Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ


 Манай улс анх удаа уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухайд төрийн бодлогоор анхаарах нь зүйтэй гэж үзээд байна. Тодруулбал, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амар­баясгалангийн санаачилгаар Уламжлалт мал аж ахуйд тугамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулсан юм. Ингэснээр салбарынхны дунд хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулж, тэдний амьдрал практикт тулгамддаг асуудлыг сонссоны үндсэн дээр хуулийн төсөлд холбогдох саналыг тусгаад байна. Хуулийн төсөлд мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд тэсвэртэй болгох, эрсдэлийг буу­руулах, даван туулах арга хэмжээг тодорхойлсон. Мөн малчид амьжир­гаагаа дээшлүүлэх, мал аж ахуйн бүтээгдэхүүний эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд сайн дураар хамтрах, хоршоонд нэгдэх санаачилгыг дэмжих замаар мал аж ахуйн салбарыг тогтвортой, үр ашигтай хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тусгаад байгаа юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны лхагва гаргийн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг нь хийсэн. Харин өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байна. Уг хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргал ажиллаж байгаа юм. Тэрбээр Байнгын хорооны хуралдаанд хуулийн үзэл баримтлалын талаарх танилцуулгыг хийсэн. Ингэхдээ тэрбээр Ажлын хэсэг 2024 оны дөрөвдүгээр сарын 16,17-нд хуралдаж, Ажлын хэсгийн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 12 саналын томьёоллыг нэг бүрчлэн хураасныг дурдаад хуулийн төсөлд малчин, мал бүхий иргэд хоршоо байгуулах, хоршоонд нэгдэх, бэлчээрийг улирлын онцлогтой уялдуулан ашиглах, хамгаалах, доройтлоос сэргийлэх. Нөхөн сэргээх бодлогыг тодорхойлох, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэл даах чадвартай бүс нутгийн онцлогт тохирсон, баталгаажсан үүлдэр, омгийн малаар сүргийг сайжруулахад малчдын хоршоонд дэмжлэг үзүүлэх. Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг малын тоо толгойтой уялдуулан хангах, өвөлжөө, хаваржааны орчны газар дахь малын бууцтай холилдсон үүсмэл хөрсөнд тэжээлийн ургамал тариалах. Малын гаралтай түүхий эдийн анхан шатны ангилалт, тордолт хийж, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, стандарт техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх зэрэг ач холбогдолтой хуулийн зохицуулалтыг төсөлд нэмж тусгасныг тодотгосон. 
Мөн хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэсэн саналыг Ажлын хэсгийн гишүүд санал нэгтэй дэмжсэнийг хэлсэн. Ажлын хэсгийн танилцуулга болон төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр асуулт асууж, Ажлын хэсгийн ахлагч болон Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас хариулт авав. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу явуулж, төслийг зүйл бүрээр хэлэлцэж, Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулав. Тухайлбал, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн 10 дугаар зүйлд “Өвөлжилт, хаваржилтийн бэлтгэлийг хангах ажлыг хангах ажлыг зохион байгуулах, малчдын орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг дээшлүүлэх санал санаачилгыг дэмжих, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах” 10.1.5, 10.1.6 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм. 
Өнөөдрийн байдлаар зудаас шалтгаалан нийт малынхаа 70-аас дээш хувийг алдсан 4000 орчим айл, огт малгүй болсон 500 орчим малчин өрх байна гэсэн судалгааны дүн гараад байгаа билээ. Тиймээс мал аж ахуйн салбарыг ган, зудын нөхцөлд тэсвэртэй, эрсдэл даахуйц, малчдын амьжиргааг дээшлүүлэх, түүхий эд бүтээгдэхүүнийх нь эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд сайн дураар хамтрах, хоршоонд нэгдэх санаачилгыг уг хуулийн төслийн хүрээнд гаргаад байгаа билээ. Улмаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар Засгийн газраас "Шинэ хоршоо-Чинээлэг малчин" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Тус хөтөлбөрийн хүрээнд хоршооны гишүүн малчин Зээлийн батлан даалтын сангийн 80-100 хувийн батлан даалтаар 50 сая хүртэлх төгрөгийн зээл авах боломж бүрдэх юм. Ингэснээр малчид хоршсон байдлаар баг, сумынхаа түвшинд мал нядалгааны, арьс ширний зэрэг анхан шатны боловсруулалт хийдэг цехтэй болж, нэмүү өртөг шингэсэн үнээр бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлдэг болох зэрэг олон давуу талтай юм.

 М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24594/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр