрнөж, хүчээ авч байна. Энэ ажил хэрэгжсэнээр агаар цэвэршиж, ус цэнгэгжихээс гадна хүн мал эрүүлжин байгалийн өнгө зүс ч сайжирна гэж ойлгож байгаа. Ойжуулах ажлаар дэлхийд тэргүүлж яваа улс бол манай өмнөд хөрш, 1990-ээд онд 25 сая га газрыг ойжуулсан мэдээ хэвлэлд гарч байсан. Үүний дараа манайхыг тэрбум мод тарихаар ярьж эхлэхэд Хятад улс 70 тэрбум мод тарихаар шийдэж байгаа сураг сонсогдоно билээ. Хятадууд мод тарих мэдлэг туршлагатай. Тэд ойжуулалтад тарих модныхоо төрлийг зөв сонгоход онцгой анхаардаг. Тэр нь ч зөв болохыг гарсан үр дүнгээрээ харуулж байна. Агаараас татаж хуримтлуулах чийг, хөрснөөс авч ууршуулах усны хэмжээгээр төрөл зүйлээсээ хамаарч мод болгон адилгүй, хөрснөөс авч ууршуулахаасаа агаараас хуримтлуулах хэмжээ нь их байвал бидэнд ашигтай. Энэ талаар ойчдын хийсэн судалгаа, гаргасан үр дүнг ашиглах шаардлага зайлшгүй хэрэгтэй байна. Газар тариалангийн үйлдвэрлэлд ойжуулалт хөрсийг хийсэлтээс хамгаалах агаарын харьцангуй чийгийг нэмэгдүүлэх замаар хөрснөөс ууршиж алдагдах чийгийн хэмжээг бууруулах, ургамлыг хэт халалтаас хамгаалах, шим тэжээлийн хангамжийг сайжруулах, хүйтний эрчмийг багасгах гэх мэт чухал ач холбогдолтой. Иймд тариачид бид энэ оргилж байгаа ойжуулах хөдөлгөөнийг ашиглан аль болохоор ахиухан хэмжээний талбайг ойн зурваст хамааруулах шаардлагатай байгаа юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд,

1.Тарих модныхоо төрөл зүйлийг зөв сонгох, ялангуяа хөрснөөс бага чийг зарцуулж агаараас их чийг татдаг өөрөөр хэлбэл орлого нь зарлагаа нөхөөд хөрсөнд үлдэгдэл хуримтлагдаж байх модыг сонгох хэрэгтэй.

2.Тарьсан модныхоо төрөл, нас, тоог бүртгэлжүүлэн жилийн эцэст ямар төрлийн мод хаана хэдэн нас хүрч байгаа, хорогдол гарсан эсэхийг шалгаж дүгнэх явдал чухал юм. Одоо бол нийт суулгасан модныхоо тоон дээр тухайн жилд тарьснаа нэмээд төчнөөн сая мод гэдэг дүн гаргаж байна. Үүнийг мал зүйчдийн сүргийн эргэлт хийдэг маягтаар бүртгэлд оруулж жил жилээр нас дэвшүүлээд явахад хаана ямар төрлийн мод хэдэн насан дээрээ хорогдсон нь тодорхой болно. Бас цаашдаа тухайн газарт ямар төрлийн модыг тарих нь ч аяндаа мэдэгдэнэ. Энэ бол зүгээр нэг модны тооллого биш хажуугаар нь хялбархан аргаар давхар судалгаа хийж, тухайн нутагт ямар төрлийн мод таривал зохих нь ч тодорхой болж алдаа оноогоо хугацаа алдалгүй мэдэх боломж юм. Үүнийг нэгдэл, сангийн аж ахуйд ажиллаж байсан мал зүйчид эдийн засагчид түүртэх юмгүй хийчихнэ.

З.Ойжуулалтыг суулгацаар биш аль болохоор үрээр тарьж хэрэгжүүлбэл зохино. Ингэснээр мод хүрээлэн буй орчиндоо амархан дасан зохицож амьдрал  нь сайжран нутагшилтын хувь нэмэгдэх ёстой. Амьд организм бүхэн бага балчир үедээ орчиндоо амархан зохицдог зүй тогтолтойг бид мэднэ. Цаг агаарын эрсдэлтэй манай орны нөхцөлд алдах онохын тасралтгүй урсгал үргэлжилсээр 1000 гаруй жилийг туулж ирлээ. Цаашид энэ байдлыг өөрчлөн хөдөө аж ахуйд үе үе тохиолддог ган, зудын аюулыг багасгахад одоогоор бидний хийж чадах ганц арга бол ойжуулалт юм. Уур амьсгалын энэхүү догшин ширүүн ааш араншинг зөөлрүүлэхэд ойжуулалтаас өөр аргыг хүн төрөлхтөн одоогоор олж чадаагүй байна. 

Б.Дорж 

 /Профессор/

Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24594/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 7 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 9 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 9 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 10 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 11 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 11 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 12 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 15 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 15 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 15 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 16 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа 16 цагийн өмнө
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ 16 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг.... 16 цагийн өмнө
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч 16 цагийн өмнө
Улаанбаатарт 11 хэм дулаан байна 17 цагийн өмнө
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18